зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сангийн дэд сайд Ч.Ганхуяг: Би дөрвөн машинтай, Шаргаморьтод амьдардаг, Хас банкны таван хувийг эзэмшдэг

2012-3-01
0
ЖИРГЭХ
Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай цаг үеийн сэдвээр олон зүйлийг ярилцлаа. Тэрээр асуултуудад маань хэрхэн хариулсаныг ярилцлагаас уншина уу. 
Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай цаг үеийн сэдвээр олон зүйлийг ярилцлаа. Тэрээр асуултуудад маань хэрхэн хариулсаныг доорх ярилцлагаас уншина уу. 

-       Луу жилд Монголын эдийн засаг ямар байх төлөвтэй байна?

-      Монгол улсын эдийн засгийн ерөнхийдөө өөдөө хандсан байдалтай байна. 2011 он бол өндөр өсөлтийн гарааны  жил байсан. Харин 2012 онд бид энэ өсөлтөө улам илүү баталгаажуулж, хурдаа тогтворжуулж ажиллана. Нөгөө талаас эдийн засагт нүүрлээд байгаа хэт халалтаас урьдчилан сэргийлж найдвартай үндэс суурийг нь илүү бэхжүүлэх ажлуудыг хийх шаардлагатай. Гэхдээ 2012 он бол сонгуулийн жил гэдгийг санах хэрэгтэй. Эдийн засаг хүмүүсийн итгэл үнэмшил, хоорондын итгэлцэл дээр тулгуурлаж явдаг учраас сонгууль болоод ирэхээр тодорхойгүй байдлаар нэмэгддэг талтай. Үүнээсээ үүдээд мөнгөний ханшинд тодорхой хэмжээний хөдөлгөөн үүсэхийг үгүйсгэхгүй.

 -    Гадны хэвлэлүүдэд эдийн засгийн хямралын хоёрдугаар давалгаа эхэллээ гэж бичиж байна. Гэтэл манайх тэтгэвэр, тэтгэмж халамжийнхаа хэмжээг тэлээд л байдаг. Манай эдийн засгийн бодлого дэлхийн хямралын цаг үетэй уялдаж чадаж  байгаа юм уу?

-       Дэлхийн эдийн засаг гэхээс илүү, Хятад улсын эдийн засаг ямар байхаас манай эдийн засаг хамааралтай болчихоод байгаа юм. Өмнөх хямралын үед Хятад дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж байсан учраас тэр үед манайх харьцангуй бага хохиролтойгоор даван туулж чадсан. Одоо ч мөн адил урд хөршийн үйлдвэрлэл болон үйлдвэрлэлдээ ашиглах манай орны уул уурхайн түүхий эд түүний хэрэгцээ эрэлт нь хэр байх вэ гэдгээс хамаарна. Алтны үнэ эдийн засгийн харилцаатай урвуу харилцаатай байдаг бол зэс болон нүүрсний үнэ эдийн засгийн өсөлттэй эерэг хамааралтай байдаг. Тэгэхлээр урд хөршид эдийн засгийн өсөлт удаашраад ирвэл зэс нүүрсний үнэ унана. Тэгсэнээр бидний төлөвлөөд буй экспортоос олох орлого түүгээр дамжих татварын орлого, хөрөнгө оруулалт зогсвол манай эдийн засагт хүнд байдал үүсэхийг үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ зэс, нүүрсний үнэ 2008 оных шиг шаланд тултал унах магадлал туйлын бага байгаа. Тэгэхээр бид харьцангуй тайван байж болно. Хамгийн гол нь дунд хугацаанд манай эдийн засагт нүүрлэж болох эрсдэлүүдийг олж харах хэрэгтэй. Эдийн засгийн өөрийнх нь чадавхийг нэмэгдүүлэх, бүтээмжийг бий болгох зарим нэг саад тотгор болоод дэд бүтцийн цоргуудыг арай илүү өргөсгөх, дамжуулах чадварыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нь цаг хугацаа алдалгүй хийх шаардлагатай байгаа. Тэр хөрөнгө оруулалтыг хийснээр манай эдийн засгийн өөрийн үйлдвэрлэх чадвар нэмэгдэж, илүү чанаржиж, нийт эдийн засгийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ингэснээр аливаа хямралыг даван туулах чадвар нэмэгдэх юм. Засгийн газраас ч эрчим хүч, төмөр зам, аймгуудыг засмал замаар холбох асуудлыг санхүүжүүлж, улсын төсвөөс нэлээдгүй хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчих вий гэсэндээ уламжлалт мал аж ахуйн салбарт хийх ажил болон махаараа дотоодыг хангаад зогсохгүй гадаад руу экспортлох алхамуудыг дэмжих, хүнсний ногоогоо дотоодоосоо хангадаг байх, улаан буудайгаасаа гурилаа гаргаж аваад дотоодын хэрэгцээгээ хангадаг байх, жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэх гэх мэт уул уурхайгаас үүсэх өндөр хамааралыг аль болох бага байлгах тэр талын алхамуудыг хийж байгааг та бүгд харж байгаа. Төрийн бодлого нь гараад, санхүүжилтийн бондууд гараад ажлууд хийгдээд явж байна. Тэр ажил бол баялагийн хараал болоод Голланд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.
 
-       Бинзений үнэ нэмэгдээд сар гаруйн хугацаа өнгөрлөө? Энэ тал дээр засгийн газраас ямар зохицуулалт хийх юм. 50 төгрөгөөр буулгаад л болоо юм уу?

-       Засгийн газар бол тогтвортой байлгах захиргаадалтын бус арга хэмжээнүүдийг авдаг байгууллага. Тэр арга хэмжээнүүдийг нэрлэвэл нэгдүгээрт татварын нөлөөлөл байж болно. Санхүүжилт олох байдлаар явж болно. Жишээ нь Улаанбуудайг тарихад урамшуулал өгч, тоног төхөөрөмж нийлүүлэх, үрийг нь хангах мөн бүтээгдэхүүнийг нь татварын мөнгөөр худалдаж аван нөөцөлж байгаад буцаагаад борлуулах. Өмнөх хямралын үеэр бол бинзенийг нөөцлөх алхамыг хийж байсан. Мөн онцгой албан татвар болон бусад албан татвараар нефть импортлогч компаниудыг хөнгөлөх арга хэмжээнүүдийг авч үнийг зохицуулж байсан. Нэмэх үедээ нэмээд хасах үедээ хасаад явсан. Бинзений үнэ бол өссөн. Буцаад 50 төгрөгөөр буурсан. Нэмэгдэхээс өмнөх үнэ маань хэдэн жил тогтвортой байсан гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Энэ компаниудын хилийн үнэ гэж байдаг. Тэр нь хоёр жилийн өмнө ямар байж байгаад сая үнээ нэмэхэд хэд дахин нэмэгдсэнийг нь харах хэрэгтэй. Хоёр жилийн дотор гурав дахин нэмэгдсэн байна. Тэр хүмүүсийн Оросоос авдаг бинзений үнэ нь гурав дахин нэмэгдсэн ч бинзений компаниуд болон төрийн хувьд саяны нэг сар хүртэл тодорхой түвшинд бариад ирсэн шүү дээ. Бид нар хоёр жил барьж байсан. Сая нэг огцом нэмэгдээд одоо аажмаар буурч байгаа нь үнийг хэт удаан хүчээр барьсаны муу уршиг юм.

-       Цагаан сарын урамшуулал гэж 50 төгрөгөөр бууруулсан юм биш үү?


-     Зарим нэг компаниас ирсэн мэдээлэлүүд нь надад байж байна. Үүнээс үнэ яаж хэлбэлзэж байгааг харж болно. Нэгдүгээр сард дундаж үнэ нь 1460 байсан бол 1480 болоод дараа нь 1430 болтолоо буурсан хандлагатай байгаа. Өмнөх сарын дундажаас 18-30 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Хүмүүст хандаж хэлэхэд эрэлт нэмэгдэх тусам үнэ нэмэгдээд явна. Эрэлт буурах тусам үнэ буураад явна тэр зарчим л үйлчилж байна. Нэг зүйлийг хэлэхэд бид нарын зарж байгаа алт, зэс, нүүрсний үнэ өндөр байна. Үүнийг баяртайгаар уухайлж хүлээж авдаггүй. Тэгсэн мөртлөө авч байгаа юм маань хэт өндөр байна гэж халаглаад явж байгаа юм. Аливаа зүйл бол хоёр талтай. Ноолуур болон зэсийн үнэ өндөр байна. Монголчууд бид бол зарим нэг зүйлээ өндөр үнээр зарж байгаа. Тэгсэн мөртлөө гадны компаниуд үнээ нэмэхийг хүлээн зөвшөөрдөггүй.

-      Вальютын ханш цаашид буурна гэж та хэлсэн? Та үүн дээр тодорхой прогноз хэлээч? Жишээ нь сонгуулийн өмнө хамгийн дээд дооддоо яг хэдэд барина гэж бодож байна?

-       Яг тийм прогноз бол байхгүй. Монгол төгрөг болон долларийн эрэлт хэрэгцээ өөрөө өөрийгөө тодорхойлдог тогтолцоотой. Хөвөгч ханштай. Тэр нь болохоор чөлөөтэй хөрвөх нөхцөлтэй. Төв банк долларыг банкуудаас худалдаж аваад түүнийгээ эргүүлж банкинд зардаг. Банкууд нь эргүүлж харилцагч нарынхаа экспорт импортын хэрэгцээнд зориулаад тохиролцож зарж, авдаг жамтай. Ийм учраас ханш хэдээс хэдийн хооронд хэлбэлзэнэ гэж хэлэх боломж байхгүй. Ер нь бол яваандаа төгрөг чангарна.

-       Багш нарын цалинг нэмнэ гэсэн амлалтандаа засгийн газар яагаад хүрэхгүй байгаа юм бэ? Засгийн газар бололцоогүй зүйл амалчихсан юм уу? Эсвэл бололцоотой ч гэсэн ирээдүйн эдийн засгийнхаа төлвийг хараад ингээд байгаа юм уу?

-       Гурван талт хэлэлцээрийн үр дүнд тохиролцсон. Төсөв хэлэлцэж байхдаа хуульд жаахан өөрчлөлт оруулсан. Хууль бидний тохиролцсон байснаас өөрөөр гарсан учраас УИХ-руу эргээд залруулах саналыг явуулсан. Тэгэхээр ирэх нэг дэхь өдөр болох УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ асуудлыг шийдэж байж засгийн газар хэрэгжүүлэх боломжтой болно.

-       Багаггүй хугацаанд хамтарч ажилласан С.Баярцогт сайдын ажилд ямар дүн тавих вэ?


-    С.Баярцогт сайд маш сайн ажилласан. Хийх ёстой ажлуудаа сайн хийсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнгүүдээр бол сайн гэдэг дүнтэй л гарна. 90-ээд хувийн гүйцэтгэлтэй. Энэ яаман дээр хүнд суртал багассан. Илүү нээлттэй болсон. Шинэ хуулиуд гарсан.

 -    Ирэх сонгуульд нэр дэвших үү? Дэвшвэл аль тойргоос нэр дэвших вэ? Хот,  хөдөөгийн альнаас?


