зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Удган Түдэв: Мехди намайг ”Зөн билгийн тулаан 12”-т нэгд орно гэж хэлсэн

2012-3-13
0
ЖИРГЭХ
Монголын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ялагч, ОХУ-д болсон "Зөн билгийн тулаан-12"-т амжилттай оролцсон удган Түдэвтэй ярилцлаа. Тэрбээр “Тэнгэрийн хүчит давлагаа” төвийн тэргүүн юм.
   Монголын "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн ялагч, ОХУ-д болсон "Зөн билгийн тулаан-12"-т амжилттай оролцсон удган Түдэвтэй ярилцлаа. Тэрбээр “Тэнгэрийн хүчит давлагаа” төвийн тэргүүн юм.

- Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
- Намайг Ганболдын Болорчимэг гэдэг. Одоо 25 настай. Бөөгийн уг анх 14 настайд маань тодорсон. 1997-1999 оны хооронд Солонгосын Буддын коллежийг шашин судлаачаар төгссөн. 2008 онд “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. 2008-2010 онд Сүнс, зурхай судлалын төвд, бөө судлалаар докторын зэрэг хамгаалсан. Ээжийнхээ талаас барьсан буриад угтай. Аав маань халх зайран хүн байсан.

- Тэгвэл таны Түдэв гэдэг нэр ямар учиртай юм бэ?
- Түдэв гэдэг чинь Түвд нэр шүү дээ. Бүхнийг хүчээр бүтээгч гэсэн утгатай. Миний онгодууд энэ нэрийг өгсөн юм. Бөө хүн болгон тэнгэрээс нэр авдаг. Түүнээс миний жинхэнэ нэр Болорчимэг.

- Анх угаа авахаас өмнө бөө болох хүмүүст янз бүрийн нөлөөлөл гарч ирсэн байдаг. Жишээ нь, архинд орох, амьдрал нь доройтох, өвдөх гээд л. Таны хувьд иймэрхүү зүйл мэдрэгдсэн үү?

- Миний ээж эхээс арван гурвуулаа байсан. Ээжийн маань талынхан нас барсаар байгаад гурван хүн үлдсэн. Сүүлдээ ээж маань ч нас барсан. Бүгдээрээ хорт хавдраар өнгөрсөн. Ерөөсөө учир шалтгаан нь мэдэгддэггүй байсан нь бөөгийн угтай байсан юм билээ. Би өөрөө цусны өвчтэй байсан. Эдгэхгүй, эх нялхаст хоёр жил сэхээнд байлаа. Тэгээд аавынхаа чанар гээч юманд яваад, онгодтой гэдгээ мэдсэн. Би өөрөө ч мэдээгүй, миний аав ч анзаараагүй байсан. Биеийн тамирын өмд цамцтай байхад миний онгод 98 настай эмээ буусан. Тэгж л анх мэдсэн дээ.

- Анх бөө болсны дараа Таныг гайхшруулсан зүйл тохиолдож байв уу. Сүнс харах ч юм уу?
- Тийм зүйл байсан. “Миний охин бөө болж байгаа юм чинь янз янзын юм хардаг шүү. Битгий айж цочоорой” гэж аав маань хэлж байсан. Угаа бариад удаагүй байхад, хоёр гурав хоногийн дараа хорооны үүдэнд аавынхаа машинд сууж байлаа. Тэгсэн чинь хорооны үүдэн дэх модон сандал дээр сууж байсан нэг залуу дээр давхарлаад нэг хүн сууж байхыг харсан. Тэгээд айгаад, их цочиж сандарсан. Гэнэт аавынхаа хэлснийг санасан. Сүнс гэдэг юм чинь бидний дунд л явж байдаг юм билээ.

- Оросын “Зөн билгийн тулаан”-д орчуулагчаа эндээс авч явсан уу?
- Орчуулагчийн хувьд бол нэвтрүүлгийн багаас гаргаж өгсөн, орос хүн байсан. Москвагийн их сургуулийн монгол хэлний багш. Наталья Васильовна гэдэг 25 жил монгол хэл судалж байгаа маш сайн орчуулагч байсан. Хэдий тийм боловч монгол хүн шиг бүрэн дүүрэн яаж орчуулах вэ. Ганц хоёр удаа мэдэхгүй монгол үг гарч байсныг нь би тайлбарлаад хэлж өгсөн тохиолдол ч бий.

- "Зөн билгийн тулаан”-д оролцох үед оролцогчид нэгэнтээ хаалт хийх тохиолдолд гарсан уу?
- Монголд ч, Орост ч тийм байсан. Нэвтрүүлгийн даалгавар болгон дээр орж ирдэг хэвийн үзэгдэл.

- Албаар хийх үү, эсвэл санамсаргүй тохиолдол уу?
- Ерөөсөө л Түдэвт зориулж хийсэн зүйл байдаг. Түдэв даалгавраа битгий биелүүлээсэй, алдаасай гэсэн л юм явж байгаа шүү дээ. Хэн ч гэсэн өөрөөсөө илүү гаргахыг хүсэхгүй. Энгийн хүмүүс биш болохоор өөрсдийнхөө хийж чаддаг юмаараа л саад болдог.

