Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Отгонболд: Сүүлийн үед эмчийг чоно алж байгаа юм шиг агнах процесс эхлээд байна

2012-2-03
0
ЖИРГЭХ
Манай улсын хэмжээнд агаарын бохирдол маш аюултай хэмжээнд хүрээд буй. Энэ нь эхийн хэвлийд буй урагт ихээхэн нөлөөлдөг болон эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой асуудлаар ярилцсан боловч бидний яриа үе үе хальж Эрүүл мэндийн салбарын одоогийн байдал,  эмч хүнийг нийгэмд хүлээж авах иргэдийн сэтгэхүйн  талаарх асуудлууд руу орж байсан юм. Ингээд  “Хатагтай” эмнэлгийн Ерөнхий эмч, Анагаах Ухааны доктор А.Отгонболдтой ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
Манай улсын хэмжээнд агаарын бохирдол маш аюултай хэмжээнд хүрээд буй. Энэ нь эхийн хэвлийд буй урагт ихээхэн нөлөөлдөг болон эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой асуудлаар ярилцсан боловч бидний яриа үе үе хальж Эрүүл мэндийн салбарын одоогийн байдал,  эмч хүнийг нийгэмд хүлээж авах иргэдийн сэтгэхүйн  талаарх асуудлууд руу орж байсан юм. Ингээд  “Хатагтай” эмнэлгийн Ерөнхий эмч, Анагаах Ухааны доктор А.Отгонболдтой ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.

-Эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой гарах асуудал болон жирэмсний хяналтын талаар яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө www.emch.mn сайтаар дамжуулж эрүүл мэндийн салбарын хамт олон, ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Танай сайтыг ард иргэдэд хэрэгцээтэй, тустай мэдээлэл өгдөг,  эмч хүн бидний эрх ашгийг хамгаалсан дэмжсэн, эмч, сувилагч хүний амьдралыг ард иргэдэд зөвөөр ойлгуулдаг тийм сайт байх болов уу гэж бодож байна. Жирэмслэлт бол өвчин биш. Үүнийг буруу ойлгодог тал байдаг. Энэ бол ерөөсөө жам ёсны зүйл шүү дээ. Манай орны хувьд  жирэмсэн эмэгтэйгээ цагаан сараар бууз хуушуураа хийлгэх гээд авч яваад нөгөө хүний даралт нь ихсээд тогоотой хоол, гал руугаа унаад нас барсан ч тохиолдол байдаг.

Энэ мэтээр  манайд жирэмсний процесс их асуудалтай болсон. Ярих зүйл их. Жишээ нь агаарын бохирдол, усны чанартай холбоотойгоор жирэмснийг арай өөр өнцгөөс ярьж байна. Яагаад гэвэл сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд жирэмсэн хүмүүс хамгийн их өвчинд нэрвэгдэж, эрсдэлд ордог болсон. Өөрөөр хэлбэл урд нь хүүхэд төрүүлсэн хүн өнөөдөр дараагийнхаа хүүхдийг гаргахад ураг нь гажигтай өсөлтгүй, хүчилтөрөгчийн дутагдалтай бодоод архаг бүтэлттэй болдог, гараад унаж тусдаг болох нь жирэмсэнтэй холбоотой.

Ерөөсөө жирэмсэн хүмүүсийг яах вэ гэхлээр өнөөдрөөс 20 жилийн өмнө байсан жирэмсний хяналт, хөдөлмөр халамжын асуудлыг өөрөөр шийдье. Ийм асуудлыг тавих хэрэгтэй. Жирэмсний амралтыг нааш нь татаж амрах хугацааг нь уртасгая. Жирэмсэн байх үедээ илүү амрах хугацаагаа авъя. 32 долоо хоногтойдоо биш 28 долоо хоногтойдоо амралтаа авдаг байя. Хүн төрсөнийхөө дараа эрсдэл нь бага байдаг. Иймэрхүү байдлаар жирэмсний хяналтыг өөр төвшинд аваачих хэрэгтэй.

-Сүүлийн үед жирэмслэлт харьцангуй ихэссэн. Гэсэн хэдий ч эх нярайн эндэгдэл  бас нэмэгдэж байна гэж ярих болсон? Энэ нь бас нэг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зөв буруу мэдээлэл цацаж буйтай холбоотой байж болох юм?
-Тэр бол худлаа. Эхийн эндэгдэл 2010 оны байдлаар 1992 оныхтой харьцуулвал 5 дахин буурсан байна. Жирэмсэн эхийн нас барах тоо 1992, 1993 оны үед бол 200 байсан. Үүнийг өнөөдөр бид бууруулсаар байгаад жилд 30 гаруй л эх нас барж байна. Энэ хоёр бол асар ялгаатай. Монгол улс бол эхийн эндэгдлийг сайн бууруулж буй орны тоонд орж байгаа.
Тэгэхэд энэ асуудлыг сүүлийн үед худлаа ярих болсон. 300 гаруй хэвлэл мэдээллийн механизм ажиллаж байгаа. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бие биенээсээ уралдаж өрсөж мэдээлэл аван хүний тархийг зөв буруугаар эргүүлж байна. Ер нь дэлхийд нас бардаг шалтгаанаар Монголд эх нас барахад өнөөдөр эмч, эмнэлэг буруутай юм шиг сенсаци болгож байна. Тэгэхээр олон нийтэд харагдаж байгаа эхийн эндэгдэл олон юм шиг харагдаж байна.1992 онд ганцхан телевиз, ганцхан Үнэн сонин л  байсан.

Үнэн хэрэг дээрээ статистик тоогоороо эхийн эндэгдэл буурч байгаа.Үүнийг бол баттай хэлж байна. Харин өнөөдөр нэг эх эндэхэд хэвлэлийнхэн шуугиж ярьдаг болсон.1992 онд хүн төрөхөд тариа байхгүй, мэс заслын утас байхгүй, эмч нар бээлий байхгүй, өвчтөндөө хийх эм тариа ч байхгүй тийм хүнд үе байсныг одоогийн хүмүүс мэдэхгүй. Тэр үед бид сувилагчаа зах руу явуулж юм оёдог цагаан нойлын утас авчраад нэг нэгээр нь эмрүүлж воктой усанд угаагаад ариутгаж байгаад хүний гэдэс оёдог байсан.Тэр үеийг бодвол өнөөдөр өөр юм ярих ёстой. Хэвлэлийн тархи угаалт гэдэг юм яах аргагүй байна. Зарим нэг шударга сэтгүүлчид ч хэлж байна.Өөрөөр хэлбэл бие биенээсээ түрүүлж муу сөрөг мэдээлэл авахыг хүсдэг болсон байна.

Нэг эх эндэхэд өнөөдөр 20 сонинд бичиж байна. Яг тоогоороо ярихад эхийн эндэгдэл 1990 оны үеийг бодвол түүхэнд байгаагүйгээр буурсан. Эхийн эндэгдлийг 10,000 амьд төрөлтөнд, нярайн эндэгдлийг 100,000 төрөлтөнд ярьдаг.Түүгээрээ ч гэсэн буурч байгаа. ДЭМБ-аас төрөхийн салбарт эхийн эндэгдлийг бууруулсан орны тоонд манай орныг оруулж, энэхүү жишгийг Камбож, Ветьнам, Малайз, Филлипин орнуудад нэвтрүүлээд бид нар гадагшаа уригдаад явах гэж байна.Манай оронд яаж бууруулсан туршлагаа хуваалцана.

-Эмч нарын талаар ард иргэд  таагүйгээр  ярих болсон шалтгаан юунд байна? Үнэхээр эмч нарын буруугаас болоод аливаа асуудал үүсээд байна уу? Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Одоо бол нийгэм харьцангуй өөр болж хэвлэл мэдээллийнхэн рүү их ханддаг, сүүлийн үед эмчийг чоно алж байгаа юм шиг агнадаг процесс эхлээд байна. 20 жилийн өмнө эмч гэдэг хүнийг хүндэлдэг, эмчийн үгнээс гардаггүй байлаа. Өнөөдөр эмч хүнийг нулимж, доромжилж зодож, утсаар янзын мэссэж илгээж байна.