-     Мэдээжийн хэрэг улс төрийн том үүрэг хариуцлага болох сангийн дэд сайдын ажлыг надад даалгасан байгаа. Тэгэхээр манай намаас дараагийн сонгуулиар надад тодорхой чиглэл өгнө. Сонгуулийн тойргийн хувьд бол бодсон санасан зүйл байна. Журмын нөхөдтэйгээ ярьж тохирсон зүйл ч байгаа. Би Улаанбаатарын унаган хүүхэд. УИХ-д нэр дэвшээд улс орныхоо төлөө бодлого гаргах хамгийн дээд шатны байгууллагад ажил гэсэн итгэл үзүүлбэл Улаанбаатар хотоос нэр дэвшээд сонгуульд өрсөлдөнө.

-       Ер нь нийслэлийн нутгийн зөвлөл гэдэг зүйлийг яагаад байгуулсан юм бэ?

-       Улаанбаатарт амьдардаг хүмүүс төрж өссөн газраараа хуваагдаад аймаг сумын төлөөлөлтэй болдог. Үүнтэй адилаар Улаанбаатар хотод олон үеэрээ амьдарсан хүмүүст өөрсдийнхөө хэмжээнд эрхээ хамгаалдаг асуудлаа ярьдаг тийм иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй болсон юм. Хотын нутгийн зөвлөл хотынхоо удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж болохгүй байгаа зүйлийг нь хэлж, болж байгаа зүйлийг урамшуулж, хамтран төслүүд хэрэгжүүлж, шинэ гарцуудыг гаргаж, төсөв санхүүг илүү ил тодоор захиран зарцуулах тэр боломжийг хангах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Гэхдээ зөвхөн Улаанбаатарын уугуул иргэд цуглаад өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах биш хөдөөнөөс хот руу нүүж ирж байгаа иргэдэд тодорхой хэмжээний хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, тайлбарлаж ухуулан таниулах, шаардаж шахах ёстой л доо.

-    Хөдөөнөөс хот руу шилжин ирж байгаа айлуудаас төлбөр авдаг тогтолцоотой болж болох уу? Гадны туршлагыг монголд хэрэгжүүлэх боломж байна уу?

-     Нэгдүгээрт хөдөө орон нутагт нь сайхан амьдрах бололцоог нь сайжруулах хэрэгтэй. Тэнд малаа маллаад мэдээ мэдээллээс хоцрохгүйгээр сайхан амьдрах боломжтой болгох хэрэгтэй. Орон нутагт чанартай боловсрол, эмнэлэгийн үйлчилгээ аваад сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх тал дээр үе үеийн засгийн газар ажиллаж ирсэн. Дархан, Эрдэнэтийг жишиг хот болгох хэрэгтэй. Тэнд хүмүүс нүүж очиж амьдардаг болгох хэрэгтэй.

-      Энэ зуны сонгуулиар аль нам хэдэн суудал авах бол? Таньд таамаг байна уу?

-      Би өөрийнхөө намыг ялуулахын төлөө ажиллана. Бүх хүчээ зөвхөн түүнд л зориулна. Ирэх сонгуульд хувь хүний ялалт чухал биш. Нам ялах нь чухал. Нам бол хувь хүмүүсийн үзэл бодлоороо нэгдсэн нэгдэл. Бид олонхи болж байж яриад байгаа зүйлүүдээ хэрэгжүүлэх болно. Ардын нам бол арай бага яр,ж, амладаг. Бас арай илүү зүйлийг хийж байгаа. Яагаад гэхээр хувь гишүүд нь над шиг олон зүйл хийж үзсэн хүмүүс байдаг.

-       Хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгсөн үү?

-       Өгсөн.

-    Та хэдэн машинтай вэ?

-     Би өмнөх жил хоёр машин лизенгээр авсан нэг мотоциклтой, манай эхнэр нэг машинтай. Нийтдээ дөрвөн унаа хөлөглөж байна.

-     Хаана амьдардаг вэ?

