Сар дэлхий, нар хоёрын дундуур орсноор нар хиртэх юм. Энэхүү үзэгдэл Монголд 18:44 цагт эхлэх аж. Нар хиртэлт нэг цаг нэг минут орчим хугацаанд үргэлжилж 19:45 цагт дуусах бөгөөд хамгийн оргил үе нь буюу бүтэн хиртэх мөч нь 19:03 цаг хэмээн Олон улсын сансар судлалын сайтад бичсэн. Дэлхийн зарим орнуудаас нар бүтэн хиртэж харагдах боловч Монголд хэсэгчилсэн хиртэлт харагдах юм.
Тэгвэл нар хиртэх үед юуг анхаарах ёстой талаар мэргэжилтнүүд ингэж зөвлөжээ.
1. Нар хиртэлтийг үүл хаасан байсан ч хамгаалалтгүй харахгүй байх
2. Жирийн нарны шил стандарт шил зүүж харахыг орлохгүй тул ийм ородлого хийхгүй байх
3. Стандарт шил зүүж харах
4. Сельфи хийхгүй байх- нар хиртэх үед гар утасны гэрэл нүдний хараанд муугаар нөлөөлөх магадлалтай аж.
Д.Идэр





















































