“Олон улсын Дауны Хам Шинжийн өдөр” өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Дауны хам шинжтэй хүүхдүүдэд зориулсан спортын арга хэмжээ, эцэг эхийн төлөөлөлд зориулсан сургалт, мэдээлэл хийх үйл ажиллагаа 12.00 цагт 25 дугаар Тусгай сургууль дээр болно.Энэ үеэр Дауны хам шинжтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, нүд, чих хамар хоолойн, нөхөн үржихүйн талаас хэрхэн анхаарах, эрүүл зохистой хоололт, идэвхтэй хөдөлгөөн, бусад орны туршлага зэрэг мэдээллүүдийг эцэг эхчүүдэд өгөх юм байна. Уг арга хэмжээний нээлтэд УИХ-ийн Гишүүн С. Оюун оролцох аж.
Дауны өвчтэй хүүхдүүдийн дийлэнх нь оюун ухааны янз бүрийн бэрхшээлтэй байдаг бөгөөд үүнээс гадна 70%-д сонсголын, 40%-д харааны бэрхшээл илэрдэг аж. ДЭМБ-ын энэхүү өвчнөөр жилд 20 мянга гаруй хүн нас бардаг ажээ. Монгол Улсад 400 төрөлт тутамд нэг дауны хам шинж өвчинтэй хүүхэд төрдөг гэсэн албан бус судалгаа байдаг аж.





















































