“Улаанбаатар” их сургуулийнхан МУИС-ийн бүтцээс гарч, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулна гэдгээ нийслэлийн удирдлага болон БСШУ-ы сайдад удаа дараа мэдэгдэж, нийслэлийн харьяа сургууль болгох хүсэлт тавьж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдаж, номын сангийн санхүүжилтийг хэрхэх, “Улаанбаатар” их сургуулийг бүтцээсээ хасах эсэхийг хэлэлцжээ. Ийн сургуулийн Е-номын сан болон хичээлийн IV байрны өргөтгөл барихад шаардлагатай мөнгийг төсөвт тусгах, зээл, концессийн гэрээ зэрэг хэлбэрээр хөрөнгийг бүрдүүлэх санал боловсруулж, ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор Удирдах зөвлөлд танилцуулахаар болсон байна. Харин “Улаанбаатар” их сургуулийг бүтцээсээ хасах эсэхийг хуулийн дагуу МУИС-ийн Удирдах зөвлөл шийдэхгүй гэдгээ онцолжээ. Д.Дуулим























































