Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн гурван талт гэрээний шалгуур үзүүлэлтийн дагуу гэрээний үүргээ амжилттай биелүүлсэн 11 эмч төлөөлөгчид Ази Номхон далайн бүс нутгийн өрхийн эмч нарын чуулга уулзалтад амжилттай оролцоод ирлээ.Чуулган Тайван улсын Тайпей хотод болсон бөгөөд “Өрхийн анагаах ухаан –Шинэ хязгаар ба бэрхшээлүүд” сэдвийн хүрээнд Wonca-ийн ерөнхийлөгч Prof. Michael Kidd илтгэлээр хурлын үйл ажиллагааг эхлүүлжээ.
Монгол улсаас 34 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон тус чуулганд Сүхбаатар дүүргээ төлөөлөн оролцсон эмч нар сурсан мэдсэнээ хамт олондоо танилцууллаа.






















































