Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин С.Батсүх: Би 18 жилийн өмнө МУГЖ, дөрвөн жилийн өмнө СТА цол авсан

2012-2-06
0
ЖИРГЭХ
    Нийтийн дуучид дундаа өвөрмөц хоолойгоороо ялгарсан чадварлаг дуучин бол яахын аргагүй МУГЖ С.Батсүх билээ. Түүнийг сонсогч түмэн “Завхан гол”, “Дуут нуур”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” зэрэг хит дуунуудаар нь андахгүй. Завханы хэмээх МУГЖ С.Батсүхийн ярилцлагыг хүргэж байна.
    Нийтийн дуучид дундаа өвөрмөц хоолойгоороо ялгарсан чадварлаг дуучин бол яахын аргагүй МУГЖ С.Батсүх билээ. Түүнийг сонсогч түмэн “Завхан гол”, “Дуут нуур”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” зэрэг хит дуунуудаар нь андахгүй. Завханы хэмээх МУГЖ С.Батсүхийн ярилцлагыг хүргэж байна.

-Таны Завхан нутагтаа гитар тоглоод дуулж явсан үеийн гэгээн дурсамжаас яриагаа эхэлье гэж бодлоо?

-За тэгье. Би 1983 онд Завхан аймгийн Хөгжимт драмын театрт орж байсан. Театрт орохоос өмнө тэр үеийн алдартай дуучид болох Д.Банзрагч, В.Оросоо нарын дуунуудыг дуулдаг байсан л даа. Тухайн үед одоогийнхоос өөр стилиэр, хамтлаг маягаар гитартай дуулдаг байлаа. Тэгж хүний дуу дуулаад явж байхдаа ер нь үзэгчид надад зориулж алга ташиж байна уу, үгүй юу гэж бодож эхэлсэн. Түүнээс хойш ер нь өөрөө өөрийгөө олж авах ёстой юм байна гээд урлагаас гардаг ч юм уу, барилгын сургуульд явдаг ч бил үү гэж их бодсон.

Гэтэл Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн “Москва, Ленинград хоёр миний хотон дотор л байсан юм байна шүү дээ” гэсэн ярилцлагыг уншаад ер нь би гурван жил өөртэйгээ ажиллая гэж бодсон юм. Ингээд гурван бадаг дуунд миний амьдрал байж магадгүй гээд “Завхан гол”, “Дуут нуур” дууг дуулж эхэлсэн.

-Тэгэхээр Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуугийн ярилцлагыг уншсанаар өөрийгөө олж авсан гэсэн үг үү?

-Тийм шүү. Би өөрийгөө олж, хэн гэдгээ мэдрэх боломжийг надад олгосон юм.

-Та Завхан нутгийн олон сайхан уул усны холбогдолтой дууг дуулдаг. “Отгонтэнгэр шүтээн”, “Бадархундага”, “Тэс мөрөн ээж” гээд л. Нутаг усаа ер нь хэр шүтэж явдаг вэ?


-Эх хүн, эх орон хоёрыг ижил гэж боддог. Тийм учраас нутгийнхаа уул усны холбогдолтой олон дууг дуулсан. Төрсөн нутгаа шүтдэггүй, элэггүй хүн гэж байдаггүй байх. Гэхдээ би зөвхөн өөрийгөө л шүтдэг. Шашин шүтээд туйлшраад байдаггүй. Одоо болтол Отгонтэнгэр хайрхны Бадархундага дээр гарч үзээгүй гээд бод доо. Ер нь бол аливаа юманд хүндэтгэл гэж байх ёстой.

-Дууны урлагийг хүмүүс их амархан гэж боддог. Миний бодлоор дуулах урлаг гэдгийг зүгээр нэг дууг зөв хоолойгоор аялах биш аялахаас илүү ухаан, мэдрэмж шаарддаг гэж ойлгодог. Харин та юу гэж боддог вэ?


-Ер нь дууны урлаг гэдэг үнэхээр хүнд. Дууны урлагийг хоолойны урлаг гэж боддоггүй. Хамгийн эхэнд мэдрэмж, дараа нь сэтгэл, амьсгааны урлаг гэж боддог. Өнөөдөр Монгол даяараа дуулж, уралдаж байна. Монголд хоёр актав, магадгүй түүнээс илүү дуугардаг хүмүүс зөндөө бий. Дуучин хүн гэдэг өдөр бүр үзэгчдэд өөрийгөө шалгуулж дүн тавиулдаг.

Тухайн нийгэм уянгын дууг илүү сонирхож байна уу, цоглог дууг сонсож байна уу гэдгийг нь бас л мэдрэх хэрэгтэй.

-Монголчууд бүгд дуулдаг гэдэг ч жинхэнэ дуучин хүн манай улсад цөөхөн байдаг юм шиг санагддаг?


-Үнэхээр тийм. Өөрийнхөө уран бүтээлийг олны хүртээл болгосон уран бүтээлчид манайд цөөхөн байдаг. Дуучин В.Оросоо, Д.Банзрагч нарын үед 10 гаруйхан л дуучин байсан. П.Адарсүрэн, Д.Хоролсүрэнгийн үед ч мөн адил хориод дуучин л байдаг байсан. Түүний дараа Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, А.Долгор, С.Батсүх гээд мөн тооны л дуучин, харин бидний дараагийн үе болох С.Жавхлангийн үед бас л хориод хүн байсан. Одоо тэр хориод хүнээсээ шигшигдсээр байгаад хэдхэн хүн өнөөдөр нийтэд танигдаж байгаагаас биш брэнд болсон дуучин их цөөхөн байна. Дуучид тухайн зах зээлээ л сайн мэдрэх хэрэгтэй юм.

-Та Завханы театрт ажиллаж байснаа яагаад Улаанбаатарыг зорьж ирэх болов. Магадгүй хөдөөг бодоход хотод зах зээл илүү байв уу?


-Хотод урлагийн зах зээл байна. Миний аав Орост сургууль төгссөн өндөр боловсролтой хүн байсан учраас надад зах зээлийн зарчмыг суулгасан. Тухайн үедээ одоогийн энэ зах зээлийн нийгмийг шүтэн биширдэг байсан. Сайн сайхан амьдрахын тулд би урлагийг бизнес хэлбэрээр л хийж яваа хүн. Би Завханы театрт 10 гаруй жил ажилласан. Хүмүүс заримдаа театрын төлөө, урлагийн төлөө энэ тэр гэж худлаа ярьдаг. Яг үнэндээ хүн өөрөө өөрийнхөө төлөө бусдын төлөө л тэмцэж явдаг. Амьдрал өөрөө цагаан өрсөлдөөн. Тухайлбал, дөнгөж төрсөн хүн ээжийнхээ мээмийг хөхөх гээд зүтгэдэг шиг тэгж л тэмцэж яваа.

-Та хөдөө орон нутгийн театрт ажиллаж байсан хүний хувьд урлагт хот, хөдөөгийн ялгаа байна уу?


-Ялгаа байхгүй. Хөдөө орон нутагт залуусыг очиж ажиллаасай гэж боддог.

-Яагаад. Хөдөөд урлагт хөгжил дутмаг байдаг шүү дээ?


-Хөдөөгийн театруудад ажиллавал хамгийн бололцоотой. Хөгжим, тайз, багш нар нь бүгд түрээсгүй. Урлагийн үйл ажиллагаа явуулахад амар тайван орчинд сайхан ажиллана. СУИС-ийг төгссөн залуус гудамжаар дүүрэн байна. Хөдөөгийн театрт дуучид байхгүй. Тийм учраас залуусыг хөдөөд ажиллуулахын тулд төр засгийн ямар нэгэн бодлого хэрэгтэй. Улаанбаатар хотод 30 минут тайз түрээслэхэд ямар үнэтэй байдаг билээ. Харин хөдөө ямар ч түрээс байхгүй.

-Нээрээ ч жилд дуучин мэргэжлээр хэдэн зуун хүн төгсдөг. Ер нь сүүлийн үед залуу дуучид ганц нэгхэн дуу гаргачихаад од боллоо гэж биеэ тоох болж. Бараг л СУИС-ийг төгссөнөөрөө л өөрийгөө од гээд бодчихдог юм биш үү?


-Ер нь сүүлийн үеийн хүүхдүүд дуучин гэдэг мэргэжлээр өөрийгөө тайвшруулаад, ромбо, дипломдоо ханаад, бүтээл нь жижигдээд, хүн нь томдчихоод болохгүй юм. Би залуучуудыг оддын өвчнөөр өвчилчихсөн байна гэж загнадаг. Монголд эдгэрдэггүй гурван өвчин байдаг.

Оддын өвчин, цээж баяны өвчин гэж нүдэнд нь асар их мөнгө харагдаад адуутай ч яримаар санагддаг өвчин, мөн би мэргэжлийн хүн гээд ёрдойгоод яваад байдаг мөртлөө мэргэжил үнэртсэн юм байхгүй байсаар нас бардаг ийм л гурван өвчин байна. Сүүлийн үед ч мөнгөтэйгээс гадна менежмент сайтай хүн л дээшээ гардаг болсон. цаг. Өнөөгийн зах зээл дээр Т.Ариунаа, Б.Сарантуяа, Харангын Лхагваа зэрэг дуучдыг даваад гараад ирсэн дуучин алга л байна шүү дээ. Гэхдээ яах вэ залуучууд зүтгэж л байна. Тухайлбал Д.Намсрайноров, ВХ, гэх мэт дуучид сайн л ажиллаж байна.

-Таныг МУГЖ С.Жавхлантай хамтарсан тоглолт хийгээд өөрийнхөө уран бүтээлийг С.Жавхланд алдлаа гэж хүмүүс нэлээд ярьж байсан. Гэхдээ та хоёр мөнгө санхүүгийн хувьд ч юм уу, ямар нэгэн тохиролцоо хийсэн байх тийм үү?


-Надад өөрийн уран бүтээл гэж байхгүй. Зохиолын дуу гэдэг чинь нийтийн дуу шүү дээ. Ерөөсөө л бүх хүнд зориулсан дуу. Нийтээрээ дуулж байх ёстой. “Завхан гол” дууг миний өмч биш гэдгийг мэддэг байсан. Энэ дууг зохиосон эзэнтэй. Би зөвхөн дууг л дуулдаг. Хүнээр дуугаа дуулуулахгүй хэдэн зуун дууг өөртэйгөө цуг нас баруулаад яах юм бэ. Миний гэсэн өмч байдаггүй болохоор хүмүүс дуулж л байг л дээ. Монголд одоо л оюуны өмчийн тухай яригдаж эхэлж байна. Ардын дуу, нийтийн дуу гэдэг нэг ижил утгатай. С.Жавхлан надад санал тавьсан, хамтарч дуулсан. Чи тэдийг өг, чи тоглолтоо хий, би тоглолт дээр очъё гэх мэтээр наймаалцсан. Наймаа л хийсэн шүү дээ. Өнөөгийн нийгэмд бүх зүйл дээр мөнгө уралдаж байна. Мөнгөний уралдаан Монголд болж байна.

-Таныг дуучид дундаа их менежмент сайтай болохоор өдий болтол тайзан дээр амьдарч байна гэж ярьдаг. Зарим хүн МУГЖ С.Батсүх тайзнаас буух цаг нь болоогүй юм байх даа гэж ярих л юм?

-Тоглолтод оръё л доо энэ тэр гэж ерөөсөө гуйдаггүй. Хүмүүс л намайг та дуулаад өгөөч гэж санал тавьдаг. Тэр бүхнийг зөвшөөрдөггүй. Хааяа мөнгөтэй юманд л очиж дуулдаг. Сонсогчид миний орон зайг үгүйлдэг. Би ч өөрийнхөө мөн чанарыг мэдэрдэг. Завханы театрт байх үед хүмүүс уянгын дуу их сонирхдог байхад “Дуут нуур” гэх мэт уянгын дуу дуулж байсан. Дараа нь хүмүүс жаахан ритмлэг дуу сонирхоод ирэхээр нь “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо”-г дуулаад, сүүлийн үед жаахан гаж маягийн дуу сонирхохоор нь тэр орон зай руу нь орсон. Яг ингэж зах зээлийн зарчмаар л яваад байгаа юм. Уран бүтээлч хүн нийгмийн сэтгэл зүйд асар их нөлөөлдөг.

-Нэг тоглолтод хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?


-Тэр сонин биш. Ер нь гадаадын орнуудад алтартнуудыг тоглолтын хувцастай байхыг нь харахын тулд мөнгө төлдөг.

-Таныг гавьяатын тэмдгээ зүүдэггүй гавьяат гэж ярьдаг. Үүний учир нь юунд байна?


-Би дөрвөн жилийн өмнө МУСТА цолоор шагнуулсан.

-Юу гэсэн үг вэ?


-Гайхах юу байх вэ. Гавьяат болох болоогүй байсан л гэсэн үг. Одоогоос 18 жилийн өмнө МУГЖ цолоор шагнуулсан. Би 2013 оны үед гавьяатын тэмдгээ гаргаж зүүнэ гэж бодож байгаа. Завханыхан 70 жилийн ойгоороо гавьяаттай болъё гээд намайг тодорхойлоод шагнасан. Би шагнуулахгүй гээд эсэргүүцэж л байлаа. Гэхдээ төрийн том шагналыг үгүйсгэсэндээ биш хүндэлсэндээ л тэр. Нэг хэсэг хүмүүс намайг Завханаас тэрбум төгрөг аваад зугтаж байгаа юм шиг муу хэлж байлаа. Өөрөө ч гэсэн зуун саяыг аваад дампуурчихсан юм шиг тийм сэтгэл зүйтэй байсан. Харин одоо бол гавьяат болох дөхөж байна гэж ойлгож байгаа.

-Шагнал гэснээс сүүлийн үед урлагийнханд олгодог шагналын үнэлэмж их унаад байгаа юм шиг санагддаг?

-Залуу хүнд өгч байх нь зөв. Залуучуудыг шагнаж байвал ичих булчирхай нь сайн ажиллана шүү дээ. Спортынхонд нэг удаагийн амжилтад нь л өгдөг биз дээ.

-Ярилцсанд баярлалаа.

В.Дондовдорж
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • goy helsn (124.158.75.10)
    zuv sh shagnaj baival ichih bulchirhai n sain ajillana
    2012 оны 02 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 14,000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    38 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    46 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    57 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    1 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    1 цаг 31 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 цаг 38 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    1 цаг 50 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    1 цаг 57 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    2 цаг 5 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    2 цаг 14 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    17 цаг 13 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    18 цаг 41 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    19 цаг 10 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    19 цаг 27 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    19 цаг 30 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    19 цаг 35 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    19 цаг 52 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    20 цаг 35 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    20 цаг 41 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
24 баримт
  • 14,000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК