Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Нарангэрэл: Долдугаар сарын 1-ний хэргийг өдөөн турхирсан Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй хүмүүсийг дахин шалгах хэрэгтэй

2012-2-28
0
ЖИРГЭХ
Өчигдөр цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал болсон ч нэг өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Тэднийг яллахаар шүүхэд өгсөн нь буруу хэмээн ар гэрийнхэн нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тиймээс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэлтэй ярилцлаа.
    Өчигдөр цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал болсон ч нэг өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Тэднийг яллахаар шүүхэд өгсөн нь буруу хэмээн ар гэрийнхэн нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тиймээс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Өчигдөр шүүх хурлыг эсэргүүцэж жагссан. Ямар шалтгаанаар тэр вэ? 

-Долдугаар сарын 1-ний хэрэгт цагдаагийн экс дарга нарыг шүүх гээд байгаа нь шударга бус. Хавтаст хэрэгтэй нь олигтой танилцуулаагүй, мөн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулсан хэргийг сэргээн шалгасан, цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилсэн гээд бүгд хууль бус явагдаж байна.

-Тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн буруутгаж байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Цэргийн гэмт хэргээр зүйлчлээд. Энэ бол маш буруу. Тэд чинь цэргийн байгууллагад ажилладаггүй шүү дээ. Тухайн үед дотоодын цэргийг оруулаагүй учраас цэргийн гэмт хэргээр зүйлчлэж болохгүй. Улс төрийн хэлмэгдэлт явагдах гээд байна.

-Тэгэхээр та хуулийн байгууллагыг хууль бус ажиллаад байна гэх гээд байна уу?


-Тийм. Анхнаасаа л хууль бус явагдсан. Тиймээс ар гэрийнхнийх нь хувьд хүсэлтээ Ерөнхийлөгчид гурав, дөрвөн удаа гаргасан. Нэг ч хариу ирээгүй.

-Хэрвээ энэ хэрэгт хэн нэгнийг шийтгэх ёстой бол хэнийг шийтгэх ёстой вэ?

-Долдугаар сарын 1-нийг өдөөн турхирсан этгээдүүд өөрсдөө л шийтгүүлэх ёстой. Ингэж хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хэргийг шалгаж шүүх рүү явуулсан прокурор, заавар зөвлөгөөг цаанаас нь өгөөд байгаа этгээдүүд үүрэх ёстой. Хэн ч харсан бүх зүйл хууль бус явагдаад байна.

-Таны бодлоор тушаал өгсөн хүнийг хэн гэж бодож байна?

-Яг тэр энэ хардаж чадахгүй. Ер нь бол Монголын төрд үнэнч шударгаар зүтгэж, хүн буудаагүй байхад буудсан, буудах тушаал өгсөн хэмээн гүтгэж байгаад үнэхээр гомдож байна. 1000 гаруй цагдаагаас мэдүүлэг авахад дарга тушаал өгөөгүй гэж мэдүүлсэн байдаг юм билээ. Гэтэл тушаал өгсөн гээд хэрэг тохоод байгааг ойлгохгүй байна. Хамгийн гол нь бүх зүйлийг мэдэж байгаа хоёр гурван дуугүй суугаад байх  юм
.
-Хоёр, гурван хүнээ тодруулвал?

-Тодорхой ш дээ. Монголын ард ч түмэн мэдэж байгаа. Долдугаар сарын 1-ний хэргийг өдөөн турхирсан Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй хүмүүсийг дахин шалгах хэрэгтэй. Тухайн үед нь шалгасан болоод л Өршөөлийн хуулиар суллачихсан. Гэтэл цагдаагийн экс дарга нарын хэргийг сэргээчихээд Ж.Батзандан нарын хэргийг сэргээхгүй байна. Сэргээвэл бүгдийг нь сэргээгээд шалгах хэрэгтэй. Цагдаагийн экс дарга нарт хэргийг тохож, тэднээр хаалт хийгээд байна.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаа нарын буруутайг нотлоод байгаа?


-Тэгвэл мэдэж л байгаа юм байлгүй. Цагдаа хүн буудсан, цагдаагийн дарга нар тушаал өгсөн л гээд байна лээ. Сум, хонгио буу үзүүлээд байхыг бодвол сайн мэдэж л байгаа юм байлгүй.

-Та бүхэн Х.Тэмүүжин гишүүнтэй уулзсан уу?


-Бид нар уулзаж байгаагүй. Харин “Цагдаагийн ар гэрийн холбоо”-ын тэргүүн О.Алтангэрэл уулзсан. Мөн Д.Арвин, Ц.Мөнх-Оргил гишүүн хоёртой уулзсан. Бидэнд зохих ёсны хариуг ирүүлсэн.

-Ер нь Ч.Амарболд гуай долдугаар сарын 1-ний үеэр ямар шугамаар ажиллаж байв. Гэртээ хэд хоног ирээгүй вэ?


-Хоёр, гурав хоног ирээгүй. Тэр шөнө би гэртээ ганцаараа байсан. Тэгээд шөнийн 01.00 цагийн үед нөхөрлүүгээ залгахад жолооч нь утсыг нь аваад “Энд үймээн болоод дарга тантай ярих ч зав алга. Ордонд байгаа” гэсэн. Цагдаа нарын зодуулж байгааг зурагтаар хараад айж л байлаа.

-Хавтаст хэрэгт цагдаа нар хүн буудсан нь тогтоогдсон гэдэг. Ч.Амарболд өөрөө юу гэж байх юм?


-Тийм зүйл байхгүй. Нөхөр маань “Би монголын төрд өдий болтлоо зүтгэсэн. Гэтэл намайг гүтгэж, гүжирдэж байгаад яллах гэж байгаад гомдож байна. Би юу гэж тушаал өгөх вэ дээ” гэдэг.

-Ер нь буудсан хүмүүсийн тухайд юу хэлдэг вэ?


-Өөрөө "Хаагуур юу орчихов оо. Цагдааг далимдуулаад хэн нэгэн нь буудчихлаа. Энэ хэргийг прокурор сайн шалгах байсан юм" гэдэг. 

-Танай гэр бүлд ямар нэгэн дарамт шахалт ирж байв уу?


-Дарамталсан зүйл алга. Гэвч бид дарамтлуулж байгаагаас өөрцгүй амьдарч байна. Сэтгэл санаа бие махбодиороо бүрэн үхчихээд байна. Дөрвөн жил сэтгэлийн шархтай амьдарч байна.

-Ч.Амарболд гуайн биеийн байдал ямархуу байна?

-Яаж сайн байх вэ дээ. Сэтгэл санаагаар унаад бие нь жаахан тааруухан л байна даа. Энэ хэргээс болоод нэлээн л муудлаа.
 
Ярилцсанд баярлалаа                                                                                                                              Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • шоогоо (202.179.8.90)
    үхсэнбулганы арьсаар дээл хийгээд өмсцөн гэнэрал хурандаа нарын авгай нараа гэж
    2012 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.180.216.211)
    Sanj Bayar bas 1 hudag ruu yavah yostoi
    2012 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.7.243)
    buhel buten hun alchihaad yn urshuul yraid baigaa ym uuriin ah duus ur huuhed baisan yah bol erh medel ner turuu l bodoj baina tejeegchee aldsan emegtei shig zagnaj baih shiv dee tsagdaagiin ar geriin holboo l gene tetegvert garsan heden hugshchuul dee tusalj chadahgui murtluu heden darga nartaa taalagdah gej uls tur hiihee bolivol yasan ym muugaa uzenee ta nar
    2012 оны 02 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    7 цаг 37 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    9 цаг 47 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    17 цаг 43 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК