СХД-ийн 27-р хороонд байрлах “21 ХУДАЛДААНЫ ТӨВ”-ийн цогцолбор барилгад гарсан гал түймрийг шуурхай ажиллаж унтраасан нийслэлийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд “ХНХТ" ХХК-аас талархал ирүүллээ.

Талархалын бичигт СХД-ийн 27-р хороонд байрлах “21 ХУДАЛДААНЫ ТӨВ”-ийн цогцолбор барилгад 2015 оны 03 сарын 10 ны өдөр гал гарч, аюултай, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд, дуудлагын дагуу галыг богино хугацаанд шуурхай ажиллан унтрааж, эрдэнэт хүний амь, иргэдийн эд хөрөнгийг хохирол багатай хамгаалж бидэнд гүн туслалцаа үзүүлсэн Нийслэлийн Онцгой байдлын газрын СХД-ийн аврах гал унтраах 26, 29 -р анги, БГД- ийн гал унтраах 18-р анги, Чингэлтэй дүүргийн гал унтраах 10-р анги, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хамт олонд ХНХТ ХХК-ийн захиргаа. түрээслэгч иргэдийн нэрийн өмнөөс ажлын амжилт. сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, гүн талархал дэвшүүлж байгааг хүлээн авна уу.
Байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө, аливаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйлсийн төлөө амь биеэ үл хайрлан өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, цаг наргүй ажиллаж байдаг танай хамт олонд дахин гүн талархал дэвшүүлье” гэжээ.

Д.Ундрах /24tsag.mn/