Замын хөдөлгөөнд саад учруулж, нэгдүгээр эгнээ болох зогсох ёсгүй газарт байрлуулсан машинуудыг ачиж, журамлаж байгаа. Тэгвэл уг журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан байна. Учир нь машин ачдаг компаниуд улсад ямар ч татвар өгдөггүйн дээр хэт өндөр төлбөртэй байдаг гэсэн шүүмжлэл байгаа. Тиймээс тус компаниудын орлогоос 10-15 хувийг хотын төрийн сангийн дансанд шилжүүлдэг болгохоор ажлын хэсгийхэн ярьж байгаа аж. Мөн Нийслэлийн нийтийн тээврийн газраас ачигч, тээвэрлэгч машинуудад зөөн шилжүүлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журамд өөрчлөлт оруулах талаар Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд хэллээ. Тэрбээр “Өмнө нь 70 мянган төгрөг байсан төлбөрийг ачилтын компаниуд улсад татвар төлдөггүй гэсэн шалтгаанаар 55 мянган төгрөг болгон бууруулсан. Гэсэн ч иргэдээс төлбөрийн хэмжээ өндөр байна гэсэн гомдол тасрахгүй байгаа учир үнийн дунг судлан шинээр тогтооно. Төлбөрийн хэмжээг НИТХ-аар шийднэ. Хотын хэмжээнд мөрдөх энэхүү шинэчилсан журмыг энэ сард багтаан гаргана” гэв. 























































Сэтгэгдэл (7)