БСШУ-ны сайд Л.Гантөмөр тэргүүтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БСШУЯ-ны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, БМДИ- захирал Г.Сүглэгмаа, СУИС-ийн дэд захирал Ч.Бат-Эрдэнэ, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, ШУТИС-ийн тэргүүн дэд захирал Д.Батчулуун, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гэх мэт албаны бусад хүмүүс орон нутагт "Авьяас хөтөлбөр"-ийн хэрэгжилт буюу хүүхэд бүрийг авьяас чадварт нь тулгуурлан хөгжүүлэх үйл явцтай танилцахаар энэ сарын 9-ний өдөр Баянхонгор аймгаас ажлаа эхэлсэн.Тэд өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. Мөрөн хотын "Эрдмийн далай" үндэсний лабортори сургууль, 2-р сургууль болон цэцэрлэг, соёлын газрын үйл ажиллагаатай танилцжээ.
Мөрөн хотын үндэсний лабротори сургууль нь математик суурьтай мэдлэгийг хүүхдүүдээр өөрсдөөр нь бүтээлгэх аргачлалаар өдөр тутмынхаа хичээлийг явуулдаг байна. Зөвхөн хүүхэд гэлтгүй хүн ер нь аливаа зүйлийн талаар мэдлэг олж авахдаа ур ухаанаас гадна өөрийн биеэр өөрийнхөө гараар тухайн зүйлээ хийж үзэж байж мэдлэг бүтээж, улмаар тэр мэдлэгээ гартаа шингээдэг. Энэ арга барилаар багш нар ч ялгаагүй хөгжих ёстой. Мөрөнгийн сургуулиуд тийм л арга замд шилжсэн байна.

Тэхээр "Авьяас хөтөлбөр" өөрөө хүүхдийн хүссэн мэдрэмж, чадвар дээр дөрөөлж тэр хүнийг бүтээх тэр арга замыг л хэлээд байгааг очсон газар бүрт нь ойлгож хэрэгжүүлхээр чармайж байгаа бололтой байна.























































