Өнгөрсөн онд нийслэлд 10 орчим шашны урсгалын 372 сүм бүртгэгдсэн
байна. Эдгээрийн 61,3 хувь нь христ, 28.5 хувь нь буддын шашны сүм хийд
байгаа аж.

Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагуудыг тоолох, бүртгэх ажиллагаагаар цахим мэдээллийн сан үүсгэжээ. Өнгөрсөн онд нийслэлд 10 орчим шашны урсгалын 372 сүм бүртгэгдсэн байна. Эдгээрийн 61,3 хувь нь христ, 28.5 хувь нь буддын шашны сүм хийд байгаа аж.
Нийт сүм хийдийн 55.8 хувь нь шашны зориулалтаар барьж тохижуулсан өөрийн эзэмшлийн байртай бол 18.3 хувь түрээс, 25.8 хувь нь сүм хийдийн тэргүүний эзэмшлийн гэрт эсвэл сүсэгтэн итгэгчдийнхээ байр сууцанд үнэ хөлсгүй байрладаг байна.
Цахим мэдээллийн сангаас аль ч сүм хийдийн мэдээлэл, байршлыг хүлээн авах боломжтой аж.
Д.Үжин
Сэтгэгдэл (3)