Аймшигтай. Ингээд ийм хүнд байхад дээрээс нь ЭМЯ, хууль эрхзүйн орчноор эмч нарыг хавчиж байна. Янз бүрийн торгууль шийтгэл оноож байна. Ингээд байвал Монгол улс эмчийн дутагдалд орно. Эмч нар бүгдээрээ тийм хэл амнаас хол ажиллаж эхэлнэ. Над шиг цустай зууралдаад, мэс засалд ороод маргааш ганц мэс заслын утас цухуйгаад гараад ирсэний төлөө гэрийнхэн нь хутга бариад орж ирдэгийг хараад суух хүн олдохгүй.

Тэр байтугай эмчийг алсан ч тохиолдол байдаг. Ийм юманд хүрээд байхад биднийг хамгаалах хүн алга. Энэ цаанаа болдоггүй юм болоод байгаа юм биш, дэлхий нийтэд нас барж байгаа хүмүүсийн 99 хувь нь эмнэлэгт нас бардаг. Тухайн хүн өөрийнхөө өвчний жамаар явж байна уу, эм тариагаа хийж хамаг байдаг арга хэмжээгээ аван  хөлсөө дуслуулсаар байхад өвчтөн нас бардаг. Энэ процессыг хүмүүс ойлгодоггүй.

Үүнийг ойлгуулж олон нийтэд хүргээсэй, эмчийн эрхийг хамгаалах асуудлыг зөв тавиасай гэж танай сайтаас хүсч байна.
Интернэтэд чоныг тав, зургаан нохой зулгаагаад алж байгаа видео байна. Эмч яг тийм байдалд байна. Ар гэрийнхэн, хэвлэлийнхэн, хэн дуртай нь, дээрээс нь хамгаалах ёстой ЭМ-ийн захиргааны төв байгууллага хуулиа эмчийг л шийтгэхээр хийсэн. Эмч хүн өнөөдөр ямар ажил хийдгийг мэдэхгүй байна.

Эмнэлгийн ажилчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна, тэдгээр эмэгтэйчүүд энэ эмнэлгийг сахиад хонодог юм. 360 хоногийн 130 хоногийг эмнэлэгт хонодог. Ямар нөхцөлд хонодог вэ гэхлээр энд тэндхийн мухарт, сандал дээр энэ тэнд байгаа илүү орон дээр хагас дутуу нойр авдаг. Тэр хүн нойргүй хоноод маргааш өглөө нь бухимдаад хүнтэй харьцахад үүнийг ойлгодоггүй. Энэ бүгд дээр өнөөдөр эмч гэдэг хүнийг агнадаг болсон.

Тэр нохойн видеотой адилхан болсон үүнийг гаргаасай гэж хүсч байна.Тэр ажлаа л хийж яваа амьтан ш дээ.Өнөөдөр их хурлын гишүүдээс эхлээд л тэр амьтныг алаад бүр үзэсгэлэн гаргасан байдаг. Яг үүн шиг эмч нарыг агнаж байна. Яагаад агнаж байна гэхлээр 1-рт ухамсар дорой хүмүүс , эрхзүйн орчныг ойлгодоггүй хүмүүс, бүрдүүлж чадаагүй хүмүүс, дээрээс нь яаж ийж байгаад энэ эмчээс хэдэн төгрөг нэхье гэсэн хүмүүс л байгаа юм.

Энэ юу дагуулах вэ гэхлээр монголыг эмчгүй болгоход хүргэнэ. Би хүүхдүүдээ эмч болох уу гэхэд тэд үгүй ээ гэдэг юм,  яагаад гэхлээр тэд намайг өдөр бүр хүнтэй хэрэлдэхийг, өдөр бүр утсаар загнуулахыг харж, сонсож байна. Ийм үед ийм орчинд бид ажиллахгүй гадагшаа Америк, Германд очиж эмч хийнэ, явна гэдэг юм. Иймээс монгол хэзээ нэгэн цагт эмчгүй болох үндсийг л тавиад байна гэдгийг хэлмээр байна.

