“Нэг Ази 2015-Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвээр болох Азийн залуучуудын зөвлөлийн ХIII ерөнхий чуулганыг ирэх тавдугаар сарын 18-21-нд Улаанбаатарт зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулах уг чуулганд дотоод, гадаадын 600 орчим залуу оролцох юм. Энэ жилийн чуулганы зорилго нь Ази тивийн залуусын "Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын эн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орнуудын төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгоход чиглэж байна. 






















