-    Шарга морьтод амьдарч байгаа. Сая нүүж орсон. Өмнө нь зуслангийн газар байдаг байсан. Тэр газар дээрээ дөрвөн жилийн өмнөөс нэг байшин барьж эхэлсэн. Тэгээд шинэ жилийн өмнөхөн тэр байшиндаа нүүж орж дөрвөн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртлээ дээ.
 
-     Хас банкинд таны хэдэн хувь байдаг вэ?

-     4-5 хувь байдаг.

 -     Үл хөдлөх хэдэн хөрөнгөтэй вэ?

-      Орон сууц, хойно барьсан байшингууд байна. Шарга морьтод худалдаж авсан газар байгаа. Тэнгэр санхүүгийн нэгдэл, Хас банк, Хас лизинг гээд компаниудын хувь нийлээд 30-40 хувь болно.

-     Талхны үнийг яагаад андуурсан юм? Алдаанаасаа сургамж аваад талхны судалгаа хийж байгаа гэсэн энэ үнэн үү?

-      Би андуураагүй. Яагаад заавал атар талхыг хүн идэх ёстой юм. Судалгаа хийгээд нэмэргүй  шүү дээ. Зөвхөн талх гэхээр Атараар бодож болохгүй. Өнөөдөр хүний сонголт болоод хаана зарагдаж байгаагаасаа хамаараад талхны үнэ 250-3000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Би бол талх авдаггүй, иддэггүй. Зөвхөн статистик мэдээ өдөр болгон ирдэг. Яахлаараа би өчнөөн олон талхнаас зөвхөн ганцхан атар талхны үнийг хэлэх ёстой юм.

-       Таны хэлсэн 350 төгрөгийн ямар талх байна?

-       Дөрвөлжин жижиг талх байгаа.

-       250 төгрөгийн талх байхгүй шүү дээ?

-      Байгаа. Жижигхэн булочка 250 төгрөгөөр зарагдаж байгаа. 

-      Та блогтой юу? Эсвэл facebook twitter-тээл юм бичдэг хүн үү? Twitter-ee өдөрт хэд шинэчилдэг вэ?

-    Блог байгаа. Би ойрд нэг зүйл бичиж байгаа. 7 сарын 1-нийг улс төржүүлж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж бичиж байгаа юм. 7 сарын 1-ны өдөр үймээн самууныг зогсоогоогүй байсан бол яах байсан юм. Намайг Монголдоо хүрээд ирэхэд манай эхнэр хүүхдийг гэмтээгээд, гэр орныг маань шатаачихсан ч байх байсан юм бил үү. Лив, Грек шиг юм болох ч байсан юм билүү. Яг юу болох байсан болоод өнөөдөр цагдаа нарыг буруутгаж байгаа юм. Саяхан би нэг ном орчуулсан. Тэр ном бол залуус руу хандсан их сонирхолтой ном байгаа. Эерэг зөв хандлагыг хэрхэн өөртөө бий болгох талаар болон бусад олон сонирхолтой зүйлийг багтаасан ном юм. Гарчиг нь их гоё. “Чи хэр мундаг байх нь хамаагүй, чи хэр мундаг байхыг хүсэж байгаа нь л хамаатай” гэсэн нэртэй. Би Facebook, twitter-ийн хувьд монголдоо айргийн тавд явдаг шүү дээ.

Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 56 (124.158.75.10)
    ene yriltslaga bna shuudee. yun ihenhi hudlaa medeelel ve ooroo yrisan yum bna. ene yriltslagiig zohioh uu. yriltslaga gegehc zuiliig meddeggui yum bhdaa
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Ene zaluu busdiigaa bodvol shudarga sanagddag. Aldahgui hun gej bhgui shu de.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Amjilt gargaj ajil hiij bga negniigee ingej yardag ni jam boljdee.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Songuul oirtood bie bienee muuldag ni ehelj bn. Urdhaa haraad uursdiigee l hicheemeer yum. Hun muulj sain yavna gej yu baihav dee. Bi ene zaluug tanih yum ihenhi ni hudal medeelel bn. Mongolchuud min yaandaa. Ataa ta nariig uchuuhen amytad bolgoh yum.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.118.190)
    za zailaa yarij baigaa ni zevuun sonsogdoj bn
    2012 оны 03 сарын 05 | Хариулах
  • zochin (202.179.20.219)
    amidralaas tasarsan orig oligarhihuuchin hu namiin sanhyyjegch novsh yumdaa
    2012 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.11.172)
    ENE NUHUR EMCHILEGDEHGUI SAIN SURGUULI TUGSUNII GAVYAA GARAHGUI
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    гэнэт намдаа хайртай болсон байх шив дээ ингэж болохгүй шүү дээ Угаасаа бүтэхгүй сэтгэлгүй хүн байна лээ
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • гого (124.158.75.10)
    За тэр талх яаах вэ монголы эдийн засаг яах гээд байна гэнээойлгомжтой яриахгүй
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • ГАМБИР (202.70.45.11)
    ГАМБИР НЭВТРҮҮЛГЭЭР ОРЖ АЛДСАН АЛДААГАА ЗАСАХ ГЭЖ ЭНЭ ЯРИЛЦЛАГЫГ ӨГСӨН ЮМ БАЙХ ДАА ДАХИАЛ ТЭНЭГ ЮМ ЯРИАД АЛДААГАА ЗАСЧ ЧАДААГҮЙ Л БАЙНА
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    teneg ym yrij yavah yumaa tsssss
    2012 оны 03 сарын 02 | Хариулах
  • zochin (49.0.148.210)
    taniig demjdeg bsn ug ni uls tur gej bohir togloomond hutgaldah hereg bsn ch yumu gv ch yumu sn biznesman chigere baihgvi de
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • ganhuyag-t (49.0.148.210)
    ter yriltslagiig ni uzhed yah argagvi sandrad medehgvi bga ni ilt bsn lda hvmvvs medeed bhad dara ni ingej bulzaarulah hereg baihgvi lde shudargaar bi anduursan bnle geed l helchihvel nerend chin tsever shvde
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • яя (182.160.37.70)
    shaadag pizda ve
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Khaskhuu (202.131.226.86)
    Khas bank khamgiin undur zeeliin khuutei bank shde Ene bank dandaa yaduu buurai yum hiij ehleh gej bga irgeded zeelee zardag tgd terenguur ni bayjsan nuhuriig sangiin ded said bolgodog Mongol ardiin nam ch dee Khas bank bol tomruulsan Lombard shuu ene bol khatuu unen
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    250 togrognii boov yum bishyy xe xe
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.20.199)
    за даа ард түмэн чамайг шүүгээд эхэлчихсэн байгааөөрийгөө өмөөрөх хэрэгүй250 талх ч гэх шиг тэр талхыг олон амь бүлтэй айлууд авлаа гэхэд бүгд цатах уу
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    oorsdoo bank baiguulaad ganhuyg shig ajillaad sain yvaachee yrishih ingej muulj suuj bsaisanaas ter ni deer Chadahgui bol muulaad l suuj baixaasdaa
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    oorsdoo bank baiguulaad ganhuyg shig ajillaad sain yvaachee yrishih ingej muulj suuj bsaisanaas ter ni deer Chadahgui bol muulaad l suuj baixaasdaa
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Battsetseg (124.158.75.10)
    Сайн залуу Та нар өөрсдөө тансаг сайхан хангалуун амьдараач Бүх хүн тэгэж амьдрах боломжтой Та нар Ганхуяг шиг толгойгоо ажиллуулаад хөдөлмөрлөөч Тэгвэл тансаг хауст гэрийн үйлчлэгчээр гэрээ цэвэрлүүлээд амьдрана шүү дээ Та нар гараа хумхиж залхуурч суучихаад өөрийнхөө хүчэр баяжаад сайхан амьдарч байгаа хүндээ битгий атаарх Сайхан амьдрах гэснийг чинь хэн байг гэсэн юм Амьдрааач дээ тэгээд чаддаг юм бол
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Gankhuyag (202.55.183.214)
    ene taniig demjij bna sergelen uhaalag zaluu geed bgaa humuus yamar humuus ve Vietnam geriin uilchlegchtei tansag ordontoi hun yaj talhnii une medeh vee dee ineedtei yumaa unen ineedtei bailaa yoo oird ingej ineegeegui hahahaha
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.131.226.221)
    benzinii une haana 1430-tai bgaa yum be bi avaya l da esvel saiduud hyamdraltai uneer avdag yumuu 1730tai bgaa biz de
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.180.216.237)
    ergyi yher tolgoit iim yumaar said hiilgeed MAN nam sonosei
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Таны хэлсэн 350 төгрөгийн ямар талх байна - Дөрвөлжин жижиг талх байгаа - 250 төгрөгийн талх байхгүй шүү дээ - Байгаа Жижигхэн булочка 250 төгрөгөөр зарагдаж байгаа Хүүхдэд зориулсан хариулт байлаа гэж дурак юм байнаа ерөөсөө
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Таны хэлсэн 350 төгрөгийн ямар талх байна - Дөрвөлжин жижиг талх байгаа - 250 төгрөгийн талх байхгүй шүү дээ - Байгаа Жижигхэн булочка 250 төгрөгөөр зарагдаж байгаа Хүүхдэд зориулсан хариулт байлаа гэж дурак юм байнаа ерөөсөө
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Таны хэлсэн 350 төгрөгийн ямар талх байна - Дөрвөлжин жижиг талх байгаа - 250 төгрөгийн талх байхгүй шүү дээ - Байгаа Жижигхэн булочка 250 төгрөгөөр зарагдаж байгаа Хүүхдэд зориулсан хариулт байлаа гэж дурак юм байнаа ерөөсөө
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • жэи (202.131.248.220)
    Таны хэлсэн 350 төгрөгийн ямар талх байна - Дөрвөлжин жижиг талх байгаа - 250 төгрөгийн талх байхгүй шүү дээ - Байгаа Жижигхэн булочка 250 төгрөгөөр зарагдаж байгаа Хүүхдэд зориулсан хариулт байлаа гэж дурак юм байнаа ерөөсөө
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    zagas ingej alj bolj baigaa yumuu
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • идэр (124.158.75.10)
    сэргэлэн Яах гэж та нар биенийгээ ингэж байдаг юм бэ Ямар сонин юм бэ Сэргэлэн сайхан залуу шүү дээ
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.180.218.254)
    уг нь сайн мэдлэг сайтай л хүн юмсан
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.11.193.78)
    Та үнэхээр шудрага зарчимд хүн Таныг үргэлж дэмжиж явдаг
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.19.30)
    za bas neg oligarhi garch irehnee sangiin ded said hvatit
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Манай Ганхуяг сайд арай ингэж баярхаагүй байлгүй дээ
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Манай Ганхуяг сайд арай ингэж баярхаагүй байлгүй дээ
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    Манай Ганхуяг сайд арай ингэж баярхаагүй байлгүй дээ
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    энэ ч ёстой Ганхуягийг будаа болгоод хаяж дээ
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (116.84.159.89)
    chamaig hen tooj songohov de ichmeer yum Talkh iddeggui hun humuusiin amidraliig yaj ch oilgohov de Talhhiig yaj gargaj avahiig ch medehgui bga ene durak Ulaanbaatariinhan bol talkhaa l mash sain medej bas idej usdug yum Chi bol UB-nh bish bnaa
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    МАН ямар хумуус дэвшуулэхээс хувь заяа нь шийднэ Олигархи Энхболд гээд дэвшүүлбэл ялсан ч явахгуй тэмцэл ууснэИйм залуучууд бохирдчихгуй бол сайн
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Та бол өөрийн гэсэн ертөнцтэй үзэл бодолтой хөгжилтэй зантай хүн Маш их таалагддагАмжилт хүсье Хамгийн гол оюун ухаан сэтгэл зүрхээрээ бүгдийг хийгээрэй
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • onoo (124.158.75.10)
    дэмждэг шүү Амжилт хүсье
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (49.0.185.12)
    talh iddeggui bol talhnii une yaj medehebdee het ih bayalag tsoon heden humuust tuvlurvul hussen huseegui liv grek shg bolno ter tsagt ta nar durvej eh orongui bolno
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    xoorxon goy zalyy shdee bi iim zalyytai syysan bol
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (202.126.91.185)
    Cni odoo boloocn dee nobshoo turj uheh geed baigaa yu muu vamar olon zagas ustgaa beyob tvayumatdurak
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (202.126.91.185)
    Cni odoo boloocn dee nobshoo turj uheh geed baigaa yu muu vamar olon zagas ustgaa beyob tvayumatdurak
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • ho (124.158.75.10)
    машин лизенгээр авсан ч гэх шиг Худлаа ярьхаа боль Ганхуягаа
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • ha (124.158.75.10)
    neex bayan bish l yum bna shdee
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    alaad haytsan ain
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • 222 (182.160.24.184)
    hen ch chamd sanal uguhgui
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • teneg (124.158.75.10)
    sangiin yaamnii ajlaa sain hiij chadahgui bj ene bid 2 bol uls tord iluudene Namaa yluulahiin toloo ajillan geh shg Tanai nam mngoliig zarj idej baigaa shdee
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Яахав ээ таныг дэмждэг Их зөв сэтгэдэг юм шиг санагддаг Гэхдээ л та улс төрд орох хэрэг байгаа юм уу
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • 111 (49.0.145.2)
    ЮМНЫ ҮНЭ МЭДЭХГҮЙ БУДИЛЖ ТЭНЭГЭЭ ХАРУУЛЧИХААД ОДОО ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРХӨӨ БОЛИОЧБАНКНЫ БАЯН ЯАЖ ТАЛХНЫ ҮНЭ МЭДХЭВ ДЭЭСОНГУУЛЬ БОЛОХ ГЭЭД САЙН ШОУД ШОУД
    2012 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    3 цаг 44 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    3 цаг 58 мин
  • Ливерпүүлийн 28 настай португал довтлогч Диого Жота автомашины ослоор амиа алджээ
    4 цаг 18 мин
  • Х.Золжаргал: Нэг айл нэг машинтай байна гэсэн журам байхгүй
    4 цаг 20 мин
  • С.Туваан: "Алт аян" тогтоолын төсөл унаад байгаа нь цэвэр ЗГ-ын асуудал
    4 цаг 54 мин
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
    5 цаг 17 мин
  • Google map, E-Mongolia системээр авто замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
    5 цаг 24 мин
  • Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд ЗГ баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    5 цаг 32 мин
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    5 цаг 34 мин
  • Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
    5 цаг 58 мин
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
    6 цаг 46 мин
  • Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2025” тэмцээн болно
    6 цаг 49 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    6 цаг 52 мин
  • Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
    6 цаг 56 мин
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
    7 цаг 25 мин
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
    7 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
    7 цаг 52 мин
  • Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл даваа гарагт эхэлнэ
    10 цаг 36 мин
  • О.Номинчимэг: Хуулиас давсан, хүний эрхийг зөрчсөн дүрэм журам гаргахгүй байх суурь хууль эрх зүйн орчныг бий болголоо
    10 цаг 49 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11338 болжээ
    11 цаг 3 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Б.Жавхлан: Царцаана гэж ярих бол амархан
  • Ж.Ганбаатар: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэнийгээ дуурайгаад байгаа юм бэ?
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК