Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа А.Дамцагдорж Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн Засаг даргын нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтыг хангах зорилгоор хэлтсийн удирдах бүрэлдэхүүн болох гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах байцаагч онцгой байдлын хошууч Э.Эрдэнэбаатар, Аврах гал унраах 10 дугаар ангийн захирагч онцгой байдлын хурандаа Ч.Цогтбаяр, хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч онцгой байдлын ахмад П.Элбэгсайхан, гал түймрийн улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахлах дэслэгч Б.Мягмаржав, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч Б.Сүмбэрхүү, Автын механик онцгой байдлын ахмад Р.Баянжаргал, Нягтлан бодогч онцгой байдлын дэслэгч Д.Ундрал, Архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Алтантуяа зэрэг албан хаагч нартай 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулав.Мөн Аврах гал унтраах 10 дугаар ангийн захирагч онцгой байдлын хурандаа Ч.Цогтбаяр ангийн 95-н албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулсан.
Тус хэлтэс нь 2014 онд Нийслэлийн онцгой байдлын газрын хэмжээнд ажлаараа 1-р байр дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллаагааны үр дүнгийн үнэлгээгээр “Бүрэн хангалттай” үнэллэгдсэн юм.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 2015 оныг Гамшгаас урьдчилан сэргийлэх, цахим орчныг бүрдүүлэх, хороодын үйл ажиллагааг дэмжих жил болгон үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Тус хэлтсийн “Алтан гадаст” одонт Аврах гал унтраах 10 дугаар ангийн түүхт 90 жилийн ой энэ жил тохиож байна.






















































