Хоёрдугаар сард төсвийн алдагдал 185.3 тэрбум төгрөгт хүрэв.Нэгдүгээр сарын эцсийн байдлаар төсвийн алдагдал 12 тэрбум төгрөг байсан. Гэтэл хоёрдугаар сард төсвийн орлого 754 тэрбум төгрөг, зарлага 930 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ийнхүү алдагдал нэмэгдэхэд төсвийн зарлагын өсөлт орлогоос 11 пунктээр илүү байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдлээ.
Ийнхүү төсвийн алдагдалд орсныг зарим мэргэжилтнүүд татварын өршөөлийн хуультай холбоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хүлээлт үүссэнээр татварын орлого багассан байж болзошгүй гэсэн тайлбар өгч байна. МҮХАҮТ-аас эдийн засгийн хүндрэлийн энэ үед тус хуулийн төслийг эргэн харж бизнес эрхлэгчдэд дэм өгөхийг улс төрчдөд уламжилж байсан.
Манай улс 2007 онд Татварын өршөөлийн хуулийг баталснаар 3000 орчим аж ахуйн нэгж өршөөлд хамрагдаж, 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө ил болсон гэдэг. Эдийн засагчдын зүгээс өршөөлийн хууль хямралыг даван туулахад дэмтэй ч үргэлж өршөөл үзүүлэх нь эдийн засагт тийм ч таатай биш гэдгийг хэлж байна.























































