Маргааш Казак түмний "Наурызын баяр" болно. Уг баярыг угтсан "Домборын эгшиг-2015" хүндэтгэлийн нэгдсэн тоглолт яг одоо Соёлын төв өргөөнд болж байна. Тоглолтын нээлтэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
Тоглолтонд МУГЖ, Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа, МУГЖ Д.Ганхуяг, МУГЖ С.Боорой, СТА, дуучин Л.Байзада, СТА, домборын нэрт мастер Б.Айган, ДБЭТ-ын дуучин С.Батчимэг, ДБЭТ-ын дуучин М.Толхын, Баян-Өлгий аймгийн бүжиг дэглээч, бүжигчин Я.Айнур багштай "Хара жорга" бүжгийн хамтлаг, Морин хуур, домборын чуулга, мөн Улаанбаатар хотын 20 гаруй их, дээд сургуулийн авьяаслаг оюутан, залуучууд оролцоно.

Сэтгэгдэл (1)