Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна. 08.30 минутаас Боловсролын яамнаас эхлүүлсэн шинэчлэсэн хөтөлбөрийн дагуу "Хүүхэд хөгжүүлэх арга туршлага солилцох" улсын анхдугаар зөвлөгөөн Ирээдүй цогцолборын 3-р бага сургууль/83-р сургууль/ дээр хурлын танхимд болно.
09.00-16.00 цагийн хооронд Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт болно.
АНУ-ын ЭСЯ, ДБЭТ хамтран хэрэгжүүлж буй “Harmony of Flute and Harp” төслийн хүрээнд АНУ-ын бишгүүр хөгжимчин Жэффри Коэн, Австри улсын босоо ятгачин Тина Зердин нар Монгол улсад ирж сургалт явуулан, хамтарсан тоглолт зохион байгуулах юм. Уг тоглолт, төслийн талаарх хэвлэлийн бага хурал 11:00 цагаас УДБЭТ-ын 2 давхарт болох юм.
12 цагаас Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн хүрээнд Залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.






















































