
ЭЕШ өмнөтгөл болгож Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр авна. Тус шалгалтын босго оноо 400 байх бөгөөд үүнд хүрэхгүй бол ЭЕШ өгөх эрхгүй болох юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа авах бөгөөд эхнийх нь өнөөдөр нөгөөх нь ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох юм байна. Эхний шалгалтад 400 оноо аваагүй хүүхдүүд дараа сарын шалгалтад орох аж. Энэ жил ЕБС-ийг 19.293 хүүхэд төгсч байгаа. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25 000 орчим хүүхэд ЭЕШ өгнө. ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 20-ны 18.00 цагт дуусахыг албаныхан анхаарууллаа.
Т.Энхэлээ