“SouthGobi Resources” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгаланг ажлаа өгсөн тухай гадаадын эх сурвалж мэдээллээ. С.Энх-Амгалан удирдах ажлаа авснаас хойш гурван сарын дараа ажлаасаа өгч байгаа бөгөөд тус компани цаашид орон тооны олон өөрчлөлт хийнэ гэсэн байна. Энэ нь компанийн ТУЗ-ийн шинэ дарга Тед Чан “SouthGobi Resources”-ийн ирээдүйг өмнөх удирдагчдынхаас өөрөөр харж байгаатай холбоотой хэмээн компанийн эх сурвалж мэдээлжээ. Тус компанийн гурван ажилтан татвараас бултсан хэргээр ял эдэлж байгаад энэ сарын эхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан юм. “SouthGobi Resources” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Жастин Капла нь өнгөрсөн 12 дугаар сард буруутай нь тогтоогдож шоронд суух болсноор С.Энх-Амгалан түүний ажлыг аваад байсан билээ.
Д.Үжин
http://www.bloomberg.com/news/articles/2015-03-16/southgobi-s-ceo-enkh-amgalan-steps-down-amid-ownership-shake-up























































Сэтгэгдэл (1)