“Гэрлэх ёслолын ордон”-г ашиггүй
ажиллаж байна гэдэг үндэслэлээр хувьчлах саналыг нийслэлийн Өмчийн
харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргаж улмаар НИТХ-ын хуралдаанаар
хэлэлцүүлсэн юм. 1976 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ
байгууллага нийслэлийн төсөвт тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг
бөгөөд нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ газрыг өмчлөхийг олон хүн
дэмжихгүй байгаа юм.
“Гэрлэх ёслолын ордон”-г хувьчлах асуудлыг НИТХ-ын зарим төлөөлөгч эсэргүүцэж байгаа аж. Тухайлбал, НИТХ-ын “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийнхэн “Үе үеийн залуусын насан туршийн сайхан дурсамж, соёлын өв учир манай бүлгээс тус байгууллагыг хувьчлахыг дэмжихгүй байна. Иймд нийслэлийн өмчит Улсын үйлдвэрийн газар болох “Гэрлэх ёслолын ордонг” НИТХ-аар хувьчлахгүй байхыг хүсье” хэмээн гарын үсгээ зурцгаажээ.

Сэтгэгдэл (2)