Нөөцийн махны нөхөн олговрын мөнгийг улсаас өгөхгүй байгаа билээ. Тиймээс одоог хүртэл нөөцийн мах худалдаанд гараагүй байгаа юм. Тэгвэл уг асуудлаар Засгийн газар хуралдаад 2014 онд борлуулсан нөөцийн махны урамшууллын дутуу санхүүжилтийн гүйцэтгэлийг хянасны үндсэн дээр векселиэр баталгаажуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. 2014 оны төсөвт махны урамшуулалд 14 тэрбум төгрөг батлагдсан боловч төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулан зарлага, санхүүжилтийг үе шаттайгаар санхүүжүүлж ажилласантай холбоотойгоор нөөцийн махны урамшуулалд нийт 9,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 4,5 тэрбум төгрөг дутуу санхүүжүүлжээд байгаа юм. Т.Энхэлээ






















































