Дуучин С.Жавхлан Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийн халз мэтгэлцээнд дуудсан. Харин түүний мэтгэлцээнд УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нараас бусад нь очоогүй юм. Тиймээс талуудын төлөөлөл ирээгүй гэдэг шалтгаанаар МҮОНТ-ээс мэтгэлцээний цагийг цуцалсан билээ. Тэгвэл С.Жавхлан дахин Төрийн гурван өндөрлөгийн халз мэтгэлцээнд дууджээ.
Тэрбээр “Үндэсний телевиз биднийг 76 гишүүнийг авчирсангүй гээд сонин байдалд оруулчихлаа. УИХ-ын гишүүд эхнэр хүүхдээ зугаалуулаад гадаадад явж байгаа болохоор бүрэн цуглуулах боломжгүй юм. Тиймээс тэднийг орхиод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Төрийн гурван өндөрлөгийг маргааш халз мэтгэлцээнд дуудаж байна. Энэ нэвтрүүлгийг нэвтрүүлж өгөөч гэж МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьд шаардлага хүргүүлсэн” гэв.
Хэрвээ нэвтрүүлгийн цаг гаргаж өгөхгүй бол үргэлжлүүлэн тэмцэхээ тэрбээр мэдэгдлээ. Харин УИХ-ын гишүүдийн цуглахаар ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Төрийн ордонд эсвэл Чингисийн талбайд халз мэтгэлцээнд дуудахаар төлөвлөжээ.
Т.Энхэлээ























































Сэтгэгдэл (67)