
Харин төслийн хүрээнд хийгдсэн үлдсэн есөн ширхэг УДДТ-ийн барилга угсралт болон тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд бүрэн хийгдэж одоогийн байдлаар УДДТ-ийн барилгуудын гадна цахилгаан хангамжийн кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм. Үүнээс “ТОСК”-ийн хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг дулаанаар хангах УДДТ-11-ийн гадна цахилгаан хангамжийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн тул хэсэгчилэн Улсын комисс ажиллуулахад бэлэн болсон байна.
Удахгүй хүлээлгэн өгөх тус “УДДТ-11”-ийн гүйцэтгэгчээр “Бум халаалт” ХХК, “МВС” ХХК, “Ви Ти Икс” ХХК-иудын түншлэл ажилласан бөгөөд нийт 2,497 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Тус төв нь цагт 1,7 Гкал халаалт, 1,2 Гкал халуун усаар хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай аж. “Дэд бүтэц” төсөл хэрэгжиж хотын дэд бүтэцгүй хэсэгтшинээр баригдах орон сууцны хорооллуудыг нэгдсэн инженерийн шугам сүлжээгээр хангаж байгаа нь нийслэлийн хэмжээнд орон сууцны төвлөрөлийг бууруулах чухал ач холбогдолтой юм байна.