Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны товчооны гишүүнээр сонгожээ.Энэ сарын 12-нд болсон тус хорооны 28 дугаар хурлын үеэр энэ талаараа мэдээлсэн байна. Мөн ХЭҮК-ын А статусын магадлан итгэмжлэлийг энэ үеэр гардуулжээ.
Тус байгууллага нь ХЭҮБ-уудын үйл ажиллагаа болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцооны хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангадаг төдийгүй Парисын Зарчимд нийцсэн магадлан итгэмжлэлийн дотоод тогтолцоогоороо НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүрч ажилладаг онцлогтой аж.
Товчоо нь гишүүнээр элсэхээр хүссэн ХЭҮБ-ын хүсэлтийг авч хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгөх, Магадлан Итгэмжлэх Дэд Хорооноос зөвлөмж гаргасны дараа магадлан итгэмжлэлийн статусыг хэлэлцэн шалгаж, шийдвэрлэх зэрэг үндсэн үүрэг хүлээдэг юм байна.






















































