Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдаант тэмцээний хүрээнд “Гүйлтийн цанын аварга шалгаруулах” тэмцээнийг Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас зохион байгуулж явууллаа.Уг тэмцээнд тус газрын 10 багийн 50 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин оролцож өрсөлдөөн ихтэй болсон бөгөөд нийлбэр дүнгээр Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг 1 дүгээр байр, Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг 2 дугаар байр, Хан уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг 3 дугаар байрыг тус тус эзэлж хамт олноо манлайллаа.






















































