Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “School police” эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус хэлтсийн хариуцсан 11 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 11 ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудыг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал хүлээн авч уулзаж, хамтран ажиллах тухай гурвалсан гэрээг байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, уялдаа холбоогоо бэхжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.























































