
Шүлхийн тархалтыг зогсоож чадсан бол 21 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг цуцлах учиртай. Адуунаас бусад малыг шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакциныг Үенч, Булган Алтай сумын 312.665, Баян-Өлгий аймгийн Булган сумын 34.741 малд тарьжээ. Ингэснээр нийт вакцинжуулах шаардлагатай малын 98.9 хувийг хамруулсан байна. Шүлхийтэн тусгаарласан малыг таних тэмдэгтэй болгох зорилгоор МЭҮГ-ын нөөцөд байсан 1000 ширхэг ээмгийг Ховд аймагт хүргүүлжээ.