“Босоо Хөх Монгол” бүлгэмээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд "Төрийн ордон дахь Ерөнхийлөгч дэргэдэх Иргэний танхимийн үүдэнд “Иргэдээсээ асуу, иргэдээ сонс, иргэдээрээ шийдүүл” гэж ардчиллын үнэт зарчмыг илэрхийлсэн уриа лоозон байдаг. Гэтэл шударга байдлыг бий болгоно, иргэдээ сонсож шийдвэр гаргана хэмээн хамгийн их ярьдаг Ерөнхийлөгчийн үнэн нүүр царай, бодит байдал өнөөдөр хэн бүхэнд тодорхой боллоо. Иймд Монгол Улс цаашид худал ярьдаг, ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэдэг Төрийн тэргүүнтэй байж болохгүй хэмээн үзэж, түүнийг огцруулах хүсэлтэй байгаа мэдэгдэж байна" гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг урьд нь хэрэг хийж байсан, тэр үед нь би уучлал үзүүлсэн. Одоо дахин уучлал үзүүлэх боломжгүй мэтээр ярьж түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн нь тэдний бухимдлыг багагүй хүргэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (9)