- Залуу хуний хувьд бөө байх хэцүү юу?

- Бөө байх хэцүү, хэцүү. Маш том хариуцлага байдаг. Бөө гэдэг маань нэг талаасаа буян хийх, нөгөө талаасаа олон хүний амь нас, бүх юмыг дааж, хааж, хамгаалж байгаа гэдэг утгаараа маш их хариуцлагатай байх ёстой. Мөн сүүлийн үед бөөгөөр далимдуулсан бизнес их газар авч байгаа. Бөө болох ёсгүй янз бүрийн хүмүүсийг ч бөө болгож байна. Энэ бүхнээс үүдээд бөөгийн нэр хүнд унасан. Би энэ “Зөн билгийн тулаан”-д оролцсоноороо жинхэнэ сайн бөө байдаг юм шүү гэдгийг батлах гэж байгаа юм. Түүнээс биш Түдэвийг сурталчлах гэсэндээ биш.

- Оросын “Зөн билгийн тулаан”-ы даалгаврууд хэр хүнд байв?
- Мэдээж Монголынхоос хүнд байсан. Хэлний бэрхшээл, түшээгүй орсон нь бас нөлөөлж байсан. Эхний даалгаварт манай хүн түшээгийнхээ толийг зүүгээд орсон. Тэгсэн манай хүнийг бас бөө гэж сэрдээд, энэ хоёр хамтраад даалгаврыг сайн биелүүлээд байна гэсэн сэтгэгдэл төрсөн юм шиг байна лээ. Тэгээд оросууд та хоёр хамтраад юм хийж байх шиг байна. Түшээ орж болно. Гэхдээ түшээ онгодтойгоо ярихгүй гэсэн шаардлага тавьсан.

- Түшээгүй орно гэдэг мэдээж хүндрэлтэй байна биз дээ?
- Тэгэлгүй яахав. Би чинь түшээтэйгээ ярилцаж байж л даалгавраа биелүүлнэ шүү дээ. Түшээгүй байна гэдэг чинь 100 хувь ажиллаж чадахгүй, 50 хувьтай байна л гэсэн үг.

- "Зөн билгийн тулаан”-ы үеэр танд илүү таалагдаж, сэтгэлийг чинь хөдөлгөсөн даалгавар байв уу? Сонирхолтой ч гэх юм уу?

- Хамгийн сонирхолтой, гоё санагдсан даалгавар нь устай машин олох  байсан. Түүн дээр намайг тойруулаад гал асаасан нь их сонирхолтой санагдсан. Би угаасаа бөө хүн учраас галтай их ойрхон байдаг. Тэнгэр галтай ойрхон, хоорондоо холбоотой. Тэгэхэд бусад өрсөлдөж байгаа хүмүүс айж, хашгираад л бөөн юм болж байлаа. Харин миний өвдөгнөөс дээшээ гал гараагүйг харсан байх. Бусад өрсөлдөгчдийн хувьд өвдөг битгий хэл өөрийг нь давсан гал асч байсан. Миний бүр сэтгэл догдлоод огшоод л ирсэн. Бөөлж онгодоо оруулмаар ч юм шиг санагдаад л инээв. Бас Орост гал хамаагүй асааж болохгүй, гадаа хамаагүй юм өргөж болохгүй. Монголдоо байдаг шигээ яг бөөгийнхөө жам ёсоор байж чадахгүй. Бүх юм нь хаагдмал. Цонхоороо нэг сүү өргөхөд шүүхэд өгнө шүү гээд л доод талын айл ороод ирэх жишээтэй.

- "Зөн билгийн тулаан”-д танаас өөр бөө байсан уу?
- Надаас өөр олон бөө байсан. Улаан-Үдээс бөө нар очсон байсан нь хасагдсан. Машин олдог даалгаварт оролцсон 25 хүнээс хоёр нь Буриадаас ирсэн удган байсан. Бас сүүлд шилдэг 10-т орж, есдүгээр байрт хасагдсан Андрей Батаев гэдэг залуу Улаан-Үдээс ирсэн зайран хүн.

- "Сезон-12″-ыг эхлэхээс өмнө Монголын “Зөн билгийн тулаан”-ы хөтлөгч залуу зөн билэгч Мехдитэй уулзсан байсан. Тэгэхэд “Энэ удаагийн тэмцээнд удган хүн түрүүлнэ. Би алдахгүй ээ” гэж хэлсэн. Та очихоосоо өмнө энэ нэвтрүүлгийг үзсэн үү?
- Би нэвтрүүлэг гарч байхад үзсэн. Мехдигээс Оросын “ТНТ” телевизийн нэвтрүүлгийн багийнхан таван сарын өмнө ярилцлага авахдаа “Одоо удахгүй “Сезон-12″ боллоо. Энэ тулаанд хэн ялах вэ? гэхэд “Холоос нэг бүсгүй ирнэ. Урдуураа юм унжуулж, нүүрээ нуусан удган хүн ирнэ. Тэр бүсгүй ялж, нэгдүгээр байрыг авна. Гэхдээ маш олон саадыг давж байж авна” гэсэн байсан. Үүнийг намайг очоод, нэвтрүүлэг эхлэхэд Оросын бүх телевиз, сайт, сонинуудаар орос хэл дээр орчуулаад тавьсан байсан. Би орчуулуулж уншаад, надад л боломж байгаа юм байна гэж баярласан. Надтай адилхан нүүрээ нуудаг бөө хүн, эмэгтэй хүн байхгүй учраас намайг харж хэлсэн юм байна гэж бодсон. Тийм ч учраас нэвтрүүлгийнхэн эхнээсээ намайг даалгаварууд дээр бүрэн гүйцэд сайн гаргаж өгөхгүй байсан. Түшээтэй орсон бол би даалгавруудаа 100 хувь гүйцэтгэнэ. Даалгавруудаа сайн хийгээд явахаар шувтаргад үлдэнэ. Шувтаргад үлдвэл санал асуулгад хэр их хүн өгөхийг хэлж мэдэхгүй. Яг нэвтрүүлэг гарч байх үеэр санал асуулга Оросын бараг бүх сайтуудаар байнга явагдаж байсан. Тэр болгонд би дандаа хоёрт явж байсан. Мехди намайг нэгд орно гэж хэлсэн.

- Ер нь Монголын үзэгчдэд эх орон нь биш учраас саналын тоо бага байсан байх гэсэн бодол байсан. Таны яриагаар бол саналын тоо бусад оролцогчдоос илүү байсан гэсэн үг үү?

- Нэвтрүүлгийн багийнхан л финалд оруулсан бол Оросын ард түмэн дэмжих байсан. Хэрвээ финалд оруулсан бол нэвтрүүлгийн багийн мэдлээс гараад  явчихна. Зөвхөн үзэгчдийн саналаар шалгаруулах учраас байр эзлэх боломж байсан л байхгүй юу. Урьд нь Мехди, Мухсей гээд л дандаа өөр орны хүмүүс ирээд шагналыг нь авчихсан болохоор энэ удаа бас Оросынхоо оролцогчийг шалгаруулъя гэсэн нэвтрүүлгийн багийн бодлого байсан шиг байгаа юм. Тэгээд гурван  Орос финалд үлдсэн. Шилдэг 10 оролцогчийнхоо зургийг нэвтрүүлгийнхээ сайтад тавиад л санал авдаг. Шилдэг аравт шалгараад финалд ороогүй мөртлөө л би хоёрт яваад байсан. Нэгд Елена Ясович гээд шар үстэй хүүхэн байсан. Бусад нь бол ерөесөө хаягдчихсан байсан. Өнөөдөр угаа авчихаад маргааш удган, зайран болчихно гэж байхгүй.

- Бөө гэдгийг хүн бүхэн өөрийнхөөрөө тайлбарладаг. Нэг сэтгэл зүйч эмч “Бөө бол сэтгэцийн өвчин гэж тайлбарласан” байсан. Ер нь бөө гэдэг яг юу вэ. Бөө хүн ямар байх ёстой юм бэ?
- Бөө гэдэг бол анх Монголоос үүсэлтэй, шашин ч биш зан үйл юм. Хэдэн мянган жилийн өмнөөс хүмүүс уул усандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, уул усны эзэд, тэнгэртэйгээ харьцдаг байсан. Тэгэхээр бөө хүн гэдэг бол уул усны эзэд, онгод тэнгэртэйгээ харьцаж, ярьж чаддаг тийм хүнийг л хэлэх болов уу гэж бодож байна. Хэц, хэнгэрэг барьсан болгон бөө биш. Хүмүүс эмэгтэй хүнийг удган, эрэгтэй хүнийг зайран гэж яриад байдаг. Энэ чинь буруу байхгүй юу. Буриад ёсонд бол 12 чанар гэж байдаг юм. Хар ухаанаар бол 12 жилийн сургалт гэсэн үг. Манай арван жилийн сургууль шиг. Энэ 12 чанарыг гүйцээгээд, дааган чанар гэдэг зүйлийг хийсэн эмэгтэй бөөг удган гэдэг цолоо тэнгэрээс авлаа гэж үздэг. Харин эрэгтэй бөө бол зайран гэдэг цолоо аваад тэнгэрт хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Түүнээс биш өнөөдөр угаа авчихаад маргааш удган, зайран болчихно гэж байхгүй.

