Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Уянга: “Аqua фитнес”-т хоёр сар явбал нэмж нэг сарын эрхийн бичгийг өгнө

2015-5-20
0
ЖИРГЭХ

“Aqua” усан фитнес төвийн захирал Б.Уянгатай ярилцлаа.


  10931376_629850817142422_1892242657036131694_n  “Aqua” усан фитнес төвийн захирал Б.Уянгатай ярилцлаа.

-“Аqua фитнес” Чингис зочид буудалд төвхнөжээ. Үйл ажиллагаагаа нэлээд өргөтгөсөн харагдаж байна. Эмэгтэй хүн бизнес хийж, энэ бүхнийг бүтээнэ гэдэг амаргүй байх?
-Манайх “Чингис” зочид буудалд үйл ажиллагаагаа явуулаад чамгүй удаж байна. Үйлчлүүлэгчдээ сайхан орчинд  ая тухтай байлгах үүднээс цогц засвар хийж, үйл ажиллагаагаа өргөтгөөд 10 сард цоо шинэ “Аqua фитнес”-ийг нээсэн гэж хэлж болно. Одоо үйл ажиллагаа маань жигдэрч манайд ирсэн хүмүүс ч сайхан орчинд сэтгэл хангалуун байгаа. Ямар ч бизнес, ажил эрхэлсэн байлаа ч амар хялбар зүйл гэж үгүй. Засварын ажилд их анхаарал хандуулж, өөрөө интерьерээ гаргасан.

-“Аqua фитнес”-ийг мэдэхгүй хүн гэж үгүй. Олон ч жил үйл ажиллагаа явууллаа. Сургалтын төрөл зүйл мэдээж нэмэгдсэн байх?
-Сүүлийн үед хөдөлгөөний дутагдал гэдэг том асуудлын хүрээ нэлээд өргөжиж байна. Үүнээс үүдэн олон төрлийн өвчин эмгэг тусч байна. Тиймээс эмчилгээний “Аqua фитнес”, жирэмсэний  “Аqua фитнес” гэсэн 2 шинэ анги нэмэгдсэн байгаа. Мөн сэлэлтийн анхан шатны сургалт, жин хасах  “Аqua фитнес”-ийн сургалтууд ч үргэлжлэн явагдаж байна.
Эдгээрээс гадна шинээр фитнесс клуб, эрэгтэйчүүд хичээллэх боломжтой “жем”-тэй болсон. Үүнд, эрэгтэйчүүдээс гадна, жингээ хасах шаардлагагүйгээр булчингаа зөв хөгжүүлэх залуу охидод зориулсан фитнесс клуб ажиллаж байна.
Ихэнх үйлчлүүлэгчид маань эмэгтэйчүүд учраас хажуудаа гоо сайхан, маникюр, педюкур, саун зэрэг үйл ажиллагаануудыг нэгтгэсэн байгаа. Нэг үгээр хэлбэл манайх цогц үйлчилгээтэй болсон.
1513773_648649388595898_8740948530008671695_n
-“Аqua фитнес” гэхээр л дан ганц эмэгтэйчүүд явдаг юм шиг хүмүүс ойлгодог байсан. Гэтэл бие бялдараа хөгжүүлэх сонирхолтой эрчүүдэд ч үүд хаалга нь нээлттэй болжээ?
-Тийм ээ, Сэлэлтийн сургалтанд эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд ямар ч хүмүүс явж болно. Харин жем фитнесс клубад  эрчүүд хичээллэх боломжтой. “Чингис” зочид буудлын ойролцоо төвлөрсөн, бүрэн хэмжээний фитнесс клуб байдаггүй. Манайх 10 сараас эхлэн клубээ ажиллуулж эхэлсэн болохоор зарим хүмүүст энэ мэдээлэл очоогүй, мэддэггүй байж магадгүй. Тиймээс энэ хавийн хүмүүст хандаж хэлэхэд шинэ фитнесс клуб Чингис зочид буудалд нээгдсэн шүү.

-Багш нарын хувьд бүгд мэргэжлийн хүмүүс байгаа биз дээ?
-Мэдээж мэргэжлийн хүмүүс байгаа. Сэлэлтийн хувьд ч мэргэжлийн багш, тамирчид бий.

-Жирэмсэн эхчүүдэд зориулагдсан шинэ анги их анхаарал татлаа. Бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа байх?
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ мэдээлэл маш чухал. Учир нь жирэмсэн үед маш эмзэг байдаг шүү дээ. Хэвийн байдлаас илүү өөрчлөлтүүд их өгдөг. Ялангуяа жин нэмнэ, стресстэж, хөдөлгөөний дутагдалд орох өөрчлөлтүүд их байдаг.
Хэвийн жирэмслэлттэй үед  “Аqua фитнес”-ээр хичээллэхэд жин нэмэхгүй байх давуу талтай. Мөн язралаас сэргийлж, уян хатан сайжруулах дасгалууд нь төрөлтийг хөнгөвчилж өгдөг. Ер нь усанд ороход хүний биеийн жин хөнгөрдөг. Тиймээс жин ихтэй, жирэмсэн хүмүүсийн нурууны суусан үенүүд усан дотор ороход салж нуруу маш сайн амарч өгдөг. Цаашлаад хэвлийн булчин суларч байгаа учраас хэвлий дахь хүүхэд чөлөөтэй хөдөлж, усны чимээгээр хүүхэд тайвшрах давуу талтай. Усан дотор дасгал хийхэд хаван, хуян бууж, стресс тайлагддаг.

-Жирэмсэн бүсгүйчүүдийн хувьд хэдэн сартайгаасаа эхлэн фитнессээр хичээллэх боломжтой вэ?
-Хэвийн жирэмсэлттэй байх хэрэгтэй. Хэт хүндрэлтэй байвал эрсдэл ихтэй. Тиймээс хэвийн жирэмсэлттэй ээжүүд 2 сартайгаасаа эхлэн 7 сартай болтлоо явах боломжтой. Манайд бол 8 сар хүртлээ явж байгаа ээжүүд бий. Өөрөөр хэлбэл төртлөө явж байна гэсэн үг шүү дээ. Усан доторх фитнесс эрсдэл багатай байдгаараа давуу. Тиймээс усан дотор зогсож байгаа учир унаж бэртэнэ гэх аюулгүй. Өөрөөр хэлбэл, хамгийн үр дүнтэй зөв сонголт.
1513773_648649388595898_8740948530008671695_n
-Илүүдэл жин ихтэй хүмүүсийн хувьд  фитнессээр хичээллэвэл ядарна гэх мэт шалтгаан хэлж хойшоо суудаг. Тэдгээр хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?
-Жирэмсэний ангиас гадна эмчилгээний анги маань хэт жин ихтэй мөн 60-аас дээш насны ахмадуудад зориулагдсан байдаг. Иймэрхүү хүмүүс зааланд дасгал хийх, фитнессээр хичээллэхээс жийрхдэг.  Магадгүй тэд хөдөлгөөний эвсэл, цуг хичээллэж байгаа хүмүүсээсээ санаа зовох, хөдөлгөөнөөс болж шантрах асуудал байдаг. Цаашлаад үе мөч, зүрх судас, бөөрний өвчтэй хүмүүст фитнессээр хичээллэхэд эмчийн хориг байдаг. Өөрөөр хэлбэл, хамаагүй үсэрч доргиж болохгүй, халууцаж хөлөрч ачаалал авч болохгүй зэрэг хоригууд байгаа. Тэгвэл ийм төрлийн эмчилгээний хүмүүст зориулж тусдаа эмчилгээний анги гэж нээсэн. Энэ ангид сунгалтын дасгал болоод хөнгөвчилсөн дасгалууд ордог.
Таягтай, өвдөгний бэхэлгээтэй, физик эмчилгээтэй байгаа, хагалгааны дараах хүндрэлүүдтэй хүмүүс эмчилгээний ангид явж хөдөлгөөнөө эрс сайжруулдаг. Таягаа хаяж, хөдөлгөөнгүй байсан хөл, нуруу нь сайжирдаг. Мөн 60-аас дээш насны жин ихтэй хүмүүс усанд бага багаар дассанаар хөдөлгөөний дутагдал нь арилж чаддаг. Даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүсээс сөрөг тал ажиглагдахгүй байгаа.
Эмчилгээний ангиа нээх болсон шалтгаан нь эмчийн зөвлөгөөгөөр ирж байгаа хүмүүсээс болсон. Өөрөөр хэлбэл, усан эмчилгээ шаардлагатай хүмүүсийн хүсэлтийн дагуу энэ ангийг нээсэн юм.

-Сэлэлтийн анхан шатны хувьд ямар нэг хүндрэлүүд бий юу?
-Бассейны хувьд манай бассейн бусад газрыг бодвол арай өөр. Намхан, өндрийн төвшин 1 метр 40 см-ийн өндөртэй. Тиймээс хүүхэд, уснаас айдаг хүмүүс сэлж сурахад аюул багатай. Зогсоход хүний биеийн тал хувьд байх учир уснаас айх шаардлагагүй. Хүмүүс 1 сарын дотор сэлж сурдаг. Үндсэн дөрвөн төрлийн сэлэлтийг бүгдийг нь заадаг.
1513773_648649388595898_8740948530008671695_n
-Танай үйлчилгээг багцаар сонгох боломжтой юм уу. Заавал тус тусад нь сонгох уу?
-Сургалт маань цагийн хуваарьтай. “Аqua фитнес”-ийн үйлчлүүлэгчид маань ажилтай, амаржсан, суугаа ажилтай хүмүүс байдаг. Тиймээс тэдгээр хүмүүсийн завтай цагийг тааруулахыг хичээж байгаа. Ажилдаа явахаас өмнө өглөөгүүр, өдрийн цагаар, ажлаа тарсаны дараах цагт тааруулсан хичээлүүд ч байгаа.
Эмчилгээний болон жирэмсэний хичээлүүд өдрийн цагаар байгаа бол хичээлүүдийн завсараар сэлэлтийн сургуулилт бий.

-Хүмүүсийн хувьд усны ариун цэврээс эхлээд эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг ихээр харгалзан үздэг. Энэ тал дээр?
-Бассейны ус 24 цагийн эргэлттэй. Зөвшөөрлийн дагуу тун хэмжээгээр усаа ариутгадаг. Ерөнхийдөө бусад бассейныг бодвол эмэгтэйчүүд хичээллэдэг гэдгээрээ зөөлрүүлэгч сайтай, арьсыг хуурайшуулахгүй, хлормин багатай. Харшил өгөхгүй гэдгээрээ онцлогтой. Байнгын үйлчлүүлэгчиддээ зориулж тав тухтай орчин, байнгын шинэчлэлийг хийж байгаа учраас ариун цэврийн тал дээр илүү их сайжирсан. Мөн бассейнд хичээллэхийг хүссэн хүмүүс бассейнд орохдоо өгдөг шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс бүгд шинжилгээ хийлгэсэн байдаг. 

-Гоо сайхан, үсчин гээд бүхий л цогц үйлчилгээ бүрдсэн юм байна?
-Бүсгүйчүүдийнхээ цаг завыг хэмнэх үүднээс цогц үйлчилгээг нэг дор бүрдүүлсэн.
1513773_648649388595898_8740948530008671695_n
-Жин хасахад дасгалаас гадна зөв хооллолт чухал байдаг. Энэ тал дээр?
-Хичээллэгчдийнхээ насны онцлогт зориулж тус бүрт нь зөв хооллох зөвлөгөөг өгдөг. Тухайлбал хэт чанга махтай хүнд, таргалж турахдаа амархан хүнд гээд тус бүрт нь зөвлөгөө өгдөг. Мөн залуу охид, 30-аас дээш насныханд тохирсон зөвлөгөөг  ч өгдөг.
Гоо сайхны маань бас нэг давуу тал бол целлюлит арилгах массаж. Жингээ хасахад чанга махтай хүмүүс массаж заавал хийлгэж, удаан хугацаанд байсан махыг задлаж зөөллөдөг. Тиймээс илүү хурдан үйлчилгээнд хүрдэг. Тиймээс хажуудаа олон төрлийн массажууд бий. Мөн хөлсөө сайн гаргах тусам жин хасахдаа хурдан учир хичээллэгчдэд саун чухал. Тиймээс саун байнгын асаалттай байдаг. Хичээллэж байх хоорондоо саунд орж, арьсаа гуужуулж болно.
Ялангуяа өвлийн улиралд илүүдэл арьс их байдаг. Тиймээс хичээллэж байгаа хүмүүс анх орохдоо бүгд арьсаа скрабдуулж, гуужуулсан байх ёстой.
1513773_648649388595898_8740948530008671695_n
-Төрсөний дараах харвин, унжсан гэдсийг арилгах боломж бий юу?
-Ихэнх хичээллэгчид амаржсан эхчүүд байдаг. Жирэмслэлтийн дараа арьс маш их сунадаг. Сунасан арьсыг хурдан хэвийн байдалд эргэж оруулахгүй бол сул арьсан дээр өөх үүсэх магадлал өндөр байдаг. Мөн амаржсан эхчүүд гэлтгүй хооллолт, фитнессээр жингээ хасч байгаа хүмүүс арьсаа чангалахгүй бол эргээд таргалах магадлал өндөр. Энэ нь сул арьсаа чангалаагүйгээс үүдэлтэй. Тиймээс усан бассейнд явж, усан фитнессээр хичээллэж арьсаа чангалах хэрэгтэй. Ингэснээр удаан хугацаанд жингээ барьдаг. Тэгэхээр манайд бүсгүйчүүдийн хамгийн их санаа зовоож байдаг хэсгүүд болох  бэлхүүс, булчин, гуяны дасгалыг түлхүү хийлгэдэг.  Энэ хэсгүүдийн тойргийн хэмжээг багасгах дасгал голчилдог. Ус арьсан дээр хүчтэй цохилт, даралт өгдөг учир үр дүн сайтай. Жирийн фитнессээс хоёр дахин илүү үр дүнтэй байдаг.
Хичээл нэг цаг үргэлжилж, усанд зогсоо байдлаар дасгал хийдэг. Зогсоо байдлаар хийж байгаа учраас заавал сэлдэг байх шаардлагагүй.  Жингээ хассаныхаа дараа бие галбираа зөв хөгжүүлэхийн тулд жемд үргэлжлүүлэн хичээллэх боломжтой.
Ус маань өөрөө хүний стресс ядаргаа тайлдагаараа онцлогтой. Өглөө хичээллэхэд өдрийн турш сэргэг байж, орой хичээллэхэд маш сайн амардаг давуу талтай шүү дээ.
1513773_648649388595898_8740948530008671695_n
-Үнийн хувьд янз бүрийн урамшуулал, хөнгөлөлт бий юу?
-Нэг үйлчилгээг сонгосон хүнд бусад үйлчилгээ хөнгөлөлттэй. Мөн Эх үрсийн баярын өдрийг угтсан хөнгөлөлт урамшуулалыг зарласан байгаа.  
 
Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (112.72.13.193)
    Mongotei buduun xuuxnuudiin mongiig ni segsrex gazar yum baina l daa.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг үнэн үг шүү...
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.26.193.66)
    Tsagiin huvaari, zohion baiguulalt muutai, us ni aimaar huiten.Terniigee anhaaraarai.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.37.142)
    zarim fitnessiin tolgoilogch nar targan humuusiig haraad idshee olson eregchin shig bayarladag bh da.
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    чадаж байгаа юманд арга байхгүй гэж
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.106.103)
    ус гэдэг хамгийн сайхан зүйл
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Ккк (122.201.31.8)
    8-н тоо.Hot
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Bold (150.129.140.172)
    Amjilt husei Hun iim ajilsag baih heregtei shuu busguichuudee !!!!!!
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • hehe (202.5.196.169)
    mundag hyyhen yumaa bie galbir gej bnaa bna
    2015 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Нөгөөхөөсөө овоо л юм салгасан хүүхэн бололтой... Хэдэн тарган хүүхнүүдээр тэжээлгэж байгаа хүүхэн дээ .
    2015 оны 03 сарын 12 | Хариулах
  • УУГИЙ (103.26.192.146)
    Л ЛАВ ГАЙГҮЙ ҮЗДЭГ БАЙХАА.
    2015 оны 03 сарын 12 | Хариулах
  • guest (103.9.90.66)
    nice! aqua фитнес их үр дүнтэй гэж сонсож байсан.
    2015 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    4 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    34 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    51 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    54 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    59 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    1 цаг 16 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    1 цаг 59 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    2 цаг 5 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    2 цаг 42 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    3 цаг 4 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    3 цаг 49 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    5 цаг 5 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    5 цаг 19 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    5 цаг 48 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 53 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    6 цаг 7 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 17 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    6 цаг 31 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    6 цаг 54 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    7 цаг 18 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК