Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан, О.Баасанхүү нар телевизүүдийн үйл ажиллагаатай танилцав

2015-3-18
0
ЖИРГЭХ

    УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр /2015.03.18/ Монголын телевизүүдийн холбооноос ирүүлсэн өргөдлийн дагуу МҮОНТелевиз, Eagle телевиз, TV5 телевизийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзлаа.

Монголын телевизүүдийн холбооноос 2015 оны 1 дүгээр сард ирүүлсэн өргөдөлд телевизийн салбарыг бие даасан салбар, аж ахуйн нэгжийн хувиар үзэж, Өргөдлийн байнгын хорооны гишүүд үйл ажиллагаатай биечлэн танилцана уу гэжээ. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд телевизийн салбарт янз бүрийн байдлаар хориг саад хийх гэсэн оролдлогууд олон болж, хууль, тогтоомжийн төсөл бүрт хэвлэл мэдээлэл, телевизийн үйл ажиллагаанд хориг тавьсан утга бүхий ямар нэг заалт тусгадаг.
DSC_0080
МҮОНТ үзэгчдээс хураамж авдаг төдийгүй төсвөөс санхүүждэг, мөн кабелийн, “IPTV”-нүүд үзэгчид болон өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс хураамж авдаг. Гэтэл бүтээл туурвидаг телевизүүдэд үзэгчдийн хураамжаас нэг ч төгрөг оногддоггүй байдал нь шударга өрсөлдөөний зарчмыг алдагдахад хүргэж байна. Нөгөө талаас Монгол Улс 3 сая хүн амтай атал 143 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь олон сөрөг үр дагавартай байгаа учраас телевизийн эрхүүдийг цэгцлэх шаардлага үүсээд байна хэмээн дурджээ.

Энэ хүсэлтийн дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар эхлээд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ажиллан, тус телевизийн студи, уран бүтээлчдийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр тус телевизийн гүйцэтгэх захирал Б.Энхтуяа, 2005 онд батлагдсан Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд олон нийтийн радио, телевиз төсвийн дэмжлэгтэй, холимог санхжүүжилттэй байхаар тусгасан. Энэ хуульд мөн “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид телевизор тус бүрээр тооцон ногдуулна” гэж заасны дагуу хураамж авдаг гэлээ. Түүнчлэн тус телевизийн уран бүтээлийн хандлага шинэчлэгдэн, өнөөдрийн түвшинд ажиллаж байгааг дуулгаад, 50 жилийн турш төрийн бодлогыг ард түмэнд хүргэж байгаа олон нийтийн статустай МҮОНТ энэ үүргээ биелүүлж, үзэгчдэд чанартай уран бүтээл хүргэхийн тулд томоохон баг, бүрэлдэхүүнтэй, өндөр хүчин чадалтай техник, технологитой ажиллах шаардлага зүй ёсоор тавигддаг. Мөн манай телевиз дээр мал аж ахуй, газар тариалан гээд бодлогын чанартай томоохон төслүүд хэрэгждэг болохыг онцлов. Энэ бүхнийг холимог санхүүжилтийн хүчинд гүйцэтгэж, Монгол Улсын 21 аймаг, бүх сум, багийн айл өрх бүрт нэвтрүүлгээ хүргэдэг хэмээн тайлбарласан.
DSC_0080
Үүний дараа Eagle телевизэд ажиллав. Тус телевизийн удирдлагуудтай уулзах үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан тулгамдаж байгаа асуудлыг сонирхлоо. Ерөнхий продюсер Ц.Ганзориг, мэдээлэл олж авах боломж хязгаарлагдмал байдаг нь үйл ажиллагаа явуулахад багагүй хүндрэл учруулдаг. Түүнчлэн, аж ахуйн нэгжийн хувьд улс болон үйл ажиллагааны шугамаар олон төрлийн татвар, хураамж төлдөг нь санхүүгийн бэрхшээл үүсгэдэг. Тухайлбал, кабелийн шугамаар үйлчилгээ үзүүлдэг компаниуд дотоодын телевизүүдээс эфирийг нь үзэгчдэд хүргэсний төлөө хураамж авдаг, мөн үзэгчдээс телевизийн нэвтрүүлгийг үзүүлсэн гэж хураамж авдаг. Тэгсэн атлаа гадаадын сувгуудад маш их хэмжээний төлбөр төлдөг. Энэ байдлыг зохих шатандаа хянаж, шударга зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 140 гаруй телевизийн лиценз олгож, тэр хэрээр олон сувагтай болсон ч нэвтрүүлгийн чанар, стандарт алдагдаж байгаа сөрөг тал бий учраас үүнд холбогдох газраас нь хяналт тавьж, зохицуулалт хийх бодит шаардлага үүсээд байгаа гэлээ.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар дараа нь ТV5 телевизэд ажиллаж, үйл ажиллагаатай танилцах үеэр тус телевизийн захирал Э.Дагиймаа “Улс орон даяар тоон системд шилжиж буйтай холбогдуулан өргөн нэвтрүүлгийн 16 телевиз ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл энэхүү зардлаа нөхөх, хөрөнгө оруулалт олох механизм байхгүй. Зөвхөн зар сурталчилгаанаас орлого олж байгаа атлаа аж ахуйн нэгжийн хувиар хуулийн дагуу 6 төрлийн татвар, салбартай холбоотой 40 гаруй татварыг төлж байна. УИХ-ын гишүүд телевиз, хэвлэл мэдээллийн салбартай холбоотой олон хууль, тогтоомжуудыг санаачилж, үйл ажиллагааг хязгаарлах, торгох, шийтгэх заалтуудыг оруулах болсон.
DSC_0078
Мөн энэ салбартай холбоотой хуулийн төсөл, заалт боловсруулахдаа хөгжил нь асар хурдацтай явагдаж байгааг тооцож байхгүй бол хэрэгжих боломжгүй хууль, тогтоомжууд батлагдах сөрөг тал бий” хэмээсэн. Түүнчлэн, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа атал үүнд мэргэжлийн хүмүүс, салбарынханы оролцоо огт байхгүй байгааг онцлон ярьж байлаа.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү телевизүүдийн үйл ажиллагаатай танилцсаны эцэст, телевизтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын агентлагуудын удирдлагуудтай уулзан чиг үүргийг тодруулж, давхардлыг арилгах, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн удирдлагуудтай уулзах, телевизийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэх зэрэг ажлыг хийх шаардлагатай байгааг тэмдэглээд, Өргөдлийн байнгын хороо ойрын хугацаанд дээрх ажлыг хийнэ хэмээн хэлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
DSC_0080
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (122.254.127.34)
    Энэ хоёр гишүүн нийлэхээр ч мундаг л юм болно доо,яаж нийлүүлж чадаж байнаа,хэ хэ хэ
    2015 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    11 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    31 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    1 цаг 10 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    1 цаг 17 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    1 цаг 23 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    1 цаг 27 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    1 цаг 37 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    3 цаг 11 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    3 цаг 34 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 5 мин
  • Эмч Х.Надмид: Хеликобактерийн халдвар удаан үргэлжилбэл ходоодны хорт хавдрын суурь болдог
    4 цаг 28 мин
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
    4 цаг 40 мин
  • Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
    4 цаг 58 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ
    5 цаг 4 мин
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    20 цаг 53 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    20 цаг 58 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    21 цаг 3 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    21 цаг 39 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    22 цаг 0 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    22 цаг 32 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК