
Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт эхэллээ. Энэ уулзалт “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй юм. Хуралд Монголын төр, хувийн хэвшил, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, ЯПОН зэрэг Зүүн хойд Азийн орнуудын Эрчим хүчний судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдийн төлөөлөл, олон улсын болон хувийн хэвшлийн 16 байгууллагын 24 эрдэмтэн судлаачид оролцож байна.