Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Дамдин: “Чонон сүлд”-ийн үйл явдал Өвөрмонголын л амьдрал шүү дээ

2015-3-14
0
ЖИРГЭХ

   1 Одоо ч бидний үзэх дуртай “Улаан дарцаг”, “Зуслангийн найзууд”, “Мартагдашгүй намар” зэрэг олон сайхан киног найруулсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдиныг “Соён гэгээрлийн цуврал” буландаа урилаа. Монголын кино урлагт зүрх сэтгэл, амьдралаа зориулсан түүнтэй энэ салбарын хөгжил болон өнөөгийн нийгмийн асуудлаар ярилцсан юм.

-Сүүлийн үед кино урлагт залуус хүч түрэн орж байна. Үүнийг Монголын кино урлаг хөгжиж байгаагийн илрэл гэж үзэж болох уу?

-Монголын кино урлаг хөгжиж байна. Манай залуучууд авьяастай, сайн уран бүтээлчид олноор төрж байгаад баярлаж явдаг. Гэхдээ сайны хажуугаар саар гэж бий. Сайн бүтээл цөөхөн, ихэнх нь мөнгө олох кино хийж байна.

Хэдийгээр зарлагаа нөхөх гэж хичээх нь зөв ч уран бүтээлээрээ нийгэмд, хүмүүст чиглэсэн зөв үзэл бодол, мессэжийг заавал тусгах ёстой. Хүмүүсийн анхаарлыг татах гэж хэт их хичээх нь үзэгчдэд үр өгөөж муутай болдог. Харин зарим нэг уран бүтээлчид жинхэнэ уран бүтээл хийе гэсэн бодолтой байгаа нь сайшаалтай. Жилдээ нэг хоёрхон ч болов үзэгчдэд ухааруулах, юм бодогдуулах кино гарч байгаад баярлаж сууна.

-Яг одоо Монголд төдийгүй дэлхийд шуугиан тариад байгаа кино бол “Чонон сүлд”. Та энэ киног үзсэн үү, ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

-Би киног нь үзлээ, номыг нь ч уншсан. БНХАУ-ын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романыг дэлхий нийтээр шуугиж байсан учраас би сонирхож уншсан юм.

Надад энэ роман таалагдсан. Зөвхөн чонын тухай гэхээс илүүтэй цаад утга санаа нь их чухал байсан.

Сайн бүтээл цөөхөн, ихэнх нь мөнгө олох кино хийж байна.

 
Чоно бол араатан амьтан. Монголчууд чоныг хийморьлог, тэнгэрийн амьтан гэж дээдэлдэг. Хэдийгээр зэрлэг амьтан ч асар ухаантай.

Монголчууд ийм амьтны ухааныг нь олж, мэдэж чадсанаараа чононоос илүү ухаантайгаа баталсан гэсэн санааг гаргасан байдаг. Тиймээс монгол үндэстэн хүн бүр бахархаж омогших сэтгэгдэл төрөх байх.

-Хятадын зохиолч Монголчуудын ухаан, аж амьдрал, ахуй байдлын нарийн зүйлсийг яаж олж харж бичсэн юм бол?

-БНХАУ-ын зохиолч Зян Рун Монголчуудыг таньж мэдэрсэний гавьяа гэж бодож байна. Хятадын соёлын хувьсгалын үед амьдрал мэдрүүлэх, таниулах нэрийдлээр сэхээтнүүдээ хөдөө нутагт цөлж байсан. Тэгж явахдаа өвөрмонголчуудын ахуй амьдралтай танилцаж, судалсан болов уу.

Ном шигээ кино нь ч сайн болсон байна лээ. Сайн зохиолыг дэлгэцийн бүтээл болгохын тулд сайн баг шилж сонгож олж бүрдүүлсний хүчинд ямар том амжилтад хүрч болохыг харуулж чадлаа.

