2015.3.23, Даваа гараг / Билгийн тооллын: 3
Хаврын дунд шарагчин туулай сар
Гоё хүүхэн одтой, шар нохой өдөр
Аргын тооллын: 2015.3.23, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.58-19.02
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.