2014-2015 оны хичээлийн жилд 2 дугаар сарын байдлаар 7 дүүргийн 4 цэцэрлэг, 58 сургуулийн 143 автобусаар давхардсан тоогоор 9130 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс төрийн бус өмчийн 27, төрийн өмчийн 31 сургуулийн, төрийн бус өмчийн 3, төрийн өмчийн 1 цэцэрлэг автобусны үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж байгаа үйлчилгээнд 2 дугаар сарын байдлаар 7595 суралцагч хамрагдаад байна.























































