Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ургах наран” хорооллын бохир ус цуглуулах цооногийн усыг байнга татан зайлуулах ажиллагаа доголдсоноос бохир ус хальж хөрс, орчин, агаарыг бохирдуулж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2015 оны А/25 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Ургах наран” хорооллын бохир ус хальсан нөхцөл байдалтай газар дээр танилцлаа. Тус ажлын хэсэг нь нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Ус сувгийн удирдах газар, Инженерийн байгууламжийн хэлтэс, Баянзүрх дүүргийн холбогдох мэргэжилтэнүүдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Д.Ундрах /24tsag.mn/