Маргааш буюу 13-ны Баасан гариг, 10-15 цагт Нийслэлийн МХГ-аас иргэд газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, бусдад шилжүүлэх, кадастрын зураглал хийлгэх зэрэг асуудлуудтай холбоотойгоор Газрын харилцааны хууль, эрх зүйн асуудлаар зөвлөн туслах, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Сэтгүүлчдийг урьж байна. Өдөрлөг НМХГ-т болно. 





















































