
Дээрх барилгууд нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай байрууд юм. Мөн эдгээр орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлжээ.
Дашрамд дурдахад, эдгээр байршилд барилгажилтын төсөл боловсруулахад шаардагдах 62 сая 91 мянган төгрөгийг шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн зардлаас санхүүжүүлэхээр болсон байна.