Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Зоригт: Шүүгч захиалгаар ажиллаж байгаа хардлага төрж байна Г.Ганбаатар: Шүүхийн байгууллага улс төрийн дарамтад орчихов уу

2012-3-15
0
ЖИРГЭХ
    Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал өчигдөр болж, тэднийг цагдан хорих арга хэмжээ авсан билээ. Гэвч тэдний биеийн байдал муудан, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн. Шүүх хурлын шийдвэрийн талаар шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан, хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Г.Ганбаатар нартай ярилцлаа.
    Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал өчигдөр болж, тэднийг цагдан хорих арга хэмжээ авсан билээ. Гэвч тэдний биеийн байдал муудан, хоёрдугаар эмнэлэгт хүргэгдсэн. Шүүх хурлын шийдвэрийн талаар шүүгдэгч ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, НЦГ-ын дарга асан, хурандаа Д.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн хэв журмын хэлтсийн дарга, хурандаа Г.Ганбаатар нартай ярилцлаа.

Ч.Амарболд /ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал/: Бидэнд хилсээр хэрэг тулгаж байна

-Та бүхнийг цагдан хорих шийдвэр гаргалаа?

-Харин тэглээ. Шүүгчээс татгалзсан байхад шүүгч ийм хууль бус шийдвэр гаргалаа. Мөн Г.Ганбаатар хурандаагийн өмгөөлөгч гадаадад томилолттой учраас шүүх хурал хойшлуулах хүсэлтийг тавьсан. Гэтэл боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс шүүх хурлыг цааш үргэлжлүүлэхээр нэмэлт өмгөөлөгч авах хүсэлт тавихад хүлээж авалгүй түүний хэргийг тусгаарлачихсан. Энэ нь үйлдэл хуульзүйн ямар ч үндэслэлгүй.

-Яг ямар шалтгаанаар цагдан хорих шийдвэр гаргаж байгаа юм бол?

-Биднийг дөрвөн жилийн турш шалгасан. Тэгэхдээ 2009 онд энэ хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл хохирогчдын ар гэрийнхэн хүсэлт гаргаж, УЕПГ-аас дахин сэргээж шалгасан юм. Хуулиндаа бол өршөөлд хамруулсан хэргийг сэргээн шалгах хууль зүйн үндэслэл байдаггүй юм байна. Гэтэл бүр хууль зүйн үндэслэлгүйгээр цэргийн гэмт хэрэг болгож шалгаж эхэлсэн. Гэвч бид хуулийн ажиллагаанд саад учруулаад яая гэхэв, хэргийн үнэн олдох байх хэмээн найдаж, өнөөдрийг хүртэл хүндэтгэлтэйгээр хандаж ирсэн. Гэтэл хэргийн үнэнийг тогтооход биднийг саад учруулж болзошгүй гэдэг шинэ үндэслэлийг гаргаж, цагдан хорих шийдвэр гаргасан. Монгол Улсад хууль хэрэгжихээ больжээ гэдгийг Сүхбаатар дүүргийн шүүхээс харж байна. 

-Тэгээд та бүхэн ямар арга хэмжээ авахаар болов?

-Шүүхийн гаргасан шийдвэрийг шүүгдэгч нарын өмгөөлөгч бүр улсын яллагч хүртэл эсэргүүцэн, дөрвүүлэнгийнх нь хэргийг хамт шийдэх ёстой гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй. Ер нь хэргийг тусгаарласан, өмгөөлөгчийг торгосон, цагдан хорих шийдвэр гаргасан гээд бүх зүйл хууль бус явагдсан учраас бид дээд шүүхэд гомдол гаргасан байгаа.

-Таныг албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө шүүгдэж байна гэх хүн байгаа ч буудах тушаал өгсөн юм чинь шүүгдэх ёстой гэх хүн ч олон байна?

-Буудах тушаал өгөөгүй гэдгээ олон ч удаа хэлж байна даа. Миний зүгээс байлдааны сум тавьж, өгч болохгүй шүү гэдэг үүргийг удаа дараа өгч байсан. Манай цагдаагийн алба хаагчид ч миний үүргийг дагасан гэдгээ баталдаг.

-Онц байдал зарлахад дотоодын цэрэг оролцсон юм уу?


-Ерөнхийлөгчийн гаргасан үймээнийг тараах ажиллагаанд манай дотоодын цэрэг оролцоогүй шүү дээ. Тэгэхээр энэ хэрэг анхнаасаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэлж болно.

-Тэгэхээр та хэрэг тулгаад байна гэж хэлэх гэж байна уу?

-Тийм. Өнөөдөр бидэнд хилсээр хэрэг тулгаж, яллахаар улайраад байгаад гомдож байна. Бид чинь Монголын төрд насаараа ажилласан шүү дээ. Хэн нэгэн хүний хийсэн хэргийн төлөө цагдаа үймээнийг тараах зорилгоор оролцсон нь биднийг буруутан болгоход хүргэлээ.

