Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн дагуу арга хэмжээг cap бүр тогтмол зохион байгуулж 2015 оны 02 сарын байдлаар нийт 341 зөрчил илрүүлж 341 иргэнийг 17 сая 70,000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцсон байна.Цагдаагийн байгууллагаас архидан согтуурах явдлыг таслан зогсоох, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг бууруулах чиглэлээр хууль, тогтоомж хэрэгжүүлэн, төрийн захиргааны байгууллагуудаас холбогдох эрх зүйн акт гарган, цагдаагийн байгууллага сургалт, сурталчилгаа хийж, захиргааны шинжтэй төрөл бүрийн ажил арга хэмжээнүүдийг авч, зохион байгуулан ажиллаж байгаагын үр дүнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо бага хувиар ч гэсэн буурч байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаар тогтоолоор “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам” батлагдаж, уг журмын 6.9 дэх ’’Нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглоно” заалтын хүрээнд шинээр зөвшөөрөл олгогдоогүй, цагдаагийн байгууллагаас одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй 601 аж ахуйн нэгжид тогтмол хяналт тавьж хууль зөрчиж цаг хэтрүүлэн ажилласан бол арга хэмжээ тооцон зөвшөөрлийг цуцлуулан цөөлөх бодпого барьж ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/























