- Сүүлийн үед шавь гэдгийг хүүхэлдэй үйлдвэрлэж байгаа мэт нэг загварын хувцастай, нэг загварын хэцтэй эгнүүлж суулгаж байгаад л нүддэг болчихсон байна л даа. Энэ талаар юу гэж боддог вэ?
- Уг нь онгод шүтээнтэй, удмынхаа угийг авсан жинхэнэ бөө хүнд онгод шүтээн нь тэдэн шавьтай бол гэсэн тоо зааж өгдөг. Миний онгод намайг гурван шавьтай бол гэж айлдсан. Гурван шавь маань гүйцчихсэн, гурвуулаа онгодоо оруулдаг. Гэхдээ өндөр хэмжээнд болж чадаагүй байгаа. Би ч гэсэн өндөр хэмжээнд болж чадаагүй, суралцаж байна. Хүн бол бөөгийн юманд суралцсаар байгаад үхдэг юм. Хэзээ ч дуусдаггүй. Тэгэхээр дөнгөж босч байгаа бөө нарт хандаж хэлэхэд, хэрвээ таны онгод чинь таныг зөв залж яваа бол, та архичин байгаад архинаас гарсан бол, амьдрал чинь доройтсон байгаад үнэхээр сайхан болсон бол та үнэхээр бөө болсон юм байна. Бөө болохоосоо өмнөх амьдрал чинь үргэлжлээд, доройтсон хэвээр байвал та бөө болж чадаагүй байна. Ёстой нөгөө юманд идүүлнэ гэдэг шиг л юм болоод явж байна гэсэн үг. Эсвэл буруу яваад байна аа гэсэн үг. Зарим хүмүүс ярьдаг л даа. Миний онгод ордоггүй, олон сая төгрөгөөр хувцас хийлгээд багш шавь барилдсан. Тэгсэн ч онгод ороогүй хоёр, гурван жил болж байна гэдэг. Тийм хүмүүс ямар нэгэн шалтгаантай байхгүй юу. Бөө болох ёсгүй хүнийг хуяглачихсан, аль эсвэл үнэхээр хүчтэй, чадвартай бөө болох ёстой хүнийг багш нар нь авчихсан байдаг. Онгод шүтээнийг нь буулгаад, булаагаад өөртөө авчихсан байх тохиолдол ч бий. Тэгээд шавь нар нь онгодоо буулгаж чаддаггүй. Тэгэхээр энэ бөөгийн юм чинь их хэцүү учраас хариуцлагатай байх ёстой. Сайн багштай байхаас гадна багшаа зөв сонгож босох хэрэгтэй.

- Таны багш ямар хүн байдаг вэ?
- Надад багш байдаггүй. Би багшгүй боссон. Гэхдээ ер нь тухайн улаачийн л чармайлтаас шалтгаалдаг. Өөрөө хэр их зүтгэж байна, онгод шүтээндээ хэр их итгэж байна, эндээ хэр их цаг зав гаргана тэр хэрээр хүч чадал авч, бүх юмыг сурна. Бөө болчихоод өөр ажил төрөл хийгээд, сард нэг удаа онгодоо буулгаад л байх юм бол яаж хүч авах юм бэ. Хүч авахгүй шүү дээ. Хүмүүсийн бас нэг ойлголт байдаг. Багштай болчихоод л бүх юм багшаасаа асуудаг. Энэ бол буруу. Өөрөө бие даах хэрэгтэй. Багш бол учраа мэдэхгүй бөөгийн ямар ч мэдэгдэхүүнгүй хүнд зааж өгөөд зөвлөөд, ингэж онгодоо буулга гээд хуяг хувцсыг нь хэлээд өгнө. Ингээд тухайн улаач болж байгаа хүнд онгод нь буусан л бол яг онгодынхоо хэлснээр л явах ёстой. Багш гэдэг бол онгодыг нь буулгаж өглөө онгодтой нь уулзууллаа. Түүнээс хойш хамгаалж явах л үүрэгтэй. Тэр улаачийг хүнд буруу засал хийгээд өвдөх вий, үхэх вий гэдгээс л хамгаалж явах үүрэгтэй. Түүнээс биш насан туршид нь бүх юмын нь заагаад, онгодынхоо үгээр биш багшийнхаа үгээр яваад байвал хэзээ ч хүч авахгүй. Багш байн байн бүх шавь нараа аваад л уулын  тахилгад, чанар явна гээд л унаа тэрэгнийхээ мөнгийг гарга, аваад явъя гэдэг. Тийм юм байж болохгүй. Үнэхээр бөөгийн онгодтой тийм хүмүүс олон бөө цугласан газраас хол явах ёстой. Жишээ нь, 10 бөөгийн тав нь чадалтай, тав нь чадалгүй бөө байлаа гэж бодъё. Чадалтай нь чадалгүй бөөгийнхөө хүчийг нь сорох, дардаг асуудал байна. Онгодтой л бол бөө хүн, би аймаар гэж бодож болдоггүй. Онгодуудад зэрэг зиндаа гэж бий. Хаана суулгах вэ, дээр явж байна уу, доор явж байна уу гэдэг олон асуудал байдаг.

