Казах үндэстний “Наурызын баяр”-тай холбогдуулан “Цагааннуурын боомт”-ын авто замын боомтыг өчигдрөөс эхлэн хаагаад байна. Боомтыг энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд хаах бөгөөд 24-нд нээхээр төлөвлөж байна. Энэхүү боомтод ажилладаг хил хяналтын байгууллагуудаас гаргасан хүсэлтийг үндэслэн хоёр улсын хилийн төлөөлөгчдийн шийдвэрээр хаасан боомтыг хаажээ. Энэхүү ажиллагааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар ерөнхийд нь хариуцдаг аж.
Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг юм. Цагааннуурын боомт нь улсын хилээс 4.5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 км орчим зайд байрладаг.





















