О.Зоригт / Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа/:Шүүгч захиалгаар ажиллаж байгаа хардлага төрж байна

-Та бүхнийг цагдан хорих шийдвэр гаргалаа. Ямар арга хэмжээ авах гэж байна?

-Хуулиа биелүүлэхгүй байгаа шүүгчтэй хууль яриад нэмэр алга. Уг нь бид хуулийн дагуу дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчид хандах ёстой. Манай өмгөөлөгч нар хандсан гэдгээ мэдэгдсэн.

-Хуулиа биелүүлэхгүй байгаа шүүгч гэдгээ тайлбарлавал?

-Хохирогчдын өмгөөлөгч “Шүүгчээ, таны шийдвэр хууль бус байна. Тийм учраас таниар энэ хэргийг шүүлгэхгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл “Тэг тэг. Гэхдээ эдгээр хүнийг хорино” гэж хэлээд гарсан. Мөн “Би юу ч сонсохгүй” гээд байгаа нь илт захиалгатай мэт санагдаж байна.

-Тэгэхээр та энэ бүхний цаана хэн байгаа гэж бодож байна?


-Яах аргагүй улс төрийн зорилго цаана нь бий. Долдугаар сарын 1-ний үймээн юунаас болж гарсаныг санах хэрэгтэй шүү дээ. Ер нь сонгуулийн үеэр төрд гарч, биднийг удирдах гэсэн улстөрчид заавал нэг зодоон хийдэг, эсвэл нэг юм эвдэн сүйтгэдэг. Тухайлбал, 2004 оны сонгуулийн үеэр би Орост сурч байсан. Энэ үед Үндэсний телевизийг эзэлж авлаа л гэсэн. 2005, 2006 он гэхэд бас л баахан поошиг нүдэж, лооль шидсэн улсууд байсан. Ер нь аливаа юмны эхлэлийг ярих ёстой. Жишээ нь, гал гарлаа гэхэд тэр галыг хэн тавив, ямар хохирол учруулав гэж ярьдаг. Үүнийг ямар ч эрүүл ухаантай хүн ойлгох байх гэж бодож байна. Гэтэл өнөөдөр галыг хэн унтраав гэдгийг яриад байна. Тэгвэл гал тавьсан эзнийг нь яах гээ вэ. Бүдүүлгээр хэлэхэд эхгүй ямар нэгэн төл гарчихсантай л адил юм болж байна. Надад ямар ч найдвар алга байна. Ямар ч хууль ярьж болохгүй цаг юм байна гэж ойлгож байна. Ийм муухай шударга бус юмны эсрэг би эцсээ хүртэл тэмцэнэ.

-Та бүхнийг шүүхээс шүүхийн танхимд дуудсан талаар?


-Биднийг дөрвөн жилийн турш шалгалаа. Шалгасны эцэст өнөөдөр бид хууль бус ажиллагааны хохирогч болоод байна. Уг нь Эрүүгийн хуулинд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж байдаг. Тэр нь хүнийг үндэслэлгүйгээр яллагдагчаар татах, хэрэгт холбогдуулж шалгахыг хэлдэг. Гэвч Монгол улсын прокурор, шүүгчид хуулийг зөрчиж байна. Хэрвээ хуулиа хэрэгжүүлэхгүй бол Монгол улсыг хуульгүй болгочихъё л доо.

Ш.Батсүх /Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа/:Цагдаа хүн буудсаныг тогтоогоогүй

-Та бүхнийг цагдан хорих шийдвэр гаргалаа?


-Тогтоогоогүй хэргийн төлөө биднийг шүүхийн танхимд дуудаж, цагдан хорих шийдвэр гаргасанд гомдож байна. Бид тэр жагсаал, цуглааныг зохион байгуулаагүй. Үймээн юунаас үүдэлтэйг санах хэрэгтэй. Бид жагсаал, цуглааныг нь л тараасан шүү дээ.

-Буудах тушаал өгсөн талаар?


-Монголын цагдаад хүн буудах тушаал өгдөг дарга байхгүй. Миний цагдаа нар хүн буудаж алаагүй. Үүнийг өнөөдөр хэн ч тогтоогоогүй. Шалгаад тогтоогоод өг гэж би мөрдөн байцаагчид удаа дараа хэлсэн. Бид үймээний үеэр долоон машинтай цувраад орсон. Бүгдийг нь удирдаж ажиллах боломж тэр үед байгаагүй. Бүгд каск өмсчихсөн цувраад ороход өөдөөс чулуу нүүлгээд станцаа сонсох ч боломж байгаагүй. Ямар ч удирдах боломж байхгүй нөхцөлд манай машинууд нэг нэгээрээ салаад явсан. Шөнийн 01.00 цагт онц байдал зарласны дараа биднийг ор гээд оруулсан. 03.00 цагийн үед бүслэлтийг хаасан. Манай 69 цагдаа орсон. Тэр хавийн бүх байшин барилга, улсын байгууллагууд шатаад дууссан байсан. Амь насаараа дэнчин тавьж үүнийг зогсоож чадсан цагдаа нараараа харин ч би бахархдаг. Хоёр цагдаа нас барсан. Яагаад өнөөдөр энэ хүний амь насыг ярихгүй байгаа юм бэ. Цагдаа нар тийшээ сайн дураараа очоогүй. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу л очсон шүү дээ. Намын байр шатаад дуусч байхад 50-60 дээрэмчин тэндээс гарч ирсэн. Онцгой байдлынхан тэр хүмүүсийн амийг аварсан шүү дээ. Гэтэл яагаад энэ олон хүний амь аварсан хүмүүсийг шагнах нь бүү хэл дурсах ч үгүй  байгаа юм.

-Мөрдөн байцаалтаар цагдаа хүн буудсаныг тогтоосон гэдэг?

-Мөрдөн байцаах албанаас “цагдаа нар хүн буудсан, тогтоогдсон” гэж ярьдаг. Гэвч яг тогтоогоогүй.

Г.Ганбаатар / Нийгмийн хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа/: Шүүхийн байгууллага улс төрийн дарамтад орчихов уу

-Таны хэргийг тусгаарласан. Чухам ямар учраас тэр вэ?


-Шүүхээс хууль бус шийдвэр гаргалаа. Миний өмгөөлөгч Д.Оросоо БНСА-д ажлаар явж байгаа. Тиймээс би шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах боломжгүй гэдэг хариу хэлсэн. Уг нь хуулиндаа өмгөөлөгч шүүх хуралдаанд ирэх боломжгүй бол хурлыг хойшлуулж болно гэсэн заалт бий. Мөн би өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргасан. Гэтэл боломжгүй гээд миний хэргийг тусгаарлачихсан. Бидний хэргийг хамтад нь шүүх ёстой. Тэгэхээр шүүхийн байгууллага хууль бус шийдвэр гаргаж, бидний эсрэг ажиллаад байна. Мөн шүүхийн байгууллага улс төрийн дарамтад орчихов уу гэж хардаж байна.

-Цагдаа хүн буудсан эсэх талаар тайлбар өгөөч?

-Цагдаа буудсан гэдгийг тогтоогоогүй шүү дээ. Цагдаа үймээнийг тараасан болохоос биш, хүн буудаагүй.
Б.Чимэг



0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (49.0.143.195)
    Манайхан юмыг хүндрүүлж дуулиан болгодог улс юм даа.Энхбаяр ,Баяр нар асуудалд шуурхай хандсан бол
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (49.0.143.195)
    Зурагтаар Магнай Батзандан, Жаргалсайхан , Элбэгдорж нарыг хараад айж л байлаа. Ардчилал яриад шудрага байдал гаргаж байгаад яадгийг нь мэддэг болохоор
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (49.0.143.195)
    37 оны хэлмэгдэл болох вий. Юунаас боллоо. Эзнийг гь тогтоож чадахгүй хэдэн хүн буруутгаснаар жинхэн эзэн үлддэг улс болох нээ
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.194.117.7)
    gulug bolj bnaa kk
    2012 оны 03 сарын 19 | Хариулах
  • Elbegdorjid (195.204.122.107)
    Bugdiig ni shorond horijshond duujleh heregteiEr ni yamar gawya baiguulsan yum beBugdiig ni buudah heregtei
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.43.66)
    Hunii muu uzsen novshnuud uursduu amitan boloj baigaa g n hardaaMUUSAIN Buunii NOHOD
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.105.1)
    ugui hun buudaagui geed l baih youm tegeed hen buudchihvaa
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.105.1)
    ugu bi tsergiin hun bish geed baih youm tiim youm bol tsergiin tsoliigyah gej zuugeg youm be ene chin tsagdaagiin tsol bish tsergiin tsol shuu deeugui tegeed tsagdan horih shiidver garchihaad baihad emnelegt hevteed yariltslaga ogood baij boldog youm uu bas bodoh l zuil
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    Бүслэлтэнд цагдаагаас өөр хүн буудаад явж байдаг хэн байхав мэдээж асуудал байнаӨмгөөлөгчөө нэг нэгээр нь бултуулаад байх санаатай Шүүгч тэнэг биш байхаа Хорихгүй бол ингээд цаг хожоод хөөн хэлэлцэх хугацаа дуусна Үүрэг өгсөн хүн өөрсдөө болж таарлаа Хүний амь бол хэцүү
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.91.191)
    elbegdorj hongio karmalaad yawj baisan gedeg bizdee ter byydasin bishvvvvvvvvvvvv
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • zochin (123.254.210.184)
    er hyn shig baij hiisen heregtee yalaa edlee ta nar jiriin irgediig ta nar yaj horij tamlaj hils hereg tulgadag bilee
    2012 оны 03 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 45 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК