Энэ сарын 9-15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 168.671 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.223 (5.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 0.3%-иар их, өнгөрсөн оны мөн үеэс 3.9%-иар бага, 10,000 хүн амд 33.4 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 1.2 тохиолдлоор их, өмнөх оны мөн үеэс 28.2 тохиолдлоор бага байна.ХӨСҮТ-д нийт 140 сорьц цуглуулан шинжлэхэд 6 (4.2%) сорьцод томуугийн A(H3N2) вирус, 2 (1.4%) сорьцод томуугийн В вирус, 3 (20%) сорьцод риновирус, 3 (20%) сорьцонд энтеровирус, 2 (13%) сорьцод хүний метапневмовирус, 1 (6%) сорьцод аденовирус, 1 (6%) сорьцод коронавирусын ген тодорхойлогдсон байна.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 679 хүүхдийн орон дээр 615 хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтний 100 буюу 26.79% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 86% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 20 буюу 28.6%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.





















































