Хаврын тариалалт удахгүй эхэлнэ. Тиймээс бэлтгэл ажлынхаа талаар тариаланчид яг одоо ХХААЯ-н дээр зөвлөлдөж байна. Зөвлөлдөх уулзалтад Газар тариалангийн холбоо, Фермерийн холбоо, Чацаргана тариалагчдын холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Дарханы УГТЭШХ, Хөдөө аж ахуйн бирж, ТЭДС -гийн болон яамны төлөөлөл оролцож байна.

Уулзалтаар тариаланчид бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх ерөнхий ойлголтыг ТББ болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд өгөх аж.























































