Төрийн хяналт шалгалтын нэгдсэн цахим мэдээллийн системтэй болж үйл ажиллагаагаа эхлүүлсэнтэй холбогдуулан татварын хяналт шалгалтын асуудлаар санал солилцох уулзалтыг өнөөдөр 14.00 цагт Татварын ерөнхий газар, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулах гэж байна. Уг уулзалтад бизнес эрхлэгчдийг хүрэлцэн ирэхийг урьжээ.Хэлэлцэх асуудал:
Татварын албанаас явуулж буй хяналт шалгалтын тухай
Шилэн хяналт шалгалтын тухай цахим мэдээллийн санд тавих мэдээллийн талаар санал солилцох
Уулзалтанд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүс доорх цахим шуудангийн хаягаар болон утсаар бүртгүүлнэ.
Уулзалт: МҮХАҮТ-ын 507 тоотод 2015 оны 3 дугаар сарын 19-ны 14.00 цагт болно.
Хариуцаж буй ажилтан: Б.Отгонбаатар
Холбоо барих: 976-11-310619, 99070953
Цахим шуудан: otgonbaatar@mongolchamber.mn





















