Тэр том романыг цаг гаруй үргэлжлэх кино болгохдоо гол санаа, агуулгыг гаргаж чадсан нь Францын найруулагч Ж.Ж.Анногийн авьяас чадварын илрэл юм. Романыг нь уншчихаад киног нь үзэхэд их зөв хэсгүүдийг нь олж гаргасан, гол утга санааг зөв гаргажээ гэсэн дүгнэлт өгч суулаа.

-Энэ киног Монголчуудыг доромжилсон, амьдралаас хол болсон гэж зарим хүмүүс ярьж, бичлээ. Та эдгээр шүүмжлэлийг хэр байгаа оносон гэж бодож байна?

-Асашёрюү Дагвадорж, яруу найрагч Б.Батрэгзэдмаа нар энэ киног муу болсон гэж шүүмжилсэн байна лээ. Би эсрэг бодолтой байгаа. Бид хэтэрхий өнөөдрийнхөө бодит амьдралд тулгаж буулгаад байгаа нь буруу юм.

Хэдийгээр чоныг тахин шүтдэг Монгол угсаатны тухай боловч зохиолыг нь Өвөрмонголын амьдралаас урган гаргаж, киног нь ч тэнд хийсэн. Тиймээс өнөөдрийн Монголоороо сэтгэж, шууд халдааж болохгүй.

-“Хонины бэлчээрт Хятад хүнд өврөө нээж байгаа Монгол хүүхнийг харлаа” гэж Д.Дагвадорж аварга халагласан байсан. Энэ мэт амьдралаас хол үзэгдэл нэлээд байх шиг санагдсан?

-Ийм үзэгдэл манай Монголд байсан гэдгийг ахмад зохиолчид зохиол бүтээлдээ бичсэн байдаг. 50-аас дээш настай, хөдөө амьдарч байсан хүмүүс бол мэднэ дээ. Хонины бэлчээр гэдэг хайр сэтгэлтэй залуусын уулздаг ганц газар байсан.

Хонины бэлчээр гэдэг хайр сэтгэлтэй залуусын уулздаг ганц газар байсан.

 
Одоо бол өөрчлөгдсөн байж болох. Гэхдээ хайр сэтгэлтэй болоход үндэс угсаа хамаардаггүй биз дээ. Хятад, Африк, Герман, Монгол аль ч улсын иргэн байсан хайрлахад нөлөөлөхгүй. Гадны хүмүүстэй суусан монгол сайхан хүүхнүүд зөндөө л бий шүү дээ.

Кинон дээр хятад залуу гардаг нь Өвөрмонголын амьдрал шүү дээ. Заавал ийм талаас нь харж муулах хэрэггүй юм. Түүх соёл, ахуй байдлаа судалж мэдэх хэрэгтэй, сайн бодож тунгаан байж сэтгэгдлээ илэрхийлэх хэрэгтэй.

-Монголчууд эртнээс эсгий гэртээ амьдарч ирсэн. Гэтэл ахуй байдлыг арай л ядруу, нооройсон байдлаар харуулсан гэсэн шүүмжлэл ч олонтаа гарч байгаа?


-Энэ зохиолын үйл явдал 1970 оны эхэн үеийг харуулсан. Тэр үеийн Өвөрмонголын амьдрал ядуу дорой байсан. Үүнийг өөр дээрээ тусгаж өнөөдрийн Монгол болгон бодох нь тэнэглэл. Энэ зохиолыг бүрэн зөв ойлгож мэдэхийн тулд өөрийгөө боловсруулж, олон талаас нь судалж, мэдэж ойлгож байж бичих ёстой.

Анхны сэтгэгдлээр дүгнэж, түүнийгээ олон нийтэд хүргэж санаа бодлыг нь үймүүлж болохгүй. Ялангуяа олны танил хүмүүс, яруу найрагч, бичгийн хүмүүс бодолтой хандах хэрэгтэй.  

Энэ киноноос таалагдахгүй зүйлсийг түүж суухаар зураглаачийн ажил, хөгжмийн зохиолчийн мэдрэмж, жүжигчдийн ур чадвар, найруулагчийн чадварыг харж, судалж, суралцах хэрэгтэй, манай киноныхон. Тэр байтугай кинонд тоглосон ан амьтны харцыг хүртэл гайхалтай олж авсан байдаг.

Өсөрхөж харж буй харц, хөөгдөөд, алуулаад, бэлтрэгээ суйлуулаад гуниж байгаа чонын нүдийг сонгож авсан чадвар үнэхээр сайн. Түүнээс биш чоно найруулагчийн үгэнд ороод тоглоно гэж юу байх билээ. Энэ мэтчилэн удаан жилийн туршид бэлдэж, сонгож байж мэргэжлийн төвшинд сайн бүтээл хийдгийг харууллаа.
Аливаа юм хоёр талтай. Кинонд чонын бэлтрэгийг “Тэнгэрийн амьтан чи тэнгэртээ залар” гээд сүүлнээс нь эргүүлж байгаад чулуудаж байгаа нь монгол хүн бүрийг эмзэглүүлсэн байх. Бусдаар үнэхээр сайн бүтээл болжээ гэж дүгнэсэн.

-Энэ киногоор Монгол угсаатныг дэлхийд таниулах боломж гэж дүгнэж болох уу. “Чонон сүлд” Монголчуудыг төлөөлж чадах уу?

-Зөвхөн Монголчууд чоно шиг эрэмгий зоригтой, ухаантай, хатуужилтай ард түмэн учраас чоноо шүтдэг гэдгийг дэлхийд ойлгуулна. Энэ зөвхөн чонын тухай сэдэв биш. Сайн нягтлаад бодоод үзвэл хүн, араатан, байгалийн харилцаа, уялдаа холбоог харуулсан.

Нэг амьтан нөгөөгийнхөө тэнцвэрийг тогтоож, байгалиа хамгаалж байдаг.

Анхны сэтгэгдлээр дүгнэж, түүнийгээ олон нийтэд хүргэж санаа бодлыг нь үймүүлж болохгүй.

 
Кинон дээр хятадууд Өвөрмонголын нутагт ирж онгон сайхан байгалийг нь хагалж, тариа ногоо тарина гэж газар сэндийчээд, зээрийг нь алаад, чоныг нь буудаад, хунг нь устгадаг.

Үүнийг харуулна гэдэг харин ч сайн. Бид ч эндээс өөрсдийн үйлдэл, ажил амьдралдаа ухаарал авах хэрэгтэй.Бид Оюу толгой гэх сайхан газраа ямар болгов, хэдийгээр баялгийг нь авах учиртай ч яаж авах, хэрхэн байгалийг нь сэргээж үр хойчдоо сайхнаар нь үлдээх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Ноён уул гэж сайхан байгальтай, олон янзын эмийн ургамал цэцэгтэй, Хүннүгийн булш бунхантай газрыг заавал ухах хэрэг байна уу, ухах байлаа ч өнөөдөр цаг нь мөн үү гээд бодох зүйл их байна.

-Энэ асуудлыг зөв зүйтэй шийдэхэд яагаад төрийн түшээд анхаарлаа хандуулахгүй байна вэ?


-Манай төрд хэтэрхий хувиа хичээсэн, өөрсдийнхөө баяжих арга замыг эрэлхийлэгчид байхаас үнэнхүү Монголынхоо төлөө сэтгэл зориулж яваа хүн алга.

Хамгийн их популизм хийж байгаа хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Гадаадад их популизм хийж эх орондоо гай тарьдаг. Дэлхий нийтийн том хуралд үг хэлчихээд эх орондоо хийхээр амлачихдаг. Энэ нь хэчнээн зардал мөнгө үрдгийг бүгд мэднэ.
Ингэж болохгүй шүү дээ. Хоёр нам хоорондоо хэрэлдэж, улс төрийн сайн шийдвэрүүд гарахгүйгээс ард иргэдийн амьдрал туйлдаж байхад Ерөнхийлөгч юу ч дуугарахгүй, хийхгүй мөртлөө гадны хурал чуулганд үг хэлж, нэр нүүрээ тордож явдаг.  Энэ бол өөрийгөө рекламдах популист удирдагчийн шинж юм.