Биднийг оюутан байхад ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг. Тэгээд цэргийн сургуультай танилцуулж, үдэшлэг зохион байгуулдаг байсан. Нэг талаас баахан эмэгтэйчүүд нөгөө талаас эрчүүд танилцаад л тэгээд цэргийн хүмүүстэй суугаад манай эмч нар амьдралаа үрсэн. Цэргийн дарга хаашаа явна эхнэр нь дагадаг.

Цэрэг цагдаа, эмнэлгийн хүмүүс бүгд цаг наргүй ажилтай. Энэ гэр бүлийн цаана юу байдаг вэ гэхлээр хүүхдийн асуудал гэр бүлээ авч явах асуудал эмэгтэй хүний толгой дээр буудаг. Өнөөдөр манай салбарт 8000 гаруй эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Нөгөө цагдаа өдөр шөнөгүй ажил гээд, нөгөө эмч өдөр шөнөгүй ажил гээд салаад явдаг.
Иймэрхүү байдлыг, эмч сувилагч хүний ар гэр ямар байдгийг бас ойлгуулаасай.

Үүнийг тэр нэг кинондоо гаргаасай гэж бодсон чинь эмч нарыг хулгайч л гэнэ, луйварчин л гэнэ. Эмч нарын тухай бодит зүйл ердөө гараагүйд нь харамсалтай байсан.  Яахав эмнэлгийн ажилчдын 99 хувь нь сэтгэлээсээ ажлаа хийдэг, 1 хувь нь  над шиг бодсоноо шууд хэлчихдэг жаахан ёс зүй алддаг, аман дээрээ гарсанаа ярьдаг хүмүүс байдаг гэж ярьдаг л юм. Бодож санасанаа чөлөөтэй хэлье л дээ. Ямар социалист оронд амьдарч байгаа биш тийм биз дээ.

-Одоо хоёулаа жирэмслэлтийн талаарх яриандаа эргээд оръе.  Жирэмслэлттэй холбоотой бас нэг асуудал нь кесар хагалгаа байдаг. Зарим эмэгтэйчүүд их өвдөлт мэдрэхгүйн тулд кесар хагалгаагаар төрөх хүсэлтэй байдаг гэж сонссон?

-Хүн саналаараа кесар хагалгаа хийлгэнэ гэж хаана ч байхгүй.  Кесар хагалгаа хийх стандарт гэж байдаг. Ямар тохиолдолд хийх вэ гэхлээр өөрөөрөө буюу доошоо төрөх нь эх буюу ургийн амь насанд аюултай байвал л хийнэ. Кесар хагалгааны дараа хичнээн хоног өвддөг. Тэр чинь амаргүй зүйл шүү дээ.Манайхны хувьд өвдөлтгүй төрчихнө гэж ойлгоод байдаг юм.  Кесар хагалгаа нь өөрөө энгийн төрөлтөөс 3 дахин илүү эрсдэлтэй зүйл. Үүнийг ойлгох хэрэгтэй.

-Жирэмсэн байх үед Эхо-д харуулах муу гэлцдэг?

-Эхо гэдэг нь авиа юм. Авиа нь жирэмсэнд нөлөөлдөггүй. Үүнийг манайхан туяа гэж буруу ойлгодог.Туяа гэдэг нь рентген туяа “ х “ гама туяа гээд авианаас өөр зүйл. Юу ч мэддэггүй байж худлаа ам мэдэн ярьдаг манайхны зан байх юм. Энэ нь хортой биш. Харин ч жирэмснийг эрт оношлуулж эхний 3 сард дор хаяж 3 удаа ЭХО-д үзүүлж хэвийн байна уу, үгүй юу гэдгээ,  өнөө өсөлтгүй жирэмснээ оношлуулах хэрэгтэй. Эмнэлгийн биш мөртлөө эмнэлгийн юмыг мэддэг юм шиг ярьдаг хүмүүс олон байдаг. Энэ чанарыг би тэвчдэггүй юм.

-Амьгүй төрөлт ихсэх болсон. Энэ нь юу болох,  яагаад үүсдэг талаар?

