
Монгол Улс гурван сая дахь иргэндээ зориулж 500 болон 5000 тэмдэгтийн зоосон мөнгө гаргасан билээ. 7500 ширхэгийг худалдаанд гаргасан зоосон мөнгийг зэсээр бүрж хийсэн байна: Зоосыг Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох "Койн Инвест Траст" компанид захиалган цутгуулж зах зээлд гаргажээ. Түүнчлэн, энэ онд тохиож буй их ялалтын баярын 70 жилийн ойд зориулан Кипр улсын "Qualton trading Ltd" компанийн хүсэлтийн дагуу дээрх зоосыг цутгуулан олон улсын зах зээлд гаргасан байна.