-Хүмүүсийн аливаа асуудалд хандах хандлага сөрөг болоод байгаа нь ажиглагддаг. Энэ нь нийгмийн стресс бухимдлын илрэл юм шиг?

-Төр түмний хөрөнгийг ууж идэж, завшиж баяжиж байсан хүмүүсийн нүүр царай одооноос дөнгөж илрэх суурь тавигдаж байна. Урьд нь сайхан сэтгэлээр хандаж, хэлсэн болгонд нь итгэж байсан бол одоо асуудалд нухацтай хандаж буруу зөвийг хэлдэг боллоо.

Тиймээс төрийн түшээдийн үг үйлдэл бүрийг цэнэдэг болоод байна. Ялангуяа сэхээтнүүд дуугарч, хөдөлж байгаа нь сайшаалтай. Харин ч булхайг нь илчилж, хаашаа ч гарах гарцгүй болгож, хавханд оруулах хэрэгтэй. Тэгвэл луйварчид айж улс орон маань жинхэнэ хөгжлийн замдаа орох биз.

-Хамгийн их хүмүүсийн анхааралд орж, ярьж байгаа нь уул уурхай. Гэвч сайн үр дүнд хүрэхгүй байна. Үүний араар бусад салбаруудын асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэгсэд ч байна. Тухайлбал, Хуримын ордны хувьчлалыг Ноён уулын шуугиан дунд яриад эхэллээ шүү дээ?

-Энэ эрх мэдэлтэй хүмүүс өнөөдрийнхөө амбицыг бодож хувьчлалд хандаж байгаагаас ирээдүйд ямар хор уршиг дагуулахыг тооцохгүй байна. Улсын ямар ч хөрөнгийг байсан хувьчилъя, заръя, худалдъя, тэр мөнгөөр нь цэцэг ургуулж, зам тавья гэж байна. Үнэндээ хувьчлалд зааг ялгаа байх ёстой.

Хуримын ордон жирийн байшин барилга биш шүү дээ. Байшинг бүхлээр нь зөвхөн хуримлах зан үйлд зориулан хийсэн утга учиртай урлагийн бүтээл, соёлын өв юм. Манай урчууд олон янзын хээ угалзыг ур ухаан гарын дүй, авьяасаа ашиглан утга учир бэлгэ дэмбэрлийг шингээн урласан. Байшингийн хэлбэр загвар ч Монгол, Азийн соёлыг агуулсан байдаг. Одоо бүү хэл хэдэн арав, зуун жилийн дараа үнэлэгдэх уран хийцтэй урлагийн бүтээл.
Хэдийгээр хувьчилж авсан хүн хуримын зан үйлийг илүү шинэлэг сонин содон болгож хөгжүүлнэ гэж ярьж байгаа ч худалдаж авсныхаа дараа яаж нурааж сүйтгэхийг мэдэхгүй. Ингэж хууртсан жишээ манайд олон бий. Хэчнээн олон кинотеатр хувьчлагдаад юу болсон гэдгийг бүгд мэднэ.

Хэл ам хийж байж “Өргөө” кино театрыг дахин сэргээсэн шүү дээ. Тиймээс тэр сайхан яриа амлалтад огтхон ч итгэхгүй байна. Хотын төвд байрлалтай газрыг ашиглаж өндөр барилга барих хүсэлт тээж буй нь дамжиггүй.

“Оргил” сувилалд Улаанбаатар хотын хөгшид хэвтэн эмч­лүүл­дэг. Гэтэл бас хувь­чил­чихвал байшин барилга бариад рашааныг үгүй  хийж ч мэднэ. Төрд гарсан хүмүүс хэтэрхий хувийн эрх ашгийг боддогоос улс орноо гаргуунд нь гаргаж, сүйрүүлж буй нь олон жишээн дээр харагдаж байна.

Хуучин юм бүхэн хэрэггүй болдог юм биш. Хуучрах тусмаа үнэд ордог зүйл гэж бий. Ялангуяа Монголын өв соёлыг тээж буй түүх, соёлын бүтээлүүдийг ад үзэхээ больж, сэргээн засч, ирээдүй хойчдоо үлдээх ажил хийх сийрэг ухаантай, зөөлөн сэтгэлтэй ганц ч болов удирдагч гарч ирээсэй гэж хүсэх юм. Тийм ганц хүний үүрэг түүхэнд асар том тустай байдаг. Манайд даанч тийм хүн алга.

Эх сурвалж: Urlag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (180.235.186.134)
    Дамдин гуайтай санал нэг байна.Монголчууд бид эв санаагаа нэгтгэж энэ шунахай улс төрчдийг гишгэх газаргүй болтол нь улайлгаж ичээх хэрэгтэй.
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • иргэн (112.72.13.244)
    Ер нь монголчуудын нэг хэсэг нь өрөөл бусдыг утга учиргүй шүүмжлэх дон тусчихсан юм шиг байгаа юм. Тэр шүүмж гэх юмуу тэр нь хэнд хэрэггүй. ёстой инээдтэй.
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Ochko (103.229.120.71)
    Аргагуй л их юм мэддэг хун байна улгэр дууриал авах хэрэгтэй их ухаантай, бодууштай зуйл хэлжээ Дамдин гуай.
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.120.204)
    Би Дамдингуайтай санал нэг байна.Хүнийг шүүмжжлэх яахав. Өөрсдөө юм хийцгээе.
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • hh (43.242.243.151)
    Kinonii tuhaid ynen heljee yneheer delhiin hemjeenii mundag kino bolson bna lee manai yhernyyd asa ch bas yuu v dee bukh baij hahhaa
    2015 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.187)
    ENE KOMMUNIST MAL UG HELEH BOLGONDOO UZEL BODLOO OILGUULDAG YLZARSAN UZELTE MAL BAINALEE IIM MALUUD UHEJ DUUSHCH BAIJL MONGOL CEVERSHIH BAIHDAA
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Монгол хүн (112.72.13.121)
    Би энэ Дамдин гэгчийг боловсрол муутай,бодол ахар хүн байна л гэж ойлголоо.Тухайн үедээ боловсролтой гэж харагдаж л байсан байх даа хөөрхий
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.30)
    Баярлалаа. Их зөв ярьжээ. Ингээд юм мэддэг хүн нь, ямар нэг юмаар мэргэшсэн хүн нь одоо үгээ хэлэх цаг болсон байнаа. Хувиа бодоод, яаж ийж байгаад, дарга эрх мэдэлтэй хүний цүнхийг нь бариад дагаж гүйц байгаад ч болов өөрийн эрх ашгаа гүйцэтгүүлээд байдаг хүмүүс, чоноос ялгарах ухаантай юм бол эргэн тойрноо хараад, бодох юм зөндөө байнадаа.
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • хм (211.101.61.217)
    Зөнөг Дамдин.
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Эсэргүү (122.201.31.235)
    Үнэхээр Ц.Элбэгдоржийн үнэн нүүр царайг хэллээ. Энэ шиг үнэн юм байхгүй шүү. Харин уншаад тунгааж боддог нь хэд байдаг юм бол доо.
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (58.142.211.25)
    Их нуруутай зөв ярьжээ.
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • irgen (122.201.31.219)
    yag vnen xelsen bna.anx ardchillinxan garch xamag vildber obiektig xubichilj oorsdoo l abch bayjsan.elbegdorjiin vnen torxiig yag xelsen bna.ard irged mini ene tord garsan luibarchdig daxin xezee ch bvv gargaarai....
    2015 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    1 цаг 8 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    2 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    2 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    2 цаг 48 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    3 цаг 8 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    3 цаг 47 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    3 цаг 54 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    4 цаг 0 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    4 цаг 4 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    4 цаг 14 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    5 цаг 48 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    6 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 42 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    7 цаг 5 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    7 цаг 17 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    7 цаг 35 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    7 цаг 41 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    23 цаг 30 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    23 цаг 35 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    23 цаг 41 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК