МХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт өнөөдөр ДЭМБ-ын Ази-Номхон далайн бүс хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн технологийн хэлтсийн багийн ахлагч Клара Тисоки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уудзалтын үеэр Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл дөрөвдүгээр сард манай улсад ирж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмийн хяналтын тогтолцоог үнэлж, эмийн үйлдвэрүүдтэй танилцахаар болжээ.





















































