Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээнээс үзвэл 2015 он айлчилснаас хойш Ботсван, Хятад, БНСУ, Кыргыз, ОХУ, Вьетнам, Монгол, ӨАБНУ зэрэг 13 оронд шүлхий гараад байна. Ховд аймгийн Булган, Үенч суманд өнгөрсөн хоногт хоёр мал нэмж өвчлөн, шүлхийтсэн малын тоог 850 болгожээ. Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакциныг Ховд, Баян-Өлгий аймагт хүргэн, адуунаас бусад малд тарьж эхэлсэн. Энэ сарын 10-ны байдлаар Ховдын Үенч, Булган, Алтай суманд 154.978, Баян-Өлгийн Булган суманд 26.582 мал вакцинжуулаад буй аж. Энэ нь Ховдын Үенч, Булган, Алтай сумын вакцинжуулах малын 49, Баян-Өлгийн Булган сумын тарих малын 74.7 хувь юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт гэдэг газарт шүлхийн вирус айлчилсан байж магадгүй байна. Тэндхийн өвчилсөн малаас шүлхийн сэжиг илэрчээ.






















































Сэтгэгдэл (1)