-Мэргэжлийн хувьд аливаа зүйл дээр надтай холбоотой юу байна гэж үздэг юм. Жишээ нь Мандухай цэцэн кинон дээр миний  мэргэжлийн юм зөндөө гардаг. Алтжин хатан амьгүй хүүхэд гаргадаг. Тэр түүхийн процессыг харахад дээр үеэсээ эхийн хэвлийдээ байж байгаад амьгүй болчих тохиолдол байсан гэдгийг хэлээд байгаа юм. Бас Сүбээдэй Баатар гэж мундаг баатар байдаг. Тэр төрөлхийн нэг нүд нь сохор хүн байсан. Дайнд явж байгаад сохор болсон  юм биш. Эдгээрээс харахад энэхүү асуудлууд нь өнөөдөр 100 хувь гараад ирсэн асуудал биш. Тиймээс жирэмсэн эхчүүддээ хяналт тавих нь чухал. Гэхдээ өнөөдөр энэ нь маш ихсэж байгаа. Гурван жирэмсний нэг нь амьгүй, өсөлтгүй болчихож байна.

Сүүлийн жилүүдэд үүн дээр манай эрдэмтэд судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа. Юунаас болоод байна вэ гэхээр нэгдүгээрт цусны бүлэг таарахгүйгээс, хоёрдугаарт эмэгтэйчүүдийн савнаас шалтгаалдаг (төрөхийн жижиг савтай, салаа савтай гэх мэт). Үүн дээр нэмээд  манай орны нөхцөлд аймшигтай зүйл бол БЗХӨ юм. Дээр нь гадаад орчны бохирдол. Нөгөө шалтгаануудыг үгүйсгэж болоход энэ бохирдол үлдээд байгаа юм. Үүнийг бид олон жил  ярилаа. Өдөр бүр л агаарын чанарын албанаас аюултай, муу гэж гараад байдаг. Энэ эцэст нь эхийн хэвлийд буй урагт л хамгийн ихээр нөлөөлдөг.

-Та саяхан ард иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаагийн төлөө төрөөс нөхөн төлбөр шаардах хэрэгтэй хэмээн хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ ер нь хэр бодитой болох бол энэ талаар ярихгүй юу?
- Үүнийг хуульчид, хууль зүйн товчоотой хамтарч хийж байгаа юм. Тэд хууль зүйн гаргалгаагаа мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл иргэн өөрийнхөө бус бусдын буруугаас болж хохирсон бол нөхөн төлбөр авдаг. Үүн шиг бидний буруугаас болоогүй, ингээд эрүүл мэндээрээ хохироод байвал төр захиргааны байгууллагаас  нөхөн төлбөр авах хэрэгтэй. Үүнийг хуульчид болно, баталгаатай гэж үзэж байгаа. Утааны хор уршгаас үүдэлтэй  уушиг, бронхит, арьсны харшилт өвчнөө батлуулж чадвал нэхэмжлэх бүрэн эрхтэй. Та бид бүгдээрээ л утаан дотор хордоод явж байгаа. Тэрийгээ л нэхэмжилье. Тэрнээс утаагүй зуух, түлш гээд байвал утаа аюултай хэвээр л үлдээд байна.

Нөгөө талаас нь эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдсэн гээд байгаа. Өвчлөл ихсэхээр л зардал нэмэгдээд төсөв нэмэгддэг. Энийгээ зарим нэг нь нэмсэн гэж бахархаж яриад байх юм. Тэгвэл энэ чинь ард түмэндээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж чадаагүй өвчлөл ихсэж байгаа учраас л нэмэгдэж байна. Өвчлөл нэмэгдэж эмчилгээний зардал эм тариа нэмэгдэхээр л тэр төсөв нэмэгдэж байгаа. Наад захын жишээ хэлэхэд нэгхэн эм уугаад дарагддаг байсан сүрьеэ өвчин өнөөдөр дарагдахаа байж эмийн дасалтай болсон. Энэ утаа шороотой орчинд  сүрьеэгийн бактери хоорондоо мутацид орж  эмэндээ дарагдахаа больсон байна. Энэ мэтээр л өсөөд байгаа юм. Ер нь аливаа улс орон эрүүл мэндийн салбарын төсвөө таная л гэдэг. Гэтэл манайх нэмээд байдаг нь ийм л учиртай. Эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдэх нь буруу.