- Дархад бөө, халх бөө гээд дотроо олон янз байдаг. Тэгвэл буриад бөөгийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

- Манайх бол ёс заншил асар их байдаг. Ёс нь өөрөө их өндөр төвшинд байдаг учраас буриад бөөг хүчтэй гэж ярьдаг юм билээ. Хүмүүсийн сайн мэддэг гол ялгаа нь чанар хийхэд буриад бөө модонд авирч, үсэрдэг. Халх бөө хэзээ ч модонд авирч, үсэрдэггүй. Сүүлийн үед бас буриад багштай халх бөө нар модонд авирч, модноос үсрээд байгаа. Үүнээс болж модноос буруу үсрэх, буруу буугаад нас барж байгаа хүмүүс байна. Ер нь хүн багш шавь болохдоо, халх бол халх, дархад бол дархад багш дээр босох нь зөв байдаг. Яагаад гэвэл яг тэр халх, дархад, буриад заншлаараа заадаг учраас сурахад илүү дөхөмтэй.

- Сүүлийн үед тэдэн үеэр нь тэгж хараасан байна гээд л ярих болсон. Сайн бөө болохын тулд хараал хийх тоо заагдсан байдаг гэж сонсч байсан. Энэ үнэн үү?

- Би бол анх удаагаа л сонсч байна. Хараал гэдэг хүн бий болсноос хойш л үүссэн зүйл. Хараал гэж үнэхээр байдаг. Хүүхдүүд нь бүгд өрөөл татанхай эсвэл эрчүүд нь бүгдээрээ архинд орох зэргээр олон үеэрээ хараагдсан тийм хүмүүс байдаг. Хараалыг бөө ч хийнэ, лам ч хийнэ. Гэхдээ чадалтай бөө хараал хийдэг гэж би сонсоогүй. Харин хараал гаргаж чаддаг бөө, гаргаж чаддаггүй бөө гэж хоёр янз байдаг. Хараал гэдэг чинь өөрөө олон янз. Аль зүгээс ирсэн, хэнд зориулж, хэзээ хийсэн, хэдэн үеэр нь хийсэн гэдгийг бүр нарийвчлан задалж байж хараалыг гаргах ёстой. Би тэгж гаргадаг. Өрлөг барьцын хувьд хараал бол өндөр үнэ өртөгтэй, бөөгийн хамгийн том засалдаа ордог. Тэр хүний гай барцдыг гapгax байгаа учраас би тодорхой хэмжээгээр юм авах хэрэгтэй.
  Тэр хүний муу юм эргээд над дээр ирдэг болохоор ямар ч өглөг барьцгүйгээр хүний гай барцадыг гаргах юм бол надад муу. Тэгэхээр өглөг барьц өндөр өгөх хэмжээгээрээ авч, гаргах юмаа гаргана. Харин үр дүн нь цаг хугацааны асуудал. Өнөөдөр засал хийгээд өргөс авч байгаа юм шиг тэр дороо мэдэгдэхгүй. Гэхдээ өвдөж хавдсан хүүхэд байвал зүгээр болох, архинд орсон хүн байвал архи уух нь илт багасах ч юм уу тиймэрхүү байдлаар л илэрнэ. Ихэвчлэн үхүүлдэг хараал байдаг. Тэгэхээр хараалыг гаргуулчихвал золгүйгээр үхэхгүй л гэсэн үг. Хэдэн cap, жилийн давтамжтай яасан нь мэдэгдэхгүй зуурдаар хүн нас бараад л байдаг айл байдаг шүү дээ. Тэр бол хараал хүрчихсэн байна гэсэн үг.

- Юу ашиглаж, юугаар хийсэн бэ гэдэг нь бас чухал уу. Хүний санаанд ормооргүй зүйлсээр хараал хийх тохиолдол ч байдаг гэсэн?

- Тэр чинь их олон янз. Юугаар хийсэн яг тэр хийсэн юмаар нь гаргана. Тухайлбал, хонины элгээр хийсэн байвал “Тийм зүсмийн, тийм хонины элгээр хийсэн байна аа, хүү минь. Яг тийм хонины элэг авчир” гэж онгод маань хэлдэг. Нуух, нохойны салтааны үс, эмэгтэйчүүдийн биений юм гээд янз янзын санаанд оромгүй юмнуудаар хийсэн байдаг. Сүүлийн үеийн хараалууд тийм болчихсон. Дээр үеийн хараалууд бол малын эд, дотор эрхтнээр хийдэг байж. Хүмүүс чинь их шуналтай байдаг юм байна. Нэг үеэр нь биш, хоёр үеэр нь биш есөн үе, 13 үеэр хийлгэдэг юм байна. Бүр үеийн үед, үрийн үрд гээд л үргүй болгох гээд хийдэг юм билээ. Зарим хүмүүс хараал хариулна гээд яриад байдаг.
  Хариулна гэдэг чинь тэр хүний хараалыг аваад буцаагаад шиднэ, өөр хүнд хараал хийж байна гэсэн үг шүү дээ. Бүр зурагтаар хүртэл “Тэдэн үеийн тийм бөө, тийм тийм засал хийж, хараал хариулна” гээд зарладаг. Манай онгодуудын гаргадаг онцлог нь хараалыг салхинд хийсгэнэ гэж ярьдаг. Юунд ч хэрэггүй болгож замхруулна, хэнд ч очихгүй гэсэн үг.

- Миний сонссоноор бөө, удган болгоныг хянадаг ноёдууд байдаг гэсэн. Энэ талаар яриач?
-Байлгүй яахав. Бөө, удгадуудыг биш дээд онгодуудыг хариуцдаг ноёд гэж байна. Бууж ирдэггүй, хүний үйл хийдэггүй тийм ноёдууд бий. Одоо жишээлбэл, онгодууд маань миний үгэнд ороод муу юм хийчихлээ гэж бодъё. /Гэхдээ би муу юм хийж байгаагүй л дээ/ Тэгвэл миний онгодууд шоронд орно. Би нэг хүний юмыг хийж өгч байсан юм.  Нэрийг нь хэлээд яахав, тэр хүн надад мөнгө амлаад аягүй их хэмжээний мөнгө тэр хүн апдаад би мөнгийг нь олж өгсөн байхгүй юу.
  Олох юм бол би танд шууд таван сая төгрөг өгнө гэж амласан. Таван сая төгрөг нь алдсан мөнгөнийх нь хажууд хамаагүй бага мөнгө байсан л даа. Би гурван цаг бөөлөөд, дөрөв дэх цаг дээрээ нөгөө хүн маань мөнгөө олсон. Өөрөө гадаадад, эхнэр нь надаар бөөлүүлж байсан юм. Тэгээд мөнгөө олчихсон чинь нөгөөх чинь эхнэр рүүгээ яриад “Ямар хүн дээр оччихоод, юу яриад байгаа юм. Би тэгж хэлээгүй. Наад мөнгө чинь миний мөнгө биш, би компанийн мөнгө аваад явж байсан” гэж уурласан.
  Тэр заслыг хоёр онгод хийсэн байгаа юм. Түүнээс болоод голчилж хийсэн зайран онгодоо шоронд оруулаад. Хоёр, гурав хоног дуудаад бууж ирдэггүй. Гурав хоногийн дараа их ядарчихсан бууж ирсэн. Яасан гэхээр, хийсэн юмныхаа төлөөсийг авч чадахгүй онгодоо хорионд оруулсан. Уг нь онгод хийхгүй гэхэд нь, би таньдаг хүн юм болохоор өрөвдөөд гуйсаар байгаад зөрж хийлгүүлсэн. Түүнээс болоод онгодоо хорионд оруулж байсан.

- Бөө, удган хүмүүсийн засал ойр дотнынхонд нь нөлөөлдөггүй гэсэн яриа байдаг л даа. Энэ үнэний ортой юу?

- Бусад хүмүүсийн хувьд тэгдэг байж магадгүй. Миний хувьд тийм юм байхгүй. Би тусална гэсэн ямар ч хүндээ тусалдаг. Ханийнхаа ээжид, ханьдаа ч юмуу, миний үр хүүхэд хэн ч байсан би онгодоо оруулж байгаад л тусалж чадна. Гэхдээ нэг зүйлээс шалтгаалдаг байж болох юм. Яг дэргэд нь бөө  болсон хүн байгаад байхад, хажуудах хүнээ тоохгүй байх ч юмуу.
  Жишээ нь, нэг хүний хүүхэд нь бөө боллоо гэхэд, “Манай хүүхдийн бөө болно гэж юу байдаг юм бэ” гэж бодоод өөр хүн дээр очдог. Хэрвээ онгодыг нь шүтээд байвал ямар ч ойр дотнын хамаатан, яс, цусан төрлийн хэн ч байсан засч, хүрч чадна. Онгодыг хэдий чинээ шүтэж чадна тэр хэмжээгээрээ хүчирхэгждэг. Хамгийн гол нь өөрийн удмын ах дүү нар нь шүтэж, хүндлэх ёстой. Таван жил, 10 жил бөөлчихөөд хоёрхон онгодтой хүн байдаг. Тэр юунаас болж байна вэ гэхээр ойр дотнынхон нь хүндэлж чадахгүй, улаач хүч муутай байна гэсэн үг. Улаач хүчтэй байвал cap, секунд, өдрөөр онгод нь нэмэгдэнэ.

- Тэгвэл Та хэдэн онгодтой вэ?
- Би одоо 60 гаруй онгодтой. Анх бөө болж байхдаа нэг л онгодтой, 98 настай хөгшин буудаг байсан. Нөгөө эмээ маань тодруулаад л яваад байдаг юм л даа. Хүмүүст бас нэг ийм буруу ойлголт байдаг. Би ганцхан онгодтой дахиад нэг онгод буулгачих юмсан гэж ярьдаг. Түрүүн миний ярьсан хоёрхон онгод буудаг гэдэг маань бодит явдал. Тэр хүний охин нь бөө болоод, онгод нь эмээ өвөө хоёр буудаг гэж байгаа юм. Эхлээд эмээ, дараагийн өвөө нь буухад нь багш нь хоёр сая гаруй төгрөг авч буулгаж өгсөн гэнэ л дээ.
 Тэгсэн чинь одоо тэр хүний толгойд мөнгө олж, багш дээрээ очоод дараагийн онгодоо буулгах юмсан гэж бодоод яваад байгаа юм. Яг дэлгүүрээс юм худалдаж авч байгаа юм шиг. Ерөөсөө багш нь тэгээд ойлгуулчихсан. Уг нь бол хүн анх нэг онгод буугаад, шүтэж хүндлэх тусам нь тэр онгод нь дараагийн онгодоо буулгаад явдаг юм. Түүнээс биш багш онгодыг буулгаж өгнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Багш нь онгод зараад байгаа юм шиг байж болохгүй л дээ.

- Бөө болчихоод 365 хоног бөөлж байж жинхэнэ бөө болно, онгод нь бууна гэж зурагтаар ярьж байхыг сонссон л доо. Энэ ер нь ямар учиртай юм бол?
- Тэр бол ёс ёсондоо байдаг болов уу. Бөө болчихоод гурван жил хүний үйл хийхгүй гэж хэлсэн байдаг. Түүнийг би буруу гэж боддог. Тэр бол багш л өөрийнхөө хяналтаас гаргахгүй гэсэн санаа л байгаа юм шиг санагддаг. Үүнийг тэр багш мэдэхгүй, онгод л мэдэх ёстой. Хэрвээ ийм үг сонссон, уншиж байгаа хүмүүс байвал онгодоосоо асуугаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.

- Түшээ гэдэг хүнийг ер нь яаж сонгодог вэ. Нэг хүн хоёр гурван түшээтэй байж болдог уу?

- Байна аа. Уг нь бол нэг бөөд нэг л түшээ байхад хангалттай. Гэхдээ үсэрч цовхорч онгод нь догшин ордог, унаж тусдаг бол онгод нь орлоо гэхэд өөрөө саваад унадаг. Онгод гарлаа өөрөө саваад үлддэг бөө нар байна. Тийм үед, нэг түшээ хүрэлцэхгүй, аюултай шүү дээ. Онгод, улаач, түшээ гурав салшгүй байж л нэг юм бүрдүүлээд байгаа юм. Миний түшээ хоёр гурван удаа солигдсон. Яг онгод шиг чи түшээ болно гээд сонгогдохгүй, аль болох ойр дотнынх нь, арай чих зөөлөнтэй хүн л түшээ болдог. Янз янзын хүмүүс ирдэг учир түшээ гэдэг маань онгодоо уурласан үед аргадаж чаддаг, юмаа асууж, гуйж чадахгүй байгаа хүмүүст туслаад, тайлбарлаад өгдөг байх хэрэгтэй.

- Нэг онгод хоёр улаач дээр бууна гэж байх уу?

- Улаач үхэж байж дараагийн улаач тодордог учраас хэзээ ч тийм юм байх ёсгүй. Сүүлийн үед бас 50 онгод байлаа гэхэд цагааныг нь дүүд нь, харыг нь эгчид гээд нэг удмын онгодыг хоёр, гурван хүнд хуваагаад өгчихсөн байна гэсэн яриа байгаа. Энэ бол олон хүн босгох гээд мөнгө бодсон л арга. Улаач болгоно, бөө босгоно гэдэг чинь хүнд хариуцлага л даа. Хэдий тийм ч мөнгөтэй ямар ч холбоогүй. Гэхдээ бас манай ээжээр л хувцсаа оёул, тэр хүнээр л тийм юмаа хийлгэ гэж хэлдэг хүмүүс ч байна. Нэг ёсондоо үүнийгээ дагаад бас бизнес хийгээд байна гэсэн үг.

- Эцэст нь бөө болох гэж байгаа, бөөгийн угтай юм байна гэдгээ сонсчихсон, бөө болж амжаагүй байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?

- Яг тийм хүмүүст хандаж хэлэхэд чамайг бөө болох угтай гэсэн бол аль удмаас барихыг хэлнэ. Тэгэхээр нутаг уруугаа есөн өдөр сүү өргөөд, есөн шөнө зүүдээ мана. Бүр болохгүй бол гурван өдөр. Өргөхдөө “Би бол боржгон овогтой тэрний тэр” гээд нутгийнхаа зүг сүү өргөнө. Тэгэхэд чамд зүүдээр чинь дамжин заавал хэл ирэх ёстой. Уул, усны овооны эзэд чинь тусалж, зүүдэнд чинь онгод чинь бууна. Хамгийн энгийн арга бол зүүдээ манах. Мөн чамайг бөө болно гэж хэлсэн бол, таван өөр бөө дээр очоод үзүүл. Тэгэхэд тавуулаа эсвэл гурав нь чамайг бөө болно гэсэн бол чи угтай юм байна гэсэн үг. Би бөө болж байгаа хүмүүст зөвлөгөө өгөх зорилгоор “Тэнгэрийн хүчит давлагаа” гэдэг ТББ байгуулсан. Энэ төвд маань бас хандаж болно.
Х.Зоригт

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • ХАХА (49.0.212.166)
    МЕХДИ ПИЗДА ЧИНЬ УГААСАА ЛУЙВАРЧИН ШҮҮ ДЭЭ ЖИНХЭНЭ ЗӨН БИЛЭГТЭН ГЭЖ ОРОСОД ТҮЙ Ч БАЙХГҮЙ ШҮҮ
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.193.23)
    Muu l Bsiin bj yaj iim yriltslaga ogj bn a
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • loool (112.72.13.20)
    ene tudev chin orosiin zun bilgiin tulaand orood mongoloo baastaa l iree bizdee! ta nar itgehgui bol bichlegiig ni uz uneheer chadvar muutai bas ichmeer baisan! Hudlaa buudaal yamar loto bugluj baigaa bishdee ugiin suljee bugluj baigaa bishdee gemeer l baisan shdee
    2014 оны 02 сарын 11 | Хариулах
  • аагий (27.123.213.4)
    чадвартай эмэгтэй шүү чи цаашид улам их эрч хүчтэй байгаарай .
    2013 оны 12 сарын 02 | Хариулах
  • сараа (202.21.113.202)
    тийм олон сүнс өөртөө оруулна гэдэг чинь өөрийнхөө насныг л богиносгож байгаа гэсэн үг шүү дээ зөвөөр ойлгоорой
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • сараа (202.21.113.202)
    яанаа тэр олон сүнс биедээ оруулна гэдэг чинь бөөгийн наснаас хумсалж байдаг гэсэн шүү дээ өөрийн чинь нас хорогдоно шүү дээ бөө нар минь
    2013 оны 10 сарын 15 | Хариулах
  • Туяа (203.91.119.54)
    Ард түмээн жоохон соёлтой бай л даа энэ хүний чадварыг харийн оронд үнэлж байхад Монголчууд ийм юм бичиж болохгүй шүү үзүүлж харуулчаад дараа нь дүгнэлтээ хийцгээе
    2013 оны 04 сарын 01 | Хариулах
  • erka (202.9.47.130)
    muuhai bna haha
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (124.158.65.161)
    Солиотой юмуу та нар, харын бөө гэхээр заавал муу байдаг гэсэн зүйл байхгүй. Цагаан гэхээр заавал сайн гэсэн үг биш.Яаж, юунд хэрэглэх нь л чухал. Харын хүчээр сайн зүйл хийж болохыг үгүйсгэхгүй.
    2013 оны 02 сарын 15 | Хариулах
  • жибжэ (202.170.68.130)
    муу ёр
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • ыбабжр (202.170.68.130)
    түй түй
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • мөиөи (202.170.68.130)
    зайл зайл
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • ужмбжтр (202.170.68.130)
    муусайн харын бөө удган лам нарыг хяргаад өгөх хэрэгтэй ш дээ
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • ыбмби (202.170.68.130)
    баөө удгануудыг устгах хэрэгтэй
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • чбиөэть (202.170.68.130)
    үхэж далдар
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
  • Onon (128.138.65.196)
    Huuy, buu guia. Bi buu gej itgedeggui. Shal utgagui, balar ertnii buduuleg zuil gej boddog. Buu nar bol mungu zalilagch luivarchid, esvel cham metiin durdee itgesen medrel muutai humuus gej boddog. Alsaas mundag l yum bol namaig olood haraagaarai. Harna aa, chamaig
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
    • Tsetsetse
      Онон гэнэ үү? Оройгүй хар тэнэг үү гүү юу? Орчлон хорвоод төрүүлж олон хүнтэй уулзуулмааргүй хар тэнэг үү гүү юу? Нар саранд гаргаж баймааргүй хар тэнэг үү гүү юу? Компьетерний ард суулгаж баймааргүй тэнэг байна даа хахаха
      2012 оны 04 сарын 04
    • Ононд үнэхээр хэлэх ч үг алга, лав эрүүл хүн бишээ
      2012 оны 04 сарын 04
    • ононд
      чи чин яасан эргүү мал вээ. *** шээс байна л даа энэ эргүү
      2012 оны 04 сарын 04
  • 99 (202.126.91.198)
    tudev ongo sahuustai itgehgui bsan shuu dee
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • 999 (180.149.97.1)
    bayrlalaa goe yrilclaga unshla
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • 999 (180.149.97.1)
    tydeb bol uulaasaa mundag bsan
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • 999 (180.149.97.1)
    tydeb bol uulaasaa mundag bsan
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • 999 (180.149.97.1)
    tydeb bol uulaasaa mundag bsan
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.74.80)
    аймаар юм 60 онгодтой гэнүү төрлөө олохгүй төөрч байгаа 60 сүнсэнд өөрийнхөө биед хамаагүй оруулж болж байгаа юм уу
    2012 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.55.186.20)
    eviidee ene muug hoorgoj hoshgoruulj onigoo bolgohoo bolimoor yum
    2012 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    15 цаг 31 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    15 цаг 50 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    15 цаг 54 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    17 цаг 16 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    20 цаг 24 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 33 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 6 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    21 цаг 28 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    2025-06-27
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    2025-06-27
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    2025-06-27
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    2025-06-27
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    2025-06-27
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    2025-06-27
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК