МЗХ-ноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн зочноор Олон улсын хэмжээний мастер, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир оролцлоо.Тэрээр “Боломж бүрээ ашигла” сэдвийн хүрээнд залуустай нээлттэй ярилцаж, Т.Санчир гэдэг хувь хүний талаар түлхүү мэдээлэл өгсөн юм. Түүний хүүхэд нас хэрхэн өнгөрсөн, оюутан нас, анхны хайр, гэр бүл гээд бүхий л дурсамжаа хуваалцав. Түүнчлэн монголын сагсан бөмбөгийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжил гээд өөрийн бодлоо ч нуулгүй илэрхийллээ. Мөн тэрбээр залуустаа хандан хэлэхдээ нэгдүгээрт хөдөлмөрч, хоёрдугаарт зарчимч, гуравдугаарт шударга байхыг захилаа. Мөн залуус өөрсдийн сонирхсон асуултуудыг тавьж, нээлттэй ярилцлагыг өрнүүлэв. Тус лекцийн энэ долоо хоногийн зочноор “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга оролцож залуустаа өөрийн мэдлэгээсээ хуваалцах юм.






















