-Энэ мэтчилэн утаатай холбоотой асуудлууд их гарч байна. Утааны хор уршгийг их ч ярих юм. Харин та эмч хүний хувьд жирэмсэн эмэгтэйчүүд, ард иргэдэд утаанаас бага ч гэсэн өөрийгөө хамгаалах энгийн зөвлөгөөг өгөөч?

-Утаанаас жаахан ч гэсэн сэргийлье гэвэл хүн бүр маск зүүвэл хорт бодис нь бага ч гэсэн шүүгдэнэ. Хоёрдугаарт утаанаас зугтаая, хотоос гаръя, одоо бүр ингэдэг болсон шүү дээ. Эмийн хувьд бол  өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд бүгдээрээ өвлийн нөхцөлд аспирин 100 эмийг хэрэглэж байя. Энэ нь биед оногдож буй утааны хор уршгийг багасгаж хорт бодисыг зайлуулах, цусны эргэлийг сайжруулахад эерэгээр нөлөөлдөг. Энэ л миний гаргаж байгаа гаргалгаа. Уул нь үүнийг та бид биш төр засаг гаргаад ажил болгоод явах ёстой. Энэ эмийг нь үнэгүй тараадаг ч юмуу тийм замаар ажил болгох ёстой.

Ярилцсан: Т.Оюунсүрэн
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (62.178.103.91)
    Khuviin emnelegt mongoo tolood sain emchilgee uilchilgee shaardakh yostoi bizdee Tolboriig ni diilekhgui baigaa bol oor emnelguudeer yavj bolno shuu dee khumuus ee
    2012 оны 02 сарын 20 | Хариулах
  • hun (203.194.115.5)
    munguur emchilj chadahguich jaal bayajijdee chono bish yamaa chini gavyaagui gavihgui yum chini yum ges ni ih yum
    2012 оны 02 сарын 13 | Хариулах
  • zochin (202.179.11.107)
    ene emch nogoo ijii nar chig vleged ogoh setgel dutu emch narin 1 bna aimar aash mutai khen chamaig emch bol gesen yum ooro lene mergejle songo bizdemergejle buru songochihod olon yum chalchad iim yumnud gahaichin bolbol tarna br
    2012 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (49.0.149.24)
    ЭНЭ ЭМЧ СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЭД ЦАРАЙГАА ҮЕ ҮЕ ГАРГАЖ ШОУ ХИЙГЭЭД БАЙХ ЮМБОЛИОЧСЭТГЭШГҮЙН ХҮРЭЛБААТАР ТА 2-Г СОНГОХ ХҮН БАЙХГҮЙЭЭЖҮЖГЭЭ БОЛИВОЛ ТААРНАЭХ НЯЛХАСТ АЖИЛДАГ БАЙХДАА МУУХАЙ ААШТАЙ ШИРҮҮН ХҮН БАЙНА ГЭСЭН ШҮҮ
    2012 оны 02 сарын 03 | Хариулах
  • 0 (49.0.149.24)
    сонгуулийн ээлжит шоу юу
    2012 оны 02 сарын 03 | Хариулах
  • 111 (49.0.149.24)
    ЭНЭ ЭМЧ СОНГУУЛЬ БОЛОХ ГЭЭД ЦАРАЙГАА ҮЕ ҮЕ ГАРГАЖ ШОУ ХИЙГЭЭД БАЙХ ЮМБОЛИОЧСЭТГЭШГҮЙН ХҮРЭЛБААТАР ТА 2-Г СОНГОХ ХҮН БАЙХГҮЙЭЭЖҮЖГЭЭ БОЛИВОЛ ТААРНАЭХ НЯЛХАСТ АЖИЛДАГ БАЙХДАА МУУХАЙ ААШТАЙ ШИРҮҮН ХҮН БАЙНА ГЭСЭН ШҮҮ
    2012 оны 02 сарын 03 | Хариулах
  • Сүнрдрээ (124.158.75.10)
    чононууд юм байна л даа муусайн эмчүүд минь
    2012 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК