Өмнөговь аймгийн Прокурорын газар, Хуулийн хэлтэстэй хамтран 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт сургалтыг хяналтын прокурор Ч.Хандаамаа, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.Нарангарав Цагдаагийн газрын ахлах эрүүгийн төлөөлөгч И.Золбообаатар, 3 дугаар тойргийн Тахарын албаны дарга О.Батнасан нар зохион байгуулжээ.

Сургалтанд шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд, Тахарын албаны алба хаагчид хамрагдсан байна.
Тус сургалтыг “Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, зүйлчлэлийн асуудал”, “Монгол Улс дахь нөхцөл байдал, эрсдэл бүхий нөхцөл байдлууд” зэрэг сэдвээр хийж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн ба сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал асуулга явуулсан байна.