Улсын Ерөнхий Прокурор сар бүрийн 1 болон 3 дахь долоо хоногийн лхагва гараг бүр 15:00-17:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулздаг журамтай. Энэхүү журмын дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өөртэй нь уулзахаар хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч Прокурорын байгууллагатай холбоотой гомдол, санал хүсэлтийг нь сонсож, түүний мөрөөр холбогдох хэрэг материалийг хянан танилцаж, хуулийн хугацаанд бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэсэн байна